Medwave

medwave.mn

Гишүүн болох
Гардан үйлдэлГишүүдэд

Үнхэлцэгний хөндийд яаралтай хатгалт хийх

Дс
N
Р
A

Дотрын өвчин судлал

Заалт

Перикардиоцинтез нь зүрхний чихэлдэлт үүссэн өвчтөнүүдэд яаралтай заалтаар хийгдэх процесс юм. Перикардын хөндийд шингэн хуримтлагдсанаар зүрхний эргэн тойрон дахь даралтыг ихэсгэдэг бөгөөд энэ нь баруун ховдлын диастолын даралттай тэнцүү болтлоо шингэн хуримтлагддаг. Цаашлаад зүүн ховдлын диастолын даралтад нөлөөлөн зүрхний шахалтыг багасган зүрхний дутагдалд хүргэдэг. Энэхүү ихэссэн даралтаас үүдэлтэй зүрхний шахалтын алдагдал нь пульс зогсох аюулд түргэн хугацаанд хүргэдэг. Перикардын уутанцрын сунах чадвараас хамаараад маш их хэмжээний шингэн гемодинамикын нөлөөлөлгүйгээр хуримтлагддаг. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд богино хугацаанд үүссэн багахан шингэн нь перикардын дотоод даралтыг ихэсгэн гемодинамикын алдагдалд хүргэж болдог.

Перикардын тампонад тохиолдож буй өвчтөнд илрэх сонгодог шинжид Бек-ын гурвал шинж болох системийн венийн даралт ихэссэнээс үүдэлтэй гүрээний венийн өргөсөлт, зүрхний авиа бүдэг сонсогдох ба даралт буурах ордог. Ихэнхи өвчтөнүүдэд дээрх гурвал шинжийн хамгийн багадаа нэг нь илрэх бөгөөд ховор тохиолдолд гурвуулаа эсвэл зүрх бүтэлтэнд орохын өмнө л дээрх шинжүүд үүсдэг. Мөн гүрээний венийн өргөсөлт нь нүдээр ажиглахад эсвэл эргэлдэх цусны эзлэхүүн багатай өвчтөнд ажиглахад хүнд байдаг бөгөөд зүрхний авиа бүдэгрэх нь перикардын хөндийд шингэн байгааг илтгэх боловч махлаг эсвэл уушигны архаг бөглөрөлтөт өвчтөй өвчтөнд мөн хүндрэл бага боловч үүсдэг. Хурсан шингэний хэмжээнээс хамааран перикард  нь хавиргатай үрэлцэж болох бөгөөд ихэвчлэн үрэвслийн шингэний үед илэрдэг. Зүрх чихэлдэх үед нийт тохиолдлуудын 87-88%-д нь амьсгал давчдах ба амьсгал олшрох шинж илэрдэг. Зүрх чихэлдэж буйг илтгэх өөр шинжүүд гэвэл ямар нэгэн цочруулын нөлөөгөөр гүрээний вен өргөсөн пульс тогтворгүй болдог /систолын даралт хамгийн багадаа 10-с дээшээр унах / бөгөөд QRS-ын хэмжээс буурах эсвэл сэрэл үүсэлт алдагдах буюу Кусмаулын шинж ордог. Ихэнхи тохиолдолд Цочмогоор перикардитын хөндийд 200 мл –с бага шингэн хуралдсан тохиолдолд цээжний рентгенд онцын шинж тэмдэг илэрдэггүй. Томорсон зүрхний сүүдэржилт нь ихэвчлэн мэс заслын дараах эсвэл архаг перикардын шингэн хурсан тохиолдолд харагддаг. Дээрх өвчтөнд зүрхний тампонад үүссэн тохиолдолд цээжний рентгенд зүрхний томролыг илрүүлэх мэдрэг чанар 89% байдаг.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Их уншсан