Цистит болон Уретритын эмнэлзүй, оношилгоо



Мэс засал
Бактериури буюу шээсэнд бактери гарах нь ихэнхдээ халдварын (заавал биш) шинж тэмдэг болдог. Тийм учраас өвчтний бусад илрэлүүд үүнд эмнэлзүйн, лабораторын сорилууд, төдийгүй хэрэглэсэн шинжилгээний аргуудын хамт шээсэнд бактер өсгөвөрлөж үр дүнг анхаарч үзэх нь чухал юм. Шээсний дээжийг янз бүрийн аргаар авч болно. Насанд хүрэгчдэд бэлэг эрхтний гадна хэсгийг сайтар угаалгаж цэвэр аяганд шээсний (clean-catch voided urine) дээж авахыг хамгийн нийтлэг хэрэглэдэг. Харин 1 хүртэлх насны хүүхдээс умдаг ясны дээр давсганд хатгалт хийж шээс цуглуулахыг, явж сурсан хүүхдээс хүүдийд цуглуулж авахыг илүү нийтлэг зөвлөдөг. Шээсний замд катетр байрлуулсан өвчтнөөс шээсийг катетраас дамжуулан авна. Эдгээр шээснийг цуглуулах аргын ялгаатай байдлаас бактерийн хэмжээ болон хэв шинж өөр өөр болдог.
Тодорхойлолт
Ерөнхийдөө шээс дамжуулах замын халдвар (ШДЗХ) шинж тэмдэгтэй эсвэл шинж тэмдэггүй байх боломжтой. Шинж тэмдэгтэй ШДЗХ –ыг шээсний доод замын халдвар (давсаг болон шээсний сүв), ба шээсний дээд замаар (бөөр) хязгаарлагдсан эсвэл уросептикемитэй системийг хамарсан халдвар гэж хувааж авч үздэг.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх