Эндометрийн биопси
Эндометрийн биопси нь Америкийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарын коллежоор хүлээн зөвшөөрөгдсөн умайн эдийн бүтцэд үнэлгээ өгөх аргууд, тэр дундаа эндометрт үнэлгээ өгөх аргуудын нэг юм.
Заалт
Эндометрийн биопси хийх заалтуудад: хэвийн бус умайн цус алдалт, сарын тэмдгийн мөчлөгийн дараах цус алдалт, 1 жил үргэлжилж буй аменоррей зэрэг багтдаг бол нэмэлт заалтуудад сарын тэмдгийн мөчлөгийн үе шатыг тогтоохын тулд эндометрийн огноог тодорхойлох, үргүйдлийг илрүүлэх, даавар эмчилгээнд умайн хариу үйлдлийг тодорхойлох зэрэг багтана. Эдгээрээс гадна эндометрийн биопси нь Папаниколаоу (РАР) түрхэцээр хэвийн бус булчирхайлаг эс тодорхойлогдсон болон өмнө нь эндометрийн гиперплази оношлогдож байсан эмэгтэйчүүдэд заалтаар хийгддэг. Радиологичдийн нийгэмлэг эндометрийн биопси болон трансвагинал ультрасонографи аль аль нь цэвэршилтийн дараах цус алдалтыг үнэлэхэд хамгийн эхний сонголтын, үр дүнтэй оношилгооны аргууд байх болно хэмээн тодорхойлсон байдаг. (1) Трансвагинал ультрасонографын мэдрэг чанар болоод өвөрмөц чанар нь радиологич эмчийн ашиглаж буй босго зузаан нь 4мм эсвэл 5мм эсэхээс хамаардаг төдийгүй сарын тэмдгийн мөчлөгийн өмнөх хэвийн бус цус алдалт бүхий эмэгтэйчүүдийн хувьд трансвагинал ультрасонографи нь ач холбогдол багатай. (2) Мөн эндометрийн карциномагийн тархалт 15 буюу түүнээс дээш хувьтай байхад эндометрийн биопси нь трансвагинал ультрасонографигаас өртгийн хувьд ашигтай сонголт юм.(3)
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх