Medwave

medwave.mn

Гишүүн болох
Гардан үйлдэлГишүүдэд

Яаралтай үеийн мэс заслын крикотиротоми (Крикотиройдотоми)

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Крикотиротоми (өөрөөр крикотиройдотоми) нь хүчилтөрөгчөөр хангах, вентиляцийг сайжруулах зорилгоор крикотиройд мембраныг зүсч агаар оруулах гуурс байрлуулдаг ажилбар юм.

Уг ажилбар эртний арга ажээ. 1909 онд, Филиделпиа дахь Жефферсон Анагаах Ухааны Сургуулийн ларингологич эмч Чевалиер Жаксон анх крикотиротомийн техникийг боловсруулж эмнэлзүйн практикт хэрэглэсэн ба тэрээр “дэвшингүй трахеостоми” гэж нэрлэж байв. Антибиотикийг нээхээс өмнө, хүнд халдварт өвчин, үрэвслийн үед крикотиротомийг хийх явдал их гардаг байжээ. Тухайн үед эмч Жаксон энэхүү аргыг боловсруулсанаараа нэлээд нэрд гарсан боловч уг ажилбар хийлгэсэн хүмүүст цагаан мөгөөрсөн хоолойн нарийсал болж олон арван гомдол түүнийг дагалдах болсон байна. Ойролцоогоор 200 орчим гомдол ирсний дараа, тэрээр крикотиротомийг хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлтэнд хүрч тухайн үеийн хэвлэлд нийтлүүлжээ.

Энэхүү нийтлэлээс хамаарч 1970 – аад он хүртэл крикотиротоми бараг мартагдаад байсан бол Брантиган, Гров гэдэг хоёр эмч 655 өвчтөнд сонгомол крикотиротоми хийн удаан хугацаагаар амьсгалыг дэмжих арга хэмжээ авснаар энэхүү ажилбар дахин сэргэж иржээ. Тэдний мэдээлж байгаар хүндрэл маш бага гарсан ба 6,1% - аар тоологдож байв. Ердөө 8 өвчтөнд буюу 0,01% - д л таглаа мөгөөрсний доорх стенозын хүндрэл үүссэн ба тэдний хэнд ч дараагийн архаг хүндрэл тохиолдоогүй ажээ. Эцэст нь, крикотиротоми нь яаралтай үед трахеостоми тавихаас илүү амархан ажилбар болж амьсгалын замын дутагдалд орсон насанд хүрсэн хүмүүсийн амь насыг аврах гол ажилбар болсон юм.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Холбоотой нийтлэл

Их уншсан