Төрсний дараах эндометритийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Төрсний дараах эндометритийн эмчилгээний үндсэн зорилго нь шинж тэмдгүүдийг арилгаж эмчлэн улмаар перитонит, салфингит, оофорит, флегмон , буглаа үүсэх болон аарцгийн хөндийн тромбофлебит зэрэг уг өвчний улмаас үүсэх хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Эмийн сонголт — эмийн сонголтын хувьд өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикуудыг зөвлөдөг бөгөөд үүнд нь зонхилон бетта лактамаза ялгаруулдаг анаэробуудын эсрэг бэлдмэлүүд багтана.
Клиндамицин (900мг 8 цагийн зайтай судсаар тарих) болон гентамициний хослолыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд эмчилгээний үр дүн 90-97% - тай байдаг. Клиндамицин аминогликозидийн хослолыг бусад эмийн хослолтой харьцуулсан 15 судалгааг хамруулан хийсэн 2004 оны мета-анализаар эмчилгээ үр дүнгүй болох эрсдэл бусад эмүүдийн хослолд илүүтэй тодорхойлогдож байсан байна (RR 1.44, 95% CI 1.15-1.80) [57]. Бөөрний үйл ажиллагаа нь хэвийн өвчтөнүүдийн хувьд гентамициний уртасгасан тун нь (5мг/кг 24 цаг тутамд) өдөрт гурван удаа хэрэглэсэнтэй (1.5мг/кг – аар 8 цагийн зайтай өдөрт 3 удаа судсаар тарих) ижил үр дүнтэйгээс гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өвчтөнд зовиур шаналгаа бага өгдөг. [58-62] Өдөрт нэг л удаа гентамициний тун авч буй өвчтөнүүдэд гентамициний түвшинг хянах шаардлагагүй юм. Харин бөөрний үйл ажиллагаа алдагдалтай өвчтөнүүдэд ампициллин – сулбактам (6 цаг тутамд 1.5гр) эсвэл клиндамицин болон цефалоспориний II эгнээний эмүүдийг сонгож болно. Клиндамицин , гентамициний хослолтой дүйхүйц эмийн эмчилгээнд цефотетан, цефокситин, цефтизоксим, пиперациллин эмүүдийг дангаар нь эсвэл тазобактам, ампициллин болон сулбактам зэрэг эмүүдтэй хавсарсан эмчилгээний тактик багтдаг. [3,63-66] Ампициллин, сулбактам зэрэг дээрхи эмүүдийг зарим эмнэлэгт гарааны антибиотик болгон хэрэглэх нь бий. Метронидазол ихэнхи анаэробуудын эсрэг идэвхи өндөртэй байдаг учир ампициллин болон гентамицинтай хавсарч хэрэглэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ энэхүү хослолыг эхийн эрүүл мэндийн байдлаас харгалзан хөхөөр хооллож буй эмэгтэйчүүдэд эхний сонголтоор хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Анаэроб бактериуд клиндамицинд тэсвэртэй болох нь нэмэгдэж байгаа [67-69] хэдий ч газарзүйн бүс нутаг болоод бүлгүүдээсээ хамаараад тэсвэржилтийн харьцаа өөр өөр буюу нэлээд хэлбэлзэлтэй байдаг байна. B. Fragilis клиндамицинд тэсвэржилтэй бүс нутгуудад ампициллин – сулбактамыг (6 цаг тутамд 1.5гр) орлох эмчилгээнд хэрэглэж болно. [70] В бүлгийн стрептококкын клиндамицинд тэсвэржилт 13-20% - тай ба В бүлгийн стрептококкын халдвар гэдэг нь батлагдсан тэсвэржилт үүссэн тухайн өвчтөнүүдэд клиндамицин, гентамициний хослол дээр нэмэлтээр ампициллин эсвэл ампициллин-сулбактам хэрэглэхийг зөвлөдөг. [74]
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх