Шээсний замын халдварт өвчний шалтгаан




Хүүхэд судлал
Шээсний замын халдварт өвчин нь түгээмэл тохиолддог эмгэг боловч орчин үеийн антибиотик эмчилгээний үр дүнд бүрэн засралд ордог болсон билээ. Гиппократ цочмог цистит өвчний талаар бичихдээ “эдгэрэх эсвэл бөөрийг гэмтээх хүртлээ давсагийг удаан хугацаанд өвчлүүлж байдаг эмгэг” гэж тодорхойлж байжээ. 20 – р зууны эхэн үед химотерапит эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн боловч үйлчилгээ харьцангуй сул байсан байна. Эмийн эмчилгээг 3 долоо хоног үргэлжлүүлсэн ч халдвар тогтвортой хэвээр л байдаг байжээ. 1950 – аад оны НИТРОФУРАНТОЙН эмийг шээсний замын халдварт өвчний эмчилгээнд нэвтрүүлснээр хамгийн анхны үр дүнтэй эмийн эмчилгээний агент болсон билээ.
Шээсний замын халдвар /ШЗХ/ нь эмнэлзүйн шинж тэмдэггүй (subclinical infection) болон шинж тэмдэг бүхий өвчин (disease) аль алинаар нь илэрч болно. Тийм учраас ШЗХ – ыг шинж тэмдэггүй бактерури /asymptomatic bacteriuria/, цистит, простатит, пиелонефрит гэж ялгана. Шинж тэмдэггүй бактерури болон ШЗХ аль алинд нь шээсэнд бактер илрэхгүй, харин үрэвслийн цитокин, цусны цагаан эсүүд илэрч болно. Гэвч, шинж тэмдэггүй бактерури эмнэлзүйн өвөрмөц шинж өгөхгүй учир эмийн эмчилгээ ч хийх шаардлага байдаггүй. Харин ШЗХ – ын үед өвчний шинж тэмдгүүд тодорхой илэрдэг бөгөөд тохирсон антибиотик эмчилгээг заавал хийх ёстой.
Тархварзүй ба эрсдэлт хүчин зүйл
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх