Биеийн мэнгэнүүдээ ажиглаж, арьсны хавдраас урьдчилан сэргийлээрэй.

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush
Spread the love

Арьсны хавдарууд  хаана ч үүсч болох ба эдгээр нь нүдээрээ илрүүлж болох цөөн хавдруудын нэг юм. Биеийн бүх арьсыг ажиглах явцад  бусдаасаа илт ялгаатай мэнгэ эсвэл бусад өөрчлөлтүүд болох загатнаа, цус гоожилт илэрвэл арьсны нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Та дараах зааврын дагуу арьсны үзлэгийг тогтмол хийж байгаарай.

  1. Юуг хайх вэ? Меланома (арьсны хавдрын төрөл)-ийн ABCDE-г харж ажиглана.

A1А- /asymmetry/ тэгш хэм – тал хэсэг нь нөгөөгөөсөө ялгаатай байх.

BВ- /border/ зах ирмэг – тэгш бус эсвэл зах ирмэг тодорхой бус

CС-/color/ өнгө– харилцан адилгүй өнгөтэй, хүрэн бор, бор, хар заримдаа бүр цагаан, улаан эсвэл хөх өнгөтэй ч байж болно.

ED- /diameter/ өргөний хэмжээ– меланомагийн хэмжээ оношлогдох үедээ ихэвчлэн 6 мм-ээс их байдаг боловч түүнээс жижиг ч байж болно. Харандааны баллуурыг ашиглан хэмжээг баримжаалж болно.

DE- /evolving/ томрол, тэлэлт– мэнгэ эсвэл арьсны ямар нэгэн үүсгэвэр нь хэлбэр, хэмжээ, өнгөний хувьд өмнөхөөсөө өөрчлөгдөх.

  1. Арьсны хавдрыг өөрөө илрүүлэх үзлэг

Арьсан дээрхи өөрчлөлтүүдийг хэрхэн шалгах вэ:

Өөрийн биеийн арьс бүрэн харж шалгахдаа мэнгэнээс эхлээд жижиг толбуудыг хүртэл нэг бүрчлэн олж ажиглана. Мэнгэнүүд хар, улаан, хөх зэрэг хэд хэдэн өнгөтэй байдгийг санах хэрэгтэй. Хэрэв тэдгээр толбонуудад илэрхий өөрчлөлт илэрсэн байвал арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авна уу.

 Untitled

  • Эхлээд биеийнхээ өмнө ба ар хэсгийг толинд харна. Дараа нь 2 гараа өргөж байгаад биеийн баруун, зүүн талыг харна.
  • Тохойгоо нугалаад шуу, бугалганы ар хэсэг мөн алгаа сайн харна.
  • Хөл, тавхайн ар хэсгүүд, хөлийн хуруу, улыг шалгана.
  • Гартаа толь барьж байгаад хүзүүний ар хэсэг, үсээ хэсэг хэсгээр хувааж байгаад хуйхыг харна.
  • Эцэст нь нуруу, өгзөгний арьсийг гартаа толь барьж байгаад харна.
  1. Арьсан дээрхи толбонуудаа тэмдэглэх

Толбонуудыг дараах байдлаар тэмдэглэснээр жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх боломжтой.

;lkjh


Арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх: Нарнаас өөрийгөө хамгаалах

  • SPF 30-с дээш өргөн хэрэглээний, усны хамгаалалттай нарнаас хамгаалах тосыг наранд ил гарах бүх хэсгүүддээ сайн түрхэх. Энэхүү тоснууд нь таныг хэт ягаан А болон В туяанаас найдвартай хамгаална. Бүрхэг өдөр ч гэсэн мөн усанд сэлсний болон их хөлөрсний дараа ойролцоогоор 2 цагийн дараа тосоо дахин түрхэнэ.
  • Арьсаа хамгаалах хувцас өмсөх. Жишээ нь урт ханцуйтай цамц, өмд, том малгай нарны шил зүүх.
  • Боломжтой бол сүүдэрт байх. Нарны туяа 10:00-14:00 хооронд хамгийн хурц, хүчтэй байдаг.
  • Ус, цас, элснээс болгоомжил. Учир нь эдгээр нь нарны гэмтээх туяаг ойлгодог тул арьсны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Витамин Д хэрэгцээгээ хангах. Хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх замаар нөхөж болно. Заавал нарнаас авах шаардлагагүй.
  • Арьс борлуулах аппаратнаас зайлсхийх. Нар болон борлуулах аппаратны хэт ягааан туяа арьсны хавдар, үрчлээ үүсгэх эрсдэлтэй. Хэрвээ та наранд борлосон мэт сайхан харагдахыг үнэхээр хүсэж байвал нар ашиглахгүй борлох бусад олон аргуудаас хэрэглээд үзээрэй. Гэхдээ нарнаас хамгаалах тосоо мартаж болохгүй.
  • Өөрийн толбонуудаа мэдэх. Хэрэв арьсан дээр тань ямар нэгэн зүйл томорч, тэлж, цус гарч байвал арьсны эмчид яаралтай хандаарай. Арьсны хавдрыг эрт оношлосноор эмчилгээний үр дүн сайтай.

 

Source:  American Academy of Dermatology