Могойд хазуулсан үед эрүүл мэндийн шатлал бүрт авах менежмент

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene
Spread the love

Эрүүл мэндийн аль ч шатны эмнэлэг өөрийн хүчин чадалд тохирсон менежментийг могойд хазуулсан өвчтөн бүрт хэрэгжүүлнэ. Могойн хоронд ноцтой өртөх нь хорны ерөндөг, тусгай багаж, эмийн бодис, эмнэлгийн ажилчидын ур чадвар гэх мэт эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай эмгэг нөхцөл юм. Тийм ч учраас, энэхүү байдалд хэзээд бэлэн байх ёстой. Гэвч, могойд хазуулах тохиолдол ихээр гардаг хөдөө орон нутагт эмнэлгийн цогц тусламж үзүүлэх хугацаа, нөхцөл хангалтгүй байдаг билээ. Иймээс, эмнэлгийн шатлал бүрт ямар арга хэмжээ авах талаар зөвлөж байна.

1.Баг, тосгоны түвшинд

  • Могойд хазуулсан үеийн өвчний түүхийг цуглуулж, могойд хазагдсан нь тодорхой шинжүүдийг эрэлхийл (шүдний ором, хазагдсан хэсэгт хавартай эсэх гэх мэт).
  • Өвчтнийг тайван бөгөөд аюулгүй байрлалд хэвтүүлэх замаар аль болох хөдөлгөөнгүй байлгана. (жнь: өвчтнийг сэрээх байрлалд оруулах), ялангуяа гэмтсэн мөчний хөдөлгөөнийг хязгаарлан өвчтнийг тайвшруулаарай.
  • Эмнэлгийн тусламж илүү сайн үзүүлэх боломжтой газарлуу хүргэж өгнө. Ингэхдээ, өвчтнийг хэвтүүлж тээвэрлэх буюу өөрөөр нь жолоо бариулахүй. Боломжтой бол өвчтөнг сэргээх байрлалд тээвэрлэвэл сайн.
  • Чанга боох, зүсэх, сорох, хүйтэн жин тавих, эмийн ургамал тавьж боох гэх мэт уламжлалт аргуудаас зайлсхийгээрэй.
  • Хэрвээ могойг барьсан буюу алсан бол үүний зургийг авах буюу өөрт аюулгүйгээр эмнэлэгт хүргэх хэрэгтэй.

2. Сумын эмнэлэг болон эмнэлгийн тусламж илүү хүргэх боломжтой газарт

  • Өвчний түүх цуглуулж, бодит үзлэг хий – хэсэг газрын хаван, хэсэг газрын тунгалагын булчирхайн цочрол, хазагдсан шархнаас цус байнга гоожих, цусны даралт, пульс, цус алдалт (буйл, хамар, бөөлжис, баас болон шээсэнд), ухаан санааны байдал, птоз (зовхи унах), саажилтын бусад шинжүүд, 20 минутын цус бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний шинжилгээ (өнгө, цус илрүүлэх тест гэх мэт) зэрэг багтана. Хэрвээ могойн зураг болон могойг авч ирсэн бол могойг ямар төрөл зүйл болохыг тогтоо.
  • Өвчтнийг дараагийн шатны эмнэлэгт тээвэрлэхэд аюулгүй эсэхийг үнэлнэ (A хэсгийг харна уу).
  • Хэрвээ шаардлагатай бол өвдөлт намдаах эм уулга: Парацетамолд (ацетаминофен) (насанд хүрсэн хүнд 500 мг – аас 1 гр хүртэл тунгаар, дээд тун 24 цагт 4 мг, хүүхдэд 10 – 15 мг/кг/өдөр тунгаар, дээд тун 100 мг/кг/өдөр) эсвэл кодейн фосфатийг (насанд хүрсэн хүнд 30 – 60 мг, дээд тун 24 цагт 240 мг, 2 – оос дээш настай хүүхдэд 0,5 мг/кг тунгаар, дээд тун 2 мг/кг/өдөр) шаардлагатай бол 4 – 6 цагийн зайтай уулгана. (аспирин эсвэл стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийг цус алдуулах эрсдэлтэй учир хэрэглэхгүй).
  • Хэрвээ эмч тодорхой ур чадвар эзэмшсэн, шаардагдах багаж, ерөндөг болон бусад эмийн бодисууд байгаа бол гиповолемийн шокийг засахын тулд судсаар шингэн сэлбэх хэрэгтэй. Хэрвээ өвчтөнд ерөндөг тарих шалгуур бүрдсэн бол, ерөндөгийг тарь. Эмчийн ур чадвар гэж хэлээд байгаа зүйлд хэсэг газрын болон системийн хордлогын шинжүүдийг оношилох, судсаар шингэн сэлбэх, анафилаксийн эрт үеийн шинжүүдийг таньж, үүнийг булчинд адреналин тарих замаар эмчилж чаддаг байх зэрэг багтана. Хэрвээ ерөндөг байхгүй бол, дараагийн шатны эмнэлэгт тээвэрлэ.
  • Хэрвээ өвчтний амьсгалын зам саажсан нь нотлогдсон бол, маскаар хүчилтөрөгч өгч эмнэлэгт хүргэ.
  • Үр дүнгүй, гаж нөлөө үүсгэж болох эмүүдийг хэрэглэхээс зайлсхий (жнь: кортикостеройдууд, антигистаминууд, гепарин).

3. Аймаг, дүүргийн эмнэлэгүүдэд дээр дурдсан В шатлалаас гадна дараах зүйлсийг хийнэ:

  • Биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, ЗЦБ, гэрлийн шинжилгээ зэрэг эмнэлзүйн болон лабораторийн илүү нарийн үнэлгээнүүдийг заалтын дагуу гүйцэтгэнэ.
  • Хэрвээ ерөндөг байхгүй бол, ерөндөгтэй эмнэлэгт хүргэх буюу консерватив эмчилгээ хийнэ. Үүнд цус эсвэл хөлдөөсөн шинэ сийвэн сэлбэх зэрэг орно. (доорхыг унш).
  • Өвдөлт намдаах эмийн талаар дахин бодолц (дээр өгүүлсэн B шатыг хар), хэрэв шаардлагатай бол, хүчтэй опойд эмүүдийг судсаар ихээхэн хянуур хийх шаардлагатай (жнь: арьсан дор, булчинд эсвэл судсаар пефидин /pethidine/ эмийг насанд хүрсэн хүнд гарааны тун 5 – 10 мг, хүүхдэд 0,03 – 0,05 мг/кг тооцон хэрэглэнэ).
  • Өвчтөнд хэсэг газрын үхжил үүссэн нь илэрхий байвал, татрангийн эсрэг вакцин болон антибиотик хэрэглээд, үхсэн эсүүдийг цэвэрлэх мэс ажилбарын талаар бодолц.
  • Хэрвээ өвчтөнд уртавтар тархи /бульбар/ эсвэл амьсгалын замын саа илэрвэл, эндотрахеал гуурс эсвэл төвөнхийн маск байрлуул. Амьсгалын дутагдал үүсвэл, механик амбу болон хүчилтөрөгчтэй холбосон амбугаар амьсгалуул.
  • Хэрвээ өвчтөнд бөөрний цочмог дутагдал оношилогдвол, хэвлийн диализаар эмчил. Хэрвээ энэ нь боломжгүй бол, үүнийг хийх боломжтой эмнэлэгт хүргэж өг.
  • Хэрвээ өвчтөн идэвхитэй цус алдаж байгаа буюу аль хэдийнэ цус багадалтанд орсон бол, цус сэлбэх талаар бодолц.
  • Хөнгөн ачаалалтай нөхөн сэргээх эмчилгээ хийлгэ (хазагдсан шарханд хөнгөн дасгал хийлгэх гэх мэт).

4. Дээд шатлалын эмнэлэгт ирсэн бол дээр дурдсан В ба С шатлалын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараах зүйлсийг хийнэ:

  • Хэсэг газрын үхжлийг илүү дээд түвшинд цэгцлэнэ (жнь: арьс нөхөх ажилбар хийх гэх мэт).
  • Хэрвээ заалттай бол нян өсгөвөрлөх, дүрс оношилолын илүү нарийн шинжилгээ (КТ) хийнэ.
  • Хэрвээ өвчтөнд бөөрний дутагдал оношилогдсон бол хэвлийн болон гемодиализ эсвэл цус шүүх эмчилгээ хийнэ.
  • Сэргээн засах эмчийн заавраар нөхөн сэргээх эмчилгээ хий.

Эх сурвалж: WHO, Regional Office for South-East Asia “Guidelines for the snake bite managenet