Medwave

medwave.mn

Гишүүн болох
Хүүхэд судлалГишүүдэд

Хөхний сүүний шарлалт – /Breast milk jaundice/

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Эхийн сүүгээр бойжиж буй гүйцэд төрсөн нярайн  амьдралын эхний 7 хоногийн дараачаас цусны ийлдсэнд холбоот бус билирубин илэрхий ихэсч, 2 – 3 дахь долоо хоногт дээд хэмжээндээ буюу 10-30 mg/dL хүрдэг. Хэрвээ хөхөөр хооллох байдал үргэлжилсээр байвал, билирубины хэмжээ аажимаар буух боловч 3 – 10 долоо хоногийн дараа доод түвшинд хүрдэг. Үүний эсрэгээр, хөхөөр хөхүүлэлтийг зогсооход, ийлдсийн билирубины хэмжээ хурдтай багасч, хэдхэн өдрийн дотор хэвийн хэмжээндээ хүрдэг. Үүний дараагаар эргээд хөхөө хөхүүлэхэд билирубины дахин ихсэх тохиолдол тун ховор ажиглагддаг юм. Фототерапи эмчилгээ ч гэсэн үр дүнтэй байна. Хөхний сүүний шарлалттай нярайд түгээмэл тохиолдодгүй ч гэсэн керниктерус /kernicterus/ буюу билирубины энцефалопати үүсэх боломжтой. Хөхний сүүний шарлалтын шалтгааныг бүрэн тайлаагүй байгаа ч зарим эхийн хөхний сүүнд глюкуронидаза агуулагддаг нь эмгэг жамын чухал түлхүүр болоод байна.

Нярайн шарлалтын эмнэлзүй оношилгоо, гүйцэд болон хожуу дутуу төрсөн нярайн шарлалтын эмчилгээ, нярайн шарлалтын фото-эмчилгээ, болон билирубины солилцоог тусад нь сэдэв болгон оруулсан (тухайн унших сэдэв дээрээ дарна уу):

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан