Medwave

medwave.mn

Гишүүн болох
Ходоод-гэдэс судлалГишүүдэд

Цочмог холецистит -  /Acute cholecystitis/

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Эмгэг жам

Цочмог  холецистит  нь  90 – 95% -д   цөсний  чулууны  улмаас  хоёрдогчоор үүсдэг  өвчин  юм.Цөсний  чулуугүй  цочмог  холецистит  бусад  системийн цочмог  өвчнүүдийн  үед  үүсдэг.  <1% - д  цөсний  цорго  хавдраар бөглөрсний  улмаас  цочмог  холецистит  үүсдэг. Цөсний  цорго  чулуугаар бөглөрөх  нь  цөсний  хүүдий  тэлэгдэх,  үрэвсэх,  цөсний хүүдийн хана хавагнах  эхний  алхам  болно. Яагаад  зөвхөн  цөсний  цорго  бөглөрхөд  үрэвсэл  үүсч  байгаа  нь одоо хүртэл тодорхой биш. Магадгүй  цөсний хүүдийн  бөглөрлийн  үргэлжлэх  хугацаа  чухал  байж  болзошгүй. Салстын хор  лизолецитин /mucosal toxin lysolecithin/, лецитиний  бүтээгдэхүүн, цөсний  давс,  ялтас – идэвхжүүлэгч  хүчин  зүйлийн  нөлөөгөөр  цочмог холециститийн  үед хамгийн  түрүүнд  үрэвсэл  өрнөнө.  Простагландины нийлэгжил  ихсэх  нь  үрэвслийн  хариу  урвалыг  улам  хүчжүүлнэ. Хүндрэлгүй,  цочмог  холециститийн  улмаас  холецистэктоми  хийлгэсэн өвчтнүүдийн  15 – 30% - д  хоёрдогчоор  бактерийн  халдвар  авсан  байгаа  нь  бүртгэгдсэн  байна.  Цочмог  холециститийн  үед,  цөсний  хүүдий  зузаарч,  серозын  доод  давхрагад  цус  алдалт  болсноос  улайсан  байна. Цөсний  хүүдийн  гадуур  шингэн  хурсан  байх нь  ч  тохиолдоно. Салст  давхрагад  гипереми  болох,  хэсэгчилсэн  үхжил  үүсч  болно. Хүнд  явцтай  байх нь  5 – 10%  тохиолддог  бөгөөд  үрэвсэл  даамжирч,  цөсний  хүүдийд  ишеми,  үхжлийн  өөрчлөлтүүд  гарна.  Цөсний  чулуу  гадагшилж  үрэвсэл  намдах  нь  цөөнгүй  тохиолдоно.

Хэрвээ,  цөсний  хүүдийн  бөглөрөл  тавигдахгүй,  хоёрдогчоор  халдварлагдсан  бол  цочмог  үхжилт  холецистит  үүсч, цөсний  хүүдий  дотор  буглаа,  идээт  нэвчдэс  үүснэ.  Ховор тохиолдолд,  ишеми  болсон  хэсэгт  цоорох  нь бий.  Хэрвээ  цоорвол,  үрэвслийн  шингэн  сэмж  болон  зэргэлдээх  эрхтнүүдийн  хооронд  үүссэн  элэгний  доод  зайнд  агуулагдана.  Хэрвээ  хэвлийн  хөндийрүү  цоорвол  перитонит,  элгэн  дотор  цоорвол  элэгний  доторх  буглаа,  зэргэлдээх  эрхтнүүдрүү  /12  хуруу  гэдэс,  бүдүүн  гэдэс/  цоорвол,  холецистоэнтерик  цоорхой  үүснэ.  Хэрвээ хий – үүссэн / gas-forming/  бол  бактерийн  хоёрдогч  халдар  байгааг илтгэнэ.  Цөсний  салстад  гарах  энэ  өөрчлөлт  нь  хэвлийн  рентген  зураг,  КТ – ийн  шинжилгээгээр  тодорхой  харагдах  бөгөөд  хийн  тэлэгдэлт  цөсний  хүүдий  /emphysematous gallbladder /  гэж  нэрлэдэг.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан