Элэгний энцефалопатийн эмгэг жам - /Pathogenesis of Hepatic Encephalopathy/




Хүүхэд судлал
Элэгний энцефалопати бол элэгний циррозтой хүмүүст илэрдэг хүндрэл юм. Элэгний үйл ажиллагаа хямарсан өвчтнүүдэд тархи хордон сэтгэц – мэдрэлийн эмгэг үүсч байгаагийн илрэл нь энцефалопати ажээ. Бие хүний өөрчлөлт, оюун ухаан самуурал, ухамсарт ухаан дарангуйлагдалтын зэргүүд нь элэгний энцефалопатийн шинжүүд билээ. Уг хам шинжийн урьдал байдал нь элэгний үүдэн венийн цусны урсгал портосистемийн колатераль судсаар системийн эргэлтрүү цутгах явдал. Элэгний энцефалопати нь элэгний циррозгүй ч портосистемийн шунт үүсгэх мэс ажилбар хийлгэсэн хүмүүст ч тохиолддог. Цирроз болон үүдэн венийн гипертензийн сууринд нейротоксин бодисууд мэдрэлийн системийг хордуулж энцефалопатийг үүсгэдэг гэж тайлбарладаг.
Циррозтой хүмүүсийн 70% - д элэгний энцефалопати бүдгэвтэр шинжүүд ажиглагддаг. Шинж тэмдгүүд зарим өвчтний амьдралын чанарыг илт муудуулдаг. Элэгний энцефалопатийн илэрхий шинжүүд циррозтой өвчтнүүдийн 30 – 45% илэрхий тохиолдоно. Мөн портосистемийн шунт үүсгэх мэс ажилбар хийлгэсэн өвчтнүүдийн 24 – 53% - д энцефалопатийн шинжүүд илэрнэ.
Элэгний энцефалопати үүсэх нь өвчтний амьд үлдэх тавиланд сөргөөр нөлөөлнө. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага бүхий энцефалопатийн үед эхний нэг жил амьдрах хугацаа ойролцоогоор 42%, эмчилгээ үр дүнтэй бол гурван жил амьдрах хугацаа 23% орчим байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх