Эндокардиаль фиброэластоз /Endocardial fibroelastosis/




Хүүхэд судлал
Саяхан Өмнөговь аймгийн Х.Шаравын нэрэмжит Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн нярайн эмч шинэ төрсөн нярайд Эндокардиаль Фиброэластоз өвчнийг оношилсон нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан юм. Ямар ч багажийн шинжилгээгүйгээр энэхүү ховор тохиолдох өвчнийг оношилсон явдал бол тухайн эмчийн ажлын туршлага, онолын мэдээллийн цар хүрээ ямар мундаг байгааг харуулж байгаа хэрэг билээ. Ингээд энэхүү тохиолдлоос сэдэвлэн Эндокардиаль Фиброэластоз өвчний талаарх мэдээллийг хүргэж байна.
Анх 1943 онд Вейнберг болон Химмелфарб нар эндокардиаль фиброэластоз /endocardial fibroelastosis (EFE)/ хэмээх нэршилийг хэрэглэжээ. Эндокардиаль фиброэластоз гэдэг нь холбогч эд /фиброз/ болон уян ширхэгийн /эластоз/ хэт ургалтын улмаас хоёрдогчоор зүрхний зүүн ховдлын эндокарди зузаарч, нярай болон бага насны хүүхдүүдэд тайлбарлах боломжгүй зүрхний дутагдал үүсгэдэг өвчин юм. Энэхүү эмгэгийн хоёр хэлбэрийг тодорхойлсон байдаг: тэлэгдсэн хэлбэр, ийм үед зүүн ховдол томорсон байдаг бол, агшсан хэлбэр, энэ тохиолдолд зүүн ховдлын хөндийн жижгэрсэн байдаг.
- 1964 оны АНУ – д хийсэн судалгаагаар ЭФЭ тохиолдол 1:5000.
- 1978 онд хийсэн олон улсын судалгаагаар зүрхний төрөлхийн гажигтай нийт нярайн 1 – 2% - г ЭФЭ эзэлдэг гэсэн тархварзүйн судалгаа байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх