Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ерөнхий ойлголт



Мэс засал
Хоол боловсруулах замын шарх гэдэг нь бүрэн бүтэн байдлын алдагдал салстын доорх давхаргыг гүн хамарсныг эндоскопи болон гистологиор нотолсон салстын гэмтэл юм. Шалбархай гэдэг нь эпителийн гадаргуун гэмтэл бөгөөд мэдэгдэхүйц гүнтэй биш байдаг. Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчин гэдэгт ходоод болон дээрх гэдэсний тодорхой нэг шалтгаанаар үүссэн шархлаа болон шарх бүхий өвчнийг багтаадаг. Үүний шалтгаан нь уураг задлагч, хүчилд уусамтгай пепсин бөгөөд өдөөгч агентийн (тухайлбал: Helicobacter pylori, аспирин, буюу үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд [NSAID] ) улмаас салстын гэмтлийг маш хүчтэй явуулдаг.
Сүүлийн жилүүдэд шархлаат өвчний эмгэг жамд ходоодны хүчлийн шүүрлийн үүрэг, стресс, хувь хүний хэв шинж, болон генетикийг онцлон судалж байна. Эдгээр судалгааны үр дүнд гистамин-2 рецепторыг нээж (H2) түүний антагонист эмүүд болон протоны шахуургыг хориглогч эмүүд хөгжсөнөөр шархлаат өвчний үед авах арга хэмжээнд том өөрчлөлтийг авч ирсэн.
Шархлаат өвчний эмчилгээг эрс өөрчилсөн гайхалтай нээлт бол H. pylori-ийг тодорхойлсон явдал бөгөөд архаг дахилтат өвчинөөс эмчлэгддэг өвчнүүдрүү ходоодны шархлаат өвчин шилжин орсон юм.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх