Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эх барих, эмэгтэйчүүдГишүүдэд

Умайн гаднах жирэмслэлт

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Умайн гаднах жирэмсэн нь эвсэл үр умайн хөндийгөөс өөр газар бэхлэгдсэнээс үүсдэг бөгөөд умайн гуурсан хоолойд (ойролцоогоор 97,7%), умайн хүзүү, өндгөвч, умайн эвэр, хэвлийн хөндий, сэмж зэрэг газарт байрлаж болно. daviss-first-was-a-tubal-pregnancyГуурсан хоолойн жирэмсний үед ампулд хамгийн их (80%), сувгийн хэсэг (12%), фимбри (5%), эвэрт (2%), эврийн ойролцоо (2-3%) тохиолдож ураг амьгүй болсоноор төгсдөг эмгэг юм. Оношлогоо, эмчилгээг хожимдож хийвэл умайн гадуурх жирэмсэн нь амь насанд аюултай байдалд хүргэдэг. Эх барихын практикт  умайн гаднах жирэмслэлт цөөнгүй тохиолдох бөгөөд Монгол улсын эхийн эндэгдлийн 4,5% - ийг эзэлж байна. Дэлхий дахинаа умайн гадуурх жирэмслэлтийн тохиолдол ихсэж байгаа бөгөөд 7000 жирэмсэнд 1 удаа тохиолдож байна. Манай улсын хэмжээнд умайн гадуурх жирэмсэн 1,5%, ЭХЭМҮТ – ийн судалгаагаар 2,4% байна.

Умайн гадуурх жирэмсэн (ectopic pregnancy) (ektopos – өөр газарт гэсэн утгатай Грек үгнээс гаралтай үг), үед үр хөврөл цусан хангамжаа умайн хөндийгөөс өөр газраас авдаг. Үр хөврөл томрохтой зэрэгцэн түүний байрласан эрхтэний  задрал болдог юм. Учир нь  умай л үр хөврөлийн үед хэмжээгээрээ чөлөөтэй тэлж, агшиж байх чадвартай цорын ганц эрхтэн юм. Умайн гадуурх жирэмсний улмаас их хэмжээний цус алдалт болох, үргүйдэл үүсэх, амь насанд аюул учирдаг гэдгийг эмэгтэйчүүдийн эмч нар сайн мэддэг.

Умайн гадуурх жирэмслэлт болоход хоёр тохиолдол оролцдог: өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх, үр хөвөрлийн  эмгэг  имплантаци. Жишээ нь:  умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй бол үр тогтох явцад саад учируулаад зогсохгүй нэгэнт үр тогтсон өндгөн эсийн эмгэг имплантаци болохыг нөхцөлдүүлэх эрсдэлтэй.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан