Хэт халуун үеийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Тодотгол

  • Настай хүмүүс (65 ба түүнээс дээш насныхан), нэгээс бага насны хүүхэд, болон хүнд эмгэгтэй хүүхэд болон хүмүүс халууны стресст илүү өртөмтгий байдаг.
  • Агаар-агааржуулагч нь халуун хамааралт эмгэгүүд болон нас баралтын эсрэг хамгаалах нэг хүчин зүйл юм.
  • Цаг агаарын мэдээллийг сайтуудаас болон нийгмийн эрүүл мэндийн газраас байнга авах
  • Хүйтэн, спирт агуулаагүй ундаа уу, биеийн идэвхтэй байдлаас үл харгалзан шингэний хэрэглээгээ нэмэгдүүл

Түүхэнд 1979-2003 оны хооронд хэт халууны улмаас Нэгдсэн Улсад 8,015 хүн нас барсан байна. Энэ хугацаанд энэхүү хотуудад хар салхи, цахилгаант торнадо, үер, мөн газар хөдлөлт хавсарсан гамшгаас илүүтэй хэт халууны улмаас илүү олон хүн нас баржээ. 2001 онд 300 хүн хэт халууны улмаас нас барж байсан.

Энэхүү сэдвийг Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэлтийн төвийн хэт халууны улмаас үүсэх эмгэгээс сэргийлэх удирдамжийн дагуу бэлтгэсэн. Харин “Халуунд цохиулалтын патогенез, патофизиологи” -ийг тусад сэдэв болгон оруулсан.

Өөрийгөө сэрүүцүүлэх болон дасан зохицох чадваргүй хүмүүс хэт халуун хамааралт эмгэгээр шаналах нь илүүтэй. Бие эрүүл хүмүүс хөлсөөрөө өөрийгөө сэрүүцүүлдэг. Гэвч зарим нөхцөлд хөлрөх нь хангалтгүй байх нь бий. Ийм тохиолдолд тухайн хүний биеийн хэм хурдан нэмэгддэг. Биеийн хэм маш өндөр болох нь тархи буюу бусад амин эрхтэнүүд гэмтэх боломжтой.

Хэд хэдэн хүчин зүйл маш халуун цаг ууртай үед өөрийгөө сэрүүцүүлэх боломжинд нөлөөлдөг. Чийгшил өндөр үед  хөлс хурдан ууршдаггүй тул биеэс дулаан хурдан ялгарахыг саатуулдаг. Бусад нөхцлүүд эрсдлээс хамаардаг үүнд: нас, таргалалт, шингэн алдалт, зүрхний эмгэг, сэтгэцийн эмгэг, цусны эргэлтийн дутагдал, наранд түлэгдэлт, мөн эм болон архины хэрэглээ багтана.

Халуун хамааралт нас баралтаас урьдчилан сэргийлж болох учраас хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүсийг болон халуун хамааралт эмгэг болон нас баралтаас юугаар сэргийлж болохыг мэдэж байх нь зүйтэй. Өндөр настан, бага насны хүүхэд мөн сэтгэцийн эмгэгтэй болон архаг эмгэгтэй хүмүүс өндөр эрсдэлтэй байдаг. Гэхдээ биеийн хүчний ажил халуун нөхцөлд хийж буй залуу насны эрүүл хүмүүс халууны улмаас нас барах нь бий. Тиймээс агааржуулагч нь халууны улмаас үүсэх эмгэг болон нас баралтаас хамгаалагч нэг хүчин зүйл гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ гэртээ агааржуулагчгүй бол агааржуулагч байршуулсан олон нийтийн газар өдрийн халуун үеийг өнгөрөөхийг зөвлөдөг.

Хэт халуун гэж юу вэ?

Тухайн цагийн бүсэд жилийн дунджаас илүү чийглэг эсвэл/болон халуун зуны хэмийг хэт халуун нөхцөл гэж тодорхойлдог.

Халуун агаарт байх

Хэт өндөр хэмээс таны эрүүл мэндийг хамгаалахад сэрүүн байлгахыг нийтлэг хэрэглэдэг. Дараах зөвлөгөөнүүд чухал:

-Шингэн уух хэмжээгээ нэмэгдүүл

Халуун цаг агаартай үед таны биеийн идэвхтэй байдлаас үл хамааран шингэний хэрэглээ нэмэгдэх хэрэгтэй болдог. Тиймээс та цангаж байж уух хэрэггүй. Халуун орчинд хүнд хүчний дасгал хийх үед цаг тутамд 2-4 аяга (16-32 унц) хүйтэн ундаа уу.

Санамж: Хэрвээ чиний эмч таны уух шингэний хэмжээг хязгаарласан (биеийн шингэний хэмжээг бууруулдаг эм хэрэглэж байгаа гэх мэт) бол халуун цаг агаарт яах талаар заавал асуух нь зүйтэй.

Спирт агуулсан, эсвэл их хэмжээний сахар агуулсан шингэнийг уухгүй байх – Эдгээр нь таны биеийн шингэнийг илүү ихээр алдагдуулах үйлдэлтэй. Бас маш хүйтэн зүйл уухаас зайлсхийх, учир нь гэдэс базалж өвдөх шалтгаан болдог.

Давс болон Минералаа нөх

Ихээр хөлрөхөд биеэс давс болон минералууд зайлуулагддаг. Гэвч тэдгээр нь таны биед шаардлагатай тул нөхөх хэрэгтэй. Хэрвээ та зайлшгүй дасгал хийх бол спирт агуулаагүй шингэнийг цаг тутамд 2-4 аягыг уу. Спортын ундаа нь хөлсөөр алдагдсан давс болон минералийг нөхөх болно. Хэрвээ та давс бага хоол хүнс хэрэглэдэг бол спортын ундаа уухын эсвэл дасв агуулсан эм хэрэглэхийн өмнө эмчтэйгээ ярилцах нь зүйтэй.

Нарнаас хамгаалах тос болон зохистой хувцас өмс

Та гэртээ байхдаа боломжтой бол сэрүүхэн, хөнгөн, цагаан өнгөтэй, чөлөөтэй хувцас өмсснөөр халууны эмгэгээс хамгаалах нэг алхам болно. Наранд түлэгдэхэд бие өөрийгөө сэрүүцүүлэх чадварт нөлөөлж, шингэн алдагдах шалтгаан болдог. Мөн арьсыг гэмтээж өвдөлт үүсгэдэг. Хэрвээ та гадаа байх шаардлагатай бол нарны малгай, нарны шил, мөн SPF 15 буюу түүнээс өндөр (шошгон дээрх өргөн хүрээтэй буюу хэт ягаан туя альфа, беттагаас хамгаалах гэсэн нь хамгийн үр дүнтэй) үзүүлэлттэй нарны тосыг наранд гарахаас 30 минутын өмнө түрхэн хэрэглэж өөрийгөө хамгаалах нь зүйтэй. Саван дээрх зааврын дагуу давтан хэрэглэнэ.

Гадаа ажиллах цагаа хуваарьла

Хэрвээ гадаа ажиллах заавал шаардлагатай бол өглөө болон оройны цагуудад хуваарьлаарай. Мөн сүүдэрт амарснаар биеийн дулаанаа эргэн хэвийн болгох боломж бий болно.

Хэрвээ халуун орчинд ажиллаж, дасгал хийж сураагүй бол эхлээд удаан, явцдаа хурдаа нэмэгдүүлж дасгах хэрэгтэй. Хэрвээ халуунд хүчилсэн дасгал, ажил хийхэд зүрх тань дэлсэж, амьсгал тань давхацвал бүх биеийн идэвхтэй ажлаа зогсоож сэрүүн орчин руу, ядаж сүүдэр рүү очиж амрах (ялангуяа толгой өвдөх, самуурах, бие сулрах ) нь зүйтэй.

Хамтын тогтолцоог хэрэглэ

Халуунаар өдөөгдсөн эмгэг нь ухаан самуурах эсвэл ухаан алдах шалтгаан болдог. Тиймээс халуунд ажиллаж байх үедээ заавал хэн нэгэн хамтрагчтай байж агаараа хянуул. Хэрвээ та 65 ба түүнээс дээш настай бол халууны долгионы үед найз эсвэл хэн нэгээрээ өдөрт багадаа 2 удаа өөрийгөө шалгуул (өндөр настай хүнийг халуун үед өдөрт багадаа 2 удаа шалга).

Өндөр эрсдэлтэй хүмүүс

Халуунаар үүсгэгдэх эмгэгт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүст:

  • Нэгээс бага насны хүүхэд болон бага насны хүүхэд өндөр хэмийн нөлөөнд мэдрэг байдаг тул орчныг нь тохируулж, хангалттай шингэн өгөх
  • 65 ба түүнээс дээш насны хүмүүс халууны стрессийн нөлөөнд дасан зохицож чадахгүй байж болзошгүй, мөн мэдрэх болон температурын өөрчлөлтөнд хариулах нь багассан байдаг
  • Жингийн илүүдэлтэй хүмүүсийн бие халуунаа илүү хадгалагддаг учраас халууны өвчинд илүү амархан өртөж болзошгүй
  • Ажиллаж эсвэл дасгал хийж буй хүмүүс шингэн их алдсанаар халууны эмгэгт өртөмхий болж болно
  • Өвчинтэй хүмүүс ялангуяа зүрхний өвчинтэй эсвэл цусны даралт өндөр, эсвэл эмийн хараат тухайлбал депресс, инсомни, эсвэл цусны эргэлтийн дутагдалтай байх нь хэт халуунд амархан өртөхөд хүргэдэг

Дээрх эрсдэлтэй хүмүүсийг өдөрт багадаа 2 удаа эргэж халууны туйлдал эсвэл халууны цохилтын шинж байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Нэгээс бага насны болон бага насны хүүхдийг илүү олон удаа үзэх нь зүйтэй.

-Орчиндоо зохицох

Таны биед их хэмжээний стресс болох цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийг урьдаж мэдэх (тухайлбал зун эрт халууны долгион болохыг). Хэрвээ та халуунд дассан байх хүртлээ биеийн идэвхээ хязгаарлавал халуунд илүү тэсвэртэй байх болно.  Хэрвээ та халуун бүс нутаг руу аялах гэж байгаа бол өмнө нь эрч хүчтэй дасгал хийж аажмаар нэмэгдүүлэн дасгах хэрэгтэй.

Хүүхдийг машинд бүү орхи

Машины хэм хэдий сэрүүхэн байсан ч хэм нь маш хурдан аюултай  түвшинд хүртэл халж нэмэгддэг. Машины цонх хаалттай  үед доторх халуун эхний 10 минутанд бараг 20 Фаренгейтээр нэмэгддэг. Тиймээс хэн нэгэн дотор үлдэхэд халууны улмаас үүсэх ноцтой эмгэг тусах, эцэст нь нас барах ч эрсдэлтэй. Тэгхээр хүүхдийг машинд анхааралгүй орхиход халуунд цохиулах өндөр эрсдэлтэй, мөн үхэж ч болзошгүй юм. Хүүхэдтэйгээ аялж явах үедээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Хэрвээ машины тань цонх хаалттай бол нэгээс бага насны хүүхэд болон хүүхдийг эсвэл тэжээвэр амьтнаа зогсоол дээрх машиндаа хэзээ ч бүү орхи
  • Машиндаа хүүхэдтэй гэсэн сануулга байрлуулж, мөн чихмэл амьтан хамт авч яв. Хүүхдийнхээ урд чихмэл амьтнаа байрлуулж аюулгүйн бүсийг зүү.
  • Машинаа орхих үедээ машинд байгаа хүмүүсийг гаргах. Машинд унатаж буй хүүхдийг бүү орхи.

Халуун үед сэрүүн байх болон нийтлэг хэрэглээний санамж:

  • Халуун хоол болон хүнд чанарын хоолноос зайлсхий –Таны биеийн дулааныг нэмэгдүүлэх болно
  • Шингэний хэрэглээгээ нэмэгдүүл, мөн давс болон эрдэсээ нөх. Эмчийн хяналтаар л биш бол давс агуулсан эмийг дур мэдэн хэрэглэхгүй
  • Нярай болон хүүхдэд сэрүүн хувцас өмсгөж, малгай болон шүхрээр толгой нүүрийг халхал
  • Өдрийн дунд үед буюу хамгийн халуун цагуудад гарахгүй байх
  • Түгжээтэй машинд бага насны хүүхэд болон хүүхэд эсвэл тэжээдэг амьтнаа бүү орхи
  • Эрхлүүлдэг амьтнаа устай, сүүдэр газар үлдээ

Өндөр хэм нь богино хугацаанд эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг. Тиймээс зурагт болон бусад баттай мэдээллийн хэрэгслүүдээр цаг агаарын талаарх мэдээллийг байнга авч гэрийн гаднах ажлаа болон бусад төлөвлөгөөгөө тохируулаарай.


Эх сурвалж:


Centers for Disease Control and Preventation “Exteme Heat Prevention Guide”