Элэгний эсийн карциномагийн (HCC) оношилгоо, эмчилгээнд мөрдөгдөж буй зөвлөмжүүд



Мэс засал
Элэгний эсийн карцинома (HCC - ЭЭХ) нь дэлхий дахинд хавдрын шалтгаант насбаралтын 3-р байрт, хамгийн нийтлэг тохиолдож буй хавдруудын 5-р байранд ордог хорт хавдар юм. Анх Зүүн өмнөд Ази, Африкт зөвхөн тохиолддог хавдрын өвөрмөц төрөл байсан ч өнөө үед Ероп, Нэгдсэн Улс гэх мэт бусад бүсүүдэд маш хурдацтай тархаж оношилгоо, эмчилгээний хувь дэлхий дахины анхаарлыг ихээр татах болсноор Америкын Элэгний Өвчлөлийн Судалгааны Холбоо (AASLD), Европын Элэгний Судалгааны Холбоо, Европын Элэгний эмчилгээ, судалгааны Байгууллагаас (EASL-EORTC) элэгний хавдрын клиник практикын зөвлөмжийг гаргасан. Харин Японд элэгний хавдрын нотолгоонд суурилсан клиник практикын зөвлөмжийн анхны хэвлэл 2005 онд гарч түүнээс хойш 2009, 2013 (3дах хэвлэл) онуудад тус бүр дараагийн хэвлэлүүдийг гаргаад байна. Мөн нотолгоонд суурилсан эмчилгээний зөвлөмжийн хэвлэл бүрээ нийтлэснээс 1-2 жилийн дараа шинэчлэн найруулсан (updated) гарын авлагыг Японы Элэгний Нийгэмлэгээс нийтлэдэг. Үүний анхны хэвлэл нь 2007 онд, цаашид 2010, 2015 онд (3дах хэвлэл) тус бүр нийтлэгдсэн.
Энэхүү нийтлэлд дээр дурьдсан Европ, Америк, Японы клиник практикын зөвлөмжийн ялгааг хэлэлцүүлэх ба ялангуяа эдгээр зөвлөмжийн тандалт, оношилгооны алгоритм, эмчилгээний алгоритмыг эн тэргүүнд тусгаж алгоритм бүрийн бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй тайлбарлах болно.
Тандалт ба Оношилгооны алгоритм
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх