Medwave

medwave.mn

Гишүүн болох
Дотоод шүүрэлГишүүдэд

Ходоодны даавар Гастрин

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Гастрин нь ходоодны хүчлийн шүүрлийг идэвхжүүлдэг үндсэн даавар юм. Үүнээс гадна, гастрин ходоодны салстын төлжлийг идэвхжүүлдэг ба энэ үйлдэл нь зарим хорт хавдарт эерэгээр нөлөөлдөг байж болзошгүй. Хүний гастрин нь 17 – р  хромосомд байрлалтай нэг генийн бүтээгдэхүүн юм. Идэвхитэй даавар нь препрогастрин гэдэг урьдал пептидээс нийлэгждэг. Уг препрогастрин 101 амин хүчлийн дарааллаас тогтох ба дохио дамжуулах 21 амин хүчил, орон зайн 37 амин хүчил, гастрины бүрдлийн 34 амин хүчил, карбоксилийн үлдэгдэл бүхий 9 амин хүчлээр төгсдөг. Препрогастрины ферментэт боловсруулалтын дүнд физиологийн идэвхитэй гастрины хэлбэрүүд нийлэгждэг. Шат дараалсан ферментэт урвалын дүнд препрогастрин задарч прогастрин  ба гастрин үүсгэх ба пептидийн тооны хувьд олон янзын хэмжээтэй байдаг. Гастрины үндсэн хоёр хэлбэр нь G34 (их), G17 (бага) боловч  G14 (мини) пептид холбоо бүхий хэлбэр байдаг. Цусанд G34 (их)  G17 (бага)  - аас их байдаг нь түүний хагас задралын хугацаа G17 (бага)  - аас 5 – 7 дахин бага байдагтай холбоотой байж болох юм. Бүх төрлийн гастрины үндсэн хэлбэр нь аминжсан тетрапедтид (Try-Met-Asp-Phe-NH2) карбоксил төгсгөлтэй ба энэ нь биологийн үүргээ бүрэн явуулах шинж чанарыг хангадаг.  Тирозины үлдэгдэлдээ сульфатжин биологийн ижил идэвхитэй гастрины хувилбаруудыг үүсгэдэг. Харин, аминжаагүй гастриныг глицин – дараалалт гастрин гэдэг ба бүдүүн гэдэсний салстаас үүсдэг. Уг гастриныг амьтны загвар дээр туршиж үзэхэд бүдүүн гэдэсний салстын пролиферацийг идэвхжүүлж улмаар бүдүүн – шулуун гэдэсний хорт хавдрын үүслийг нэмэгдүүлдэг байна. Хэсэг газар үүсдэг энэ гастрин нь хүний бүдүүн гэдсэнд карциноген нөлөөтэй эсэхийг одоогоор судлаагүй байгаагаас гадна түүний рецепторыг ч тодорхойлоогүй байна.

 Шүүрэл

Гастрины ихэнх нь ходоодны нугалуур орчмын дотоод шүүрлийн эсүүдээс үүсдэг ба маш бага хэмжээгээр хоол боловсруулах замын бусад эрхтнүүд болох ходоодны ёроол хэсэг, дээрхи гэдэс, өлөн ба цутгалан гэдэс, нойр булчирхайд үүсдэг. Цусны ийлдэст гастрины суурь түвшин 50 пг/мл орчим байдаг. Гастрин хоол боловсруулах замын эрхтнүүдээс гадна тархи, бөөрний дээд булчирхай, амьсгалын зам, нөхөн үржихүйн эрхтнүүдэд байдаг боловч одоогоор биологийн үүргийг нь сайтар тодорхойлоогүй байна. Гастрин болон холецистокинины (ХЦК) рецепторууд өөр хоорондоо хамааралтай төдийгүй бүтцийн адил хэлбэрт орших тул гастрин – холецистокинин рецедторын бүлэгт хамаардаг. ХЦК – 1, ХЦК – 2 (өмнө нь ХЦК – А, - Б гэж нэрлэж байсан) рецепторуудын хамжаа ДНХ – г  тархи болон нойр булчирхайгаас колоны аргаар гарган авч судлахад ХЦК – 2 рецептор нь ходоодны гастрины рецептортой адилхан байжээ. ХЦК – 1 рецептор цөсний хүүдийд илэрдэг боловч ихэнх зүйлийн бодгалийн хувьд нойр булчирхайд тодорхойлогддог.  ХЦК – 1 рецепторын гастринтай холбогдох авцаал чанар нь холецистокининээс 1000 дахин илүү юм. Гастрины ХЦК – 1, ХЦК – 2 рецептор нь өөр хоорондоо 50% - аас илүү хувь ижил гомолог дараалал агуулдаг ч гастринд өөр өөр авцаал чанараар харилцан үйлчлэлцдэг.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан