Medwave

medwave.mn

Гишүүн болох
Яаралтай тусламжГишүүдэд

Цахилгаанд цохиулах буюу цахилгаанд түлэгдэлт

Мз
O
b

Мэс засал

Ерөнхий ойлголт: Цахилгаанаар гэмтэх нь нийтлэг тохиолддог, үргэлж санаандгүй байдлаар сэргийлж болохуйц нөхцөлд үүсдэг. Цахилгааны гүйдлийн шууд нөлөөгөөр цахилгаан дулааны энерги рүү хувирч, мохоо механик гэмтэл үүсгэж үр дүнд нь эдийн деструкци болон эрхтний үйл ажиллагааны алдагдал бий болдог. Тохирох эмчилгээнд: гэмтлийн үед авах арга хэмжээ болон биеийн дэлгэрэнгүй үнэлгээ шаардлагатай. Мэс засал эмчилгээ нийтлэг шаарддаг үүнд: фасциатоми болон арьс шилжүүлэн суулгах, удаан хугацааны тусламж үйлчилгээ шаарддаг. Эмчилгээг гэмтлийн үнэлгээ болон авах арга хэмжээ, гэмтлийн авах арга хэмжээний ерөнхий байдал, болон электро-мэс засалд хамаарагддаг гэмтлүүд гэж ангилан авч үзсэн.

Тархвар зүй: Ерөнхийдөө цахилгааны түлэгдэлт болон цахилгаан  гэмтэл нь нийт түлэгдэлт хамааралт гэмтлийн 3-4%-ийг эзэлдэг бөгөөд Нэгдсэн Улсад жил тутамд 3000-аас илүү тоологддог. Цахилгааны гэмтлийг нарийвчилбал 40% хүртэл нь аминд хүрсэн буюу жил тутам цахилгаанаас үүдэлтэй 1000 нас баралт бүртгэгддэг.

Насны байдлаар нь авч үзэхвэл насанд хүрэгчдэд ажил мэргэжлийн хамааралт, хүүхдэд санаандгүй байдлаар цахилгаанд илүү гэмтдэг. 6-аас бага насны хүүхдэд илт ихэсдэг бөгөөд цахилгааны залгуурын нүх, ил утастай хүрэлцсэнээс, харин дунд насны хүүхдүүд цахилгааны шугамаас өндөр хүчдэлд гэмтэх нь илүүтэй байна.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан