Целиак өвчин буюу глютений өвчин



Мэс засал
Орчны нөлөөлөх хүчин зүйлүүд болон хувь хүний генийн өртөмтгий байдлын үндсэн дээр тухайн хүний дархлаа, үр тарианд агуулагдах глютентай хавьтаж дархлаа урвал өрнөснөөр 12 хуруу гэдэсний салстыг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг эмгэг юм.
Целиак өвчнийг өөрөөр celiac sprue буюу глютен мэдрэг энтеропати гэдэг. Энэ нь дархлаа зуучлалт энтеропати бөгөөд глютен агуулсан хоол хүнсээр өдөөгддөг. Амуу тариа, улаан буудай, хөх тариа, арвайнд агуулагдах глютений улмаас хувь хүн генийн гаралтай уг өвчинд өртөмтгий болдог. Целиак өвчин хамгийн их тохиолддог хэсэг бол Европын Кавказууд бөгөөд тархалт нь 0,5-1% гэж тооцогддог. Целиак өвчинд өртөмтгий байдал хүйсний харьцаагаар эрэгтэй/эмэгтэй 1,5-3:1 байдаг, бол хамгийн их оношлогддог нас 60-аас дээш болон 9-18 сартай хүүхэд юм.
Хүүхдэд 4 сартайгаас өмнө глютен агуулсан хүнс өгөхөд целиак өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг бол 7 сартайгаас нь хойш өгөхөд өртөх эрсдэл бага буюу хүүхдийг хөхөөр хооллох нь энэ өвчин тусах эрсдлийг маш бага болтол бууруулахаас гадна хүүхдийг өртөхөөс хамгаалдаг байна. Мөн Ротавирусын халдвар энэ өвчинтэй хамааралтай байна гэж үздэг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх