Түрүү булчирхай томролын эмийн эмчилгээ

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Түрүү булчирхай томролын эмгэг шинжүүдийг ярихад хэд хэдэн өөр нэршил хэрэглэнэ. Эдгээр нь эмнэлзүйн шинж, эмчилгээгээр адилхан билээ. Үүнд:

  • Шээсний доод замын хам шинж /Lower urinary tract symptoms (LUTS)/
  • Түрүү булчирхайн томрол /Benign prostatic enlargement (BPE)/
  • Түрүү булчирхайн бөглөрөл /Benign prostatic obstruction (BPO)/
  • Давсагны бөглөрөл /Bladder outlet obstruction (BOO)/ зэрэг болой.

Эмчилгээний заалт  — Түрүү булчирхайн томролын ерөнхий хам шинжүүд шээсний давтамж нэмэгдэх, шөнө шээх, шээсээ барьж чадахгүй болох, шээс хаагдах, шээсний урсгал багасах зэргээр илэрдэг билээ. Эдгээр хам шинжүүд аажим эхлэн бага багаар даамжирдаг юм.

Ерөнхийдөө, эдгээр хам шинжүүд өвчтний амьдралын чанарт ихээхэн нөлөөлж буй тохиолдолд л эмчилгээ хийхийг шаарддаг. Эмчилгээ хийгээгүй байсан ч хэсэг хугацааны дараа ихэнх эрчүүдэд эмнэлзүй тогтворжих эсвэл бү р сайжрах тохиолдол байдаг. Нэгэн ажиглалтаар, түрүү булчирхай томролын эмнэлзүйн шинжүүд илэрсэн эрчүүдийг 2,6 – 5 жил хянахад 16% – д эмнэлзүй даамжирахгүй хэвэндээ байсан бол 38% – д засралд орсон байна. Тиймээс, эмчилгээ хийхдээ эмчилгээний гаж нөлөө, өвчтөнд илэрч буй эмнэлзүйг сайтар харгалзан үзэх хэрэгтэй.

Хэрвээ, түрүү булчирхайн томролын улмаас давсаг сулрахгүй байх нь гидронефроз, бөөрний дутагдал үүсгэх гэх мэт шээсний дээд замын эмгэг эсвэл шээс хаагдах, халдвар дахих, давсагны декомпенсаци (давсагны булчингийн агшилтын даралт сул байх, шээсний дараах эзлэхүүн давсагны нийт эзлэхүүний >25% байх)  гэх мэт шээсний доод замын эмгэг үүсгэж байвал эмчилгээ хийх шаардлагатай. Иймэрхүү хам шинж илэрсэн өвчтнүүдэд инвазив эмчилгээ хийх хэрэгтэй.

Өвчтөнд эмчилгээ хийх шаардлага гарсан л бол заавал ч үгүй урологийн мэрэгшсэн эмчээр эмчилгээг хийлгэнэ.

Түрүү булчирхайн шалтгаантай давсаг сулрахгүй байх нь дараах хоёр шалтгаантай:

  • Динамик (физиологийн, эргэх өөрчлөлт): түрүү булчирхайн гөлгөр булчин, түүний капсул, давсагны хүзүү зэрэгт түр зуурын чинэрэл болох
  • Статик (бүтцийн) түрүү булчирхай томорч шээлэйг барьж шээс гаралтыг саатуулах

Альфа – адренэргик антагонистууд ба 5 – альфа редуктаза хориглогчид гэсэн хоёр бүлгийн эмийг давсагны бөглөрлийн динамик ба статик өөрчлөлтийг засахад хэрэглэнэ.

Альфа – адренэргик антагонистууд нь 5 – альфа редуктаза хориглогчидоосоо богино ба удаан хугацааны эмчилгээний үр дүнгээрээ илүү үр дүнтэй нь харагддаг. Гэсэн ч, хоёр бүлгийн эмийг хавсруулан хэрэглэх нь аль аль бүлгийн эмийг дангаар хэрэглэсэнээс илүү эмчилгээний өндөр ач холбогдол үзүүлдэг байна.

Анти – андроген, гонадотропин – чөлөөлөх даавар (GnRH) – ын агонистыг тус тус хэрэглэдэг байв. (GnRH) дээр дурдагдсан эмийн бүлгүүдээс илүү үр дүнтэй ч андрогены дутагдал үүсгэдэг тул өвчтнүүдэд хэрэглэхэд тохиромжгүй юм.

Америкийн хувьд түрүү булчирай томорсон өвчтнийг эхлээд нямбай хяналтын дор хүлээх тактик хэрэглэж эмнэлзүй сайжрахгүй бол альфа – адренэргик агонистыг эмчилгээнд хэрэглэж эхэлдэг. Харин Европийн орнуудад эхлээд альфа – адренэргик агонистоор эмчилгээг шууд эхлүүлдэг нь түгээмэл.

Альфа – 1 – адренэргик агонист /Alpha-1-adrenergic antagonists/  — Түрүү булчирхайн томролыг эмчлэх удаан үйлчилгээтэй terazosin, doxazosin, tamsulosin, alfuzosin, silodosin  гэсэн 5 төрлийн альфа – адренэргик агонистыг Америкийн Хоол, Эмийн Нийгэмлэгээс зөвлөж байна. Prazosin богино үйлчилгээтэй альфа – адренэргик агонист боловч ойрхон давтамжтай хэрэглэдэг, зүрх судасны талаас илрэх гаж нөлөө ихтэй тул эмчилгээний сонголт болохгүй байна.

Үйлдлийн механизм  — Альфа – адренэргик агонистууд давсагны хүзүү, түрүү булчирхайн капсул, түрүү булчирхай орчмын шээсний сүвийн гөлгөр булчинг суллаж давсагны динамик бөглөрлийг засна.

Альфа – 1 рецепторууд түрүү булчирхай ба давсагны ёроолд хамгийн их хэмжээтэй байж улмаар давсагны их биерүү шилжин тархсан байна. Томорсон түрүү булчирхайн эдүүдэд энэ рецептрын тархалт нэмэгдсэн байдаг.

Альфа – 1 рецептор 3 дэд нэгжтэй: 1A, 1B, 1D. terazosin, doxazosin, alfuzosin  гурав бүх рецептортой адилхан авцаал чанар сайтай үйлчилдэг бол tamsulosin 1A, 1D рецептортой харьцангуй өндөр авцаал чанартай харилцан үйлчлэлцэнэ. Харин silodosin 1A рецептортой сонгомол харилцан үйлчлэлцдэг.

Альфа – 1А рецептор түрүү булчирхайн эдийн нийт адренорецептрын 70%, альфа – 1В рецепторууд гөлгөр булчинд илүүтэй тархсан байдаг бол альфа – 1D рецептор нийт адренорецептрын 30% – аас багыг бүрдүүлэн түрүү булчирхайн стромын элементүүд дээр байрласан байна. Альфа – 1D рецептор давсагны амсрын агшигч булчин, давсагны хүзүү, нугасны ахар сүүл орчмын бүсээр илрэлтэй байдаг.

Terazosin эмээр эмчлэхэд түрүү булчирхайн булчингийн агууламж ба түрүү булчирхайн томролтой хүмүүсийн шээсний урсгалын дээд хурд нэмэгдэх хоёрын хооронд шууд хамааралтай байсан бол “vitro” орчинд хийсэн судалгаагаар terazosin, doxazosin эмийн зүйлүүд түрүү булчирхайн апоптозын шалтгаан болж байжээ.

Эмчилгээний үр дүн — Эмнэлзүйн судалгаагаар Альфа – 1 – адренэргик антагонистуудын эмчилгээний үр дүн хоорондоо адил. Энэ бүлгийн эмээр эмчилхэд түрүү булчирхай томролын оноо 30 – 40% – аар буурч, шээсний урсгалын хурд 16 – 25% – аар нэмэгдэж байгааг судалгаагаар баталжээ.

Тун  — Альфа – адренэргик агонистууд гаж нөлөө ихтэй учир тунг аажмаар титрлэн барих тун ба эмчилгээний тунд хүргэнэ.

э1

Хүснэгт 1. Terazosin эмийн стандарт тунгийн титр

э2

Хүснэгт 2. Terazosin эмийн түргэвчилсэн тунгийн титр

э3

Хүснэгт 3. Doxazosin эмийн тунгийн титр

э4

Зураг 4. Эмүүдийн тунгийн титр

Түрүү булчирхайн томрол/Шээсний доод замын хам шинжтэй хүмүүс эмийг тогтмол хэрэглэнэ. Дээд тунгаар хэрэглээгүй байхад өвчний эмнэлзүй намдахгүй, эмийн гаж нөлөө илрэхгүй бол тунг нэмж болно.

Гаж нөлөө  — Дээрх эмнэлзүйн судалгаагаар alfuzosin, tamsulosin (4 – 10%), terazosin, doxazosin (8 – 20%) гаж нөлөө илэрч байжээ.

Хамгийн чухал гаж нөлөө нь ортостатик гипотензи болон толгой эргэх явдал. terazosin, doxazosin эмийг унтахын өмнөхөн ууна. Тунг маш аажим, хэдэн долоо хоногоор бага багаар нэмнэ.

Даралт багасгах үйлдэл нь өндөр настай даралт ихэсдэг өвчтнүүдэд ашигтай боловч байнга хянаж байх нь чухал. Учир нь альфа – 1 адренэргикүүд зүрхний дутагдалд хүргэж болзошгүй.

Tamsulosin 0.4 мг/өдөр тунгаар хэрэглэхэд цусны даралтанд хамгийн бага нөлөөлнө. Эмүүдийн янз бүр нөлөөл байгаа нь рецептруудын дэд бүлгүүдэд харилцан өөр нөлөөлж байгаатай холбоотой.

Terazosin, doxazosin эмийн даралт буруулж буй гаж нөлөөг фосфодиэстераза – 5 /phosphodiesterase-5 (PDE-5)/ эмээр засах боломжтой.

Ядрах, хамар битүүрэх гаж нөлөө илэрч болно. Tamsulosin, silodosin эмүүд үрийн шингэний ялгаралтанд нөлөөлнө. Нэгэн судалгаагаар tamsulosin үрийн шингэний эзлэхүүнийг 90% – аар багасгаж байснаас гадна 35% – д үрийн шингэн огт ялгарахгүй байсан байна. silodosin үрийн шингэний ялгаралтыг 28% – аар бууруулж байжээ.

5 – альфа – редуктаза хориглогчид /5-alpha-reductase inhibitors/  — Америкийн нэгдсэн улсад finasteride, dutasteride гэсэн 2 эмийг хэрэглэж байна.

Үйлдлийн механизм  — Эдгээр эмүүд түрүү булчирхайн хэмжээг бууруулдаг. Түрүү булчирхайн хэмжээ багасч, эмнэлзүй сайжрахад 6 – 12 сарын эмчилгээ хэрэгтэй.  2 – р хэв шинжийн 5 – альфа – редуктаза нь түрүү булчирхай, үсний уут, бусад андроген мэдрэг эдүүдэд тестостероноос дигидротестостерон үүсэх урвалыг идэвхжүүлдэг. Уг энзимийн генийн мутацтай хүнд түрүү булчирхай жижиг байхаас гадна түрүү булчирхай томрох өөрчлөлт гардаггүй болох нь эмнэлзүйн ач холбогдлыг харуулж байгаа юм. 1 – р хэв шинжийн 5 – альфа – редуктаза элэг, бэлэг эрхтний бус арьс, тархины зарим хэсгүүдэд байдаг.

Эмчилгээний үр дүн  — Түрүү булчирхайн томролтой 895 хүнийг хоёр бүлэгт хуваан finasteride эмийг 1 ба 5 мг/өдөр тунгаар 12 сар уухад доорх ач холбогдол гарчээ. Үүнд:

  • Ийлдсийн дигидротестостероны концентраци 70% – аар буурч, ийлдсийн тестостерон 10% – аар өссөн нь аль аль бүлэгт харагджээ.
  • 5 мг/өдөр тунгаар эмчлэгдсэн хүмүүст давсагны бөглөрлийн оноо 18 – 23% буурсан бол 1 мг/ өдөр тунгаар уусан хүмүүст бага гарсан байна.
  • 5мг/ өдөр тунгаар уухад шээсний урсгалын дээд хурд 1.6 mL/sec  – ээр нэмэгдсэн бол 1 мг/өдөр тунгаар ууханд шээсний урсгалын дээд хурд 1.4. mL/sec – ээр өссөн байв.
  • Хоёр бүлэгт түрүү булчирхайн дундаж эзлэхүүн 19 – 18% – аар буурчээ.

Finasteride эм нь түрүү булчирхайн эзлэхүүн том байх тусам илүү үр дүнтэй. Эпитель эс ба стромын эсүүдийн аппоптозыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн, гематуриг (ялангуяа түрүү булчирхай ба давсагны хорт хавдрын шалтгаант) дарангуйлдаг. Дахилтат гематури (63%) болон мэс заслын шалтгаанд цус алдалтыг (26%) бууруулдаг.

Dutasteride 2 хэв шинжийн 5 – альфа редуктазад хоёуланд нь finasteride – ээс илүү нөлөөлнө. Түрүү булчирхайн томролтой 4325 хийсэн судалгаагаар dutasteride шээс цочмог хаагдалтыг 57%, мэс заслын эмчилгээг 48% тус тус бууруулаад зогсохгүй түрүү булчирхайн эзлэхүүн, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг ихээхэн багасгаж байжээ.

5 – альфа – редуктаза хориглогчид түрүү булчирхай их том болсон эрчүүдэд илүү үр дүнтэй ба шээс цочмог хаагдах, мэс заслын эмчилгээг бууруулахад ихээхэн ач холбогдолтой.

Тун  — Альфа антагонистуудаас ялгаатай нь 5 – альфа – редуктаза хориглогчидыг шууд эмчилгээний тунгаар хэрэглэж болно. Finasteride эмийг 5 мг – аар өдөрт нэг, dutasteride эмийг 0,5 мг – аар өдөрт нэг тус тус хэрэглэх боломжтой. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 12 – 24 сар ба түүнээс дээж хэдэн жилээр ч байж болно.

Гаж нөлөө  — Энэ бүлгийн эмийн гол гаж нөлөө нь бэлгийн үйл ажиллагааг бууруулах, үрийн шингэн гадагшлуулахыг хямраах юм. Гэхдээ бэлгийн үйл аиллагааг бууруулах нь эмчилгээний эхний жилээс багасдаг.

Ийлдсийн түрүү булчирхай – өвөрмөц антиген /Serum prostate-specific antigen (PSA)/ – ийн концентрацийг 50% хүртэл бууруулдаг тул энэ эмийг хэрэглэж байх явцад антигенийн түвшинд шинжилгээ хийхдээ анхаарах хэрэгтэйг үргэлж санах хэрэгтэй.


Эх сурвалж: Medical treatment of benign prostatic hyperplasia | This topic last updated: Oct 31, 2012.