Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент (I хэсэг)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Хүүхдийн яаралтай тусламжийн менежмент нь ерөнхий харж ажиглах үнэлгээнээс эхэлнэ.

Хүүхдийн яаралтай тусламжийн II хэсгийг энд дарж, III хэсгийг энд дарж уншина уу.

Мөн богино хугацаанд өвчтөний ерөнхий байдал, амьсгалах шинж, арьсны өнгөөр амь тэнссэн байдлыг тодорхойлох, дарааагийн алхмаа төлөвлөх шуурхай аргын нэг юм. Sudden cardiac arrest/зүрх гэнэт зогсоход тусламж үзүүлэгч С-А-В (С-цус эргүүлэг/цээж шахалт, А-амьсгалын зам, В-амьсгал) үсгэн дараалалаар үйлдлээ гүйцэтгэнэ (2015 American Heart Association/AHA CPR guidelines).

Circulation/Цус эргүүлэг

А. Үнэлгээ

1. Перфузи

а. Пульс: ухаангүй, амьсгалгүй (амьсгал тасалдах/gasp-г амьсгалд тооцохгүй) бол 10 секунд хүртэл тэмтэр (нялхас-бугалаганд, хүүхэд-гуянд)

                     1.Хэрэв пульсгүй бол нэн даруй цээж шахалтыг эхэл.

                     2.Хэрэв пульстэй бол А-В-С дараалалаар үнэл.

б. Хялгасан судасны эргэн дүүрэлт (<2 секунд-хэвийн, 2-5 секунд-удааширсан, >5 секунд шок сэжиглэнэ), сэтгэцийн байдал, шээсний гарц (хэрэв давсганд гуурс байрлуулсан бол)

2. Тоо/хэм

           Брадикарди, тахикарди, хэм алдагдал, асистолыг үнэлнэ. <60/минут брадикардид цээж шахалтыг хийнэ. >220/минут тахикардийг синусын тахикардигаас илүүтэй тахиаритм гэж үзнэ.

3. Цусны даралт

           Цус эргүүлгийн алдагдлын хожуу үед л гипотензи илэрнэ.

           Гипотензи (1 ээс дээш насанд ) = агшилтын даралт < [ 70 + ( 2 x нас жилээр)]

Б. Арга хэмжээ/Менежмент

1. Цээж шахалт

а. Тэгш гадаргуу дээр хүчтэй (насанд тохирсон гүнтэй), хурдан (минутанд 100-200), бүрэн, бага завсарлагатай хийх.

Хүснэгт1. * Шахалтын гүн цээжний зузааны 1/3 тэй ойролцоо байна

§ Хэрэв интубаци тавьсан бол цээж шахалтанд саад болохгүйгээр 6-8секунд тутамд 1 удаа амьсгал өгнө (8-10/минут). Хэрэв цус эргэлт аяндаа сэргэвэл 3-5 секунд тутам 1 амьсгал өгнө

б. Нялхаст цээжийг гараараа бүсэлсэн хоёр эрхийн техник тохиромжтой. Хоёр хурууны техник ганц аврагчтай үед тохиромжтой.

в. Үр дүнг end-tidal/төгсгөлийн түрлэгт CO2 оор үнэлнэ (<20мм.муб тохиромжгүй шахалт).

2.  Automated External Defibrillator (AED) / Автомат Дефибриллятор

Зүрхний хэм нь шокд хүргэх бол AED хэрэглэнэ. <1 насанд гар тохируулгатай дефибриллятор тохиромжтой. Хэрэв байхгүй бол AED хэрэглэж болно. Боломжтой бол хүүхдэд хүчдэлийг бууруулна.

3. Перфузи хямралын болон шокын сэхээн амьдруулалт

а. Хүчилтөрөгчийг тохиромжтой аргаар өгөх

б. Өвчтөний ачаалалыг бууруулж амьсгал дэмжих

в. 90 секундэнд судас олдоцгүй / arrest/зогсолтын үед шууд ясанд хатгалт  хийнэ.

г. Сэхээн амьдруулах шингэн бол изотоник кристаллойд (рингер лактат,  физиологийн уусмал)

  1. 5 минут тутамд 20мл/кг болусаар 3 удаа эхний 15минутанд 60мл/кг хийнэ. Болус бүрийн дараа ахин үнэлж, гепатомегалиг шалгана. (AHA удирдамжинд шингэнийг ялангуяа онц шаардлагагүй бол болусаар хийхдээ онцгой анхаарахыг зөвлөжээ).
  2. Зүрхний дутагдалтай эсвэл сэжиглэж буй бол 5-10мл/кг болусаар хийнэ.
  3. Инотропоор дэмжих
  4. Кристаллойд уусмал үр дүнгүй бол коллойд (альбумин, сийвэн, даршилсан улаан эс) хийнэ.

д. Шокын хэлбэрээ тодорхойлно. Гиповолемийн/орчих цус хомсролын, зүрхний (зүрхний төрөлхийн гажиг, миокардит, кардиомиопати, хэм алдалт), хуваариламж алдагдлын (сепсис, анафилакс, нейрогеник), бөглөрөлт (уушгины эмболи, зүрхний тампонад, хүчдэлт пневмоторакс).

е. Эмийн эмчилгээ


Эх сурвалж:

  1. The Harriet Lane Handbook 21st edition