Хошногоны цууралт /Anal Fissure/




Дотрын өвчин судлал
Хошногон дээрх цууралт гэдэг нь хошногоны захын хэсгээс шүдлэг бүс хүртэлх зайд урагдал үүсэхийг хэлнэ. Хошоногоны цууралтын эмгэг жам нь хатуурсан ялгадас дамжин өнгөрөх эсвэл удаан хугацааны суулгалтын үед гэмдэл үүсгэгдсэнээр тайлбарлагдана. Хошногоны арьсны цууралт нь хошногоны дотор хунигч булчин спазм болсноос үүсдэг бөгөөд энэ үед өвдөл бий болох, цууралтнэмэгдэх ба хошногоны арьсны цусан хангамжын дутагдал үүсдэг. Өвдөлт, спазм ба ишемийн цикл нь цаашлаад шархны эдгэрэлтийг бууруулах ба архаг урагдалтанд /chronic fissure/ хүргэдэг. Хошногоны урагдлын дийлэнхи тохиолдол нь хойд дунд хэсэгт /posterior midline/ тохиолддог бөгөөд нийт урагдлын 10%-15% нь урд дунд хэсэгт тохиолдож 1% орчим нь дунд хэсгээс өөр хэсэгт тохиолддог байна.
Шинж тэмдэг
Хошногоны цууралт нь маш элбэг байдаг. Онцлог шинж тэмдэг гэвэл хүндрэх үед урагдах мэт хүчтэй өвдөлт ба гематочезиа/Hematochezia-цустай ялгадас гарах/ (ихэвчлэн ариун цэврийн цаасан дээр цус арьчигдах гэж нэрэлэдэг) юм. Өвчтөнүүд маш их хүчтэй өвдөлт ба хүндэрсний дараагаар хошногоо хавчих үед хэдэн цагаар үргэлжилсэн өвдөлттөй байна гэдэг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх