Халууралт, нурууны өвдөлттэй, 53 настай эрэгтэй



Мэс засал
7 хоногийн өмнөөс нуруугаар өвдөж, бие жихүүцэн, халуурсан гэж яаралтай тусламжийн тасагт 53 настай эрэгтэй ирсэн ба бусад онц өвчний өгүүлэмжгүй. Эдгээр зовиур эхлэхээс 2 долоо хоногийн өмнө шүдэнд түр бүрээс тавиулах ажилбар хийлгэсэн. Түүнээс хойш өвдөж, буйл хавдсан ба клиндамицин 5 хоног уусан. Антибиотик дууссны дараагийн нэг долоо хоногт гэнэт суулгаж, халуурч, нуруугаар өвдөж эхэлсэн. Нурууны өвдөлт цээжний хэсгээр эхэлсэн ба түнх, бүсэлхий руу тарсан. Тэрээр тасралтгүй өвддөг, хөдөлгөөн хийхэд хүнд зэргийн хурц өвдөлт үүсдэг. Түүнд ёзоорын шинж, саажил, эсвэл давсаг, гэдэсний саажил байхгүй. Өрхийн эмч Clostridium difficile колит гэж онош тавьсан ба өтгөний полимераз гинжин урвалын сорилоор эерэг гарч, метронидазол уухаар олгосон. Түүний суулгалт сайжирч эхэлсэн ч бие жихүүцэж халуурах нь хэвээрээ, мөн нурууны өвдөлт улам нэмэгдсэн тул үзүүлэхээр ЯТТ-т ирчээ.
ЯТТ-т өвчтөний эмнэлзүйн байдал сайн. Амин шинжүүд биеийн хэм 36,8оС; зүрхний цохилт 96 удаа/минут; цусны даралт 153/85 мм.Hg; амьсгалын тоо 16 удаа/минут; хүчилтөрөгчийн ханамж өрөөний агаараар амьсгалж байхад 95%. Бодит үзлэгээр тууралт, петехи байхгүй ба тэмтрэлтээр томорсон тунгалгийн зангилаа үгүй. Уушги чагнахад цэвэр, зүрхийг чагнахад эмгэг шуугиан үгүй. Хэвлийн үзлэгээр эмзэглэл, эрхтэний томрол гэх мэт эмгэг илрээгүй. Мэдрэлийн үзлэгт тонус, хүч, рефлекс, координаци, мэдрэхгүй хэвийн. Хошногоны тонус хэвийн байсан. Алхуулахад субьектив зовиур илэрхий байсан ч бусдаар хэвийн. Үүнд нурууны ойролцоо бага зэрэг эмзэглэлтэй ч арьс өөрчлөлтгүй, үелэлийн дагуу эмзэглэлгүй. Бодит үзлэгт үлдсэн онцлох зүйл үгүй.
Хэвтүүлэх лабораторын шинжилгээнүүдэд дараах үр дүн гарсан (лавламж хэлбэлзлийг хавсаргав): лейкоцитоз (нейтрофилийн хамт (нейтрофил, 7.56 _ 109/L [1.7-7.0 _ 109/L] цусны цагаан эсийн тоо 11.8 - 109/L [3.5-10.5 _ 109/L]); эритроцитын тунах хурд нэмэгдсэн (ЭТХ) (30 мм/ц [0-22 мм/ц]) ба C-урвалж уураг (CRP) түвшин (30.6 мг/л [_8.0 мг/л]). Электролитын үзүүлэлтэнд натрийн түвшин137 ммол/л (135-145 ммол/л), калийн түвшин 4.4 ммол/л (3.6-5.2 ммол/л), санамсаргүй үеийн глюкозын хэмжээ 93 мг/дл (70-140 мг/дл), цусан дах шээсний азотын хэмжээ 11 мг/дл (8-24 мг/дл), ба креатинины түвшин 1 мг/дл (0.8-1.3 мг/дл). Сийвэнгийн лактатын түвшин хэвийн хэмжээ дотор 0.66 ммол/л (0.6-2.3 ммол/л) байсан. Хүний дархлаа дутмагшилын вирусын илрүүлэг шинжилгээнд сөрөг гарсан. Шээсний шинжилгээнд, грам будалтаар онцлох зүйлгүй.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх