Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эм судлалГишүүдэд

Цус тогтоох эмчилгээнд Аминокапроны хүчил буюу (EACA) хэрэглэх нь

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Фибриний хайлалтыг хориглогч буюу Аминокапроны хүчил буюу (EACA) химийн бүтцийн хувьд лизин амин хүчилтэй адилхан бөгөөд фибрин хайлалтын эсрэг үйлчилгээгий нийлэг бэлдмэл юм. Уг бэлдмэл плазминогений идэвхийг өрсөлдөж дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл, плазминогений идэвхжилтийг бүрэн дарангуйлж, плазминогенээс плазмин (фибринолизин энзимийн оролцоотой) – д хувирахыг саатуулдаг. Фибринолизин энзим нь фибриний ширхэг болон бүлэгнэлтийн урьдал хүчин зүйлүүд болох V, VIII – г задалдаг юм. Түүнчлэн, аминокапроны хүчил плазмины идэвхийг шууд дарангуйлдаг ч  пламзины үүсэлтийг дарангуйлахад илүү өндөр тунгаар хэрэглэх шаардлага үүсгэдэг онцлогтой.

Амаар хэрэглэхэд богино хугацаанд шимэгддэг ба биеэс бөөрөөр дамжин гадагшилна. EACA – ын амаар хэрэглэх ердийн тун нь 6 гр – аар өдөрт 4 удаа хэрэглэхээр байна. Харин судсаар хэрэглэж байгаа тохиолдолд гипотензи үүсэхээс сэргийлж ачааллын 5 гр тунг 30 минутын турш  аажим тарина. Транексамины хүчил нь аминокапроны хүчилийн аналог бөгөөд ижилхэн үйлчилгээ үзүүлдэг. Уг бэлдмэлийг амаар хэрэглэх ачааллын тун 15мг/кг бөгөөд үүний дараа 6 цагийн зайтай 30 мг/кг – аар уулгана.

Эмнэлзүйд EACA – ийг гемофили, фибрин хайлуулах эмчилгээний улмаас цус алдах, гавлын доторх аневризм /цүлхэн/ - ээс дахин цус алдахаас урьдчилан сэргийлэхэд туслах эмийн зүйлээр ашигладаг. Мэс заслын дараах ходоод – гэдэсний цус алдалт, түрүү булчирхай тайрч авсны дараах цус алдлат, туяаны шалтгаант давсагны цус алдлат, эмийн шалтгаант цистит өвчний үед эмчилгээний үр дүн сайтай болох нь батлагдсан юм.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан