ХОЛЕЦИСТОКИНИН




Хүүхэд судлал
Холецистокин (ХЦК холе – цөс, цисто – уут, kinin – хөдөлгөх гэсэн утгатай грек үгээс гаралтай ба цөсний хүүдийг хөдөлгөх гэсэн утгатай) нь уураг, өөх – тосны боловсролтонд чухал үүрэгтэй оролцдог хоол боловсруулах замын пептид даавар юм. Цусны сийвэн дэх хэвийн түвшин нь 5 – 800 нг/дл. Холецистокинин (өмнө нь панкреозимин гэдэг байв) нь нарийн гэдэсний салслаг эпителийн I – эсүүдээс ялгаран цусанд шүүрч улмаар цусаар эргэлдэгч даавар цөсний хүүдий, нойр булчирхай, ходоодны гөлгөр булчин, захын мэдрэлд байх өвөрмөц ХЦК – 1 рецептортой холбогдож цөсний хүүдийн агшилт, нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлж ходоодны хоосрох үйл, гэдэсний хөдөлгөөнийг зохицуулахаас гадна цадах мэдрэмжийг идэвхжүүлэх буюу өлсөлтийг дарангуйлдаг. Энэ үйлдэл нь өдөр тутмын шим тэжээлийн бодисын хоол хүнсээр авах байдал, боловсруулалт, шимэлтийг зохицуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар холецистокинин морфин, героин гэх мэт опойдод эмийн тэвчил үүсэлт буюу дотоод антогонистын идэвхитэй байж магадгүй гэж таамаглаж байна.
Бүтэц
ХЦК нь прехолецистокинины трансляцийн дараах боловсруулалтаас хамаарч амин хүчлийн тоогоороо олон төрлийн пептидээс бүтдэг. Холецистокининий үндсэн бүтэц нь 33 амин хүчлийн дараалал бүхий пептид юм. Гэвч CCK58, CCK33, CCK8 гэх мэт пептидийн олон янзын хэмжээтэй боловч эдгээрийн биологийн идэвхи адилхан. Үүнээс CCK8 цусанд хамгийн их агуулагддаг. CCK58 нь хеликс – эргэлт – хеликс гэсэн өвөрмөц бүтэцтэй ба иймэрхүү байдлаар оршдогийг анх 1905 Английн физиологич Жое Симча Кохен (Joy Simcha Cohen) таамаглаж байжээ. ХЦК нь гастринтай туйлын адил бүтэцтэй. Тэдний карбоксил бүлгийн төгсгөлийн 5 амин хүчил адилхан байдаг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх