Түргэвчилсэн хэт авианы оношилгоо хэсэг 2: Хэвлийн гол судас

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Асуулт: хэвлийн гол судасны цүлхэн байна уу?

Гол судас өрцөөр  (гадаргуун анатоми: аймхай мөгөөрс) хэвлий рүү орон хэвлийн арын зайгаар явж бүсэлхийн 4-р нугалмын түвшинд ташааны ерөнхий артери (гадаргуун анатоми: хүйс орчим) болж 2 салдаг.

Зураг 1: Хэвлийн гол судасны гадаргуун анатоми

Гол судас алслах тусам нарийсна. Насанд хүрэгчдэд гол судасны урд ханын гадна ирмэгээс арын хананы гадна ирмэг хүртэлх диаметр хэвийн үед 2 см-аас бага байна. Хэтэрхий хялбарчилсан хэдий ч тухайн хүний эрхий хуруутай ижил хэмжээн баримжаалж болох юм. 3 см буюу түүнээс дээш (1,5х Хэвийн хэмжээ) хэмжээтэйг хэвлийн гол судасны цүлхэн гэж үзнэ. Хэвлийн гол судасны цүлхэн ээрүүл хэлбэртэй, эсвэл уутлаг хэлбэрийн байж болно. Бөөрний артерийн дор хамгийн нийтлэг тохиолддог.

Хэвлийн аортын ханын урд-хойд диаметрээр:

  • ≤2 см хэвийн
  • 2-3 см тэлэгдсэн боловч цүлхэн биш
  • ≥3 см цүлхэн

Цүлхэн том бол хурдан тэлэгдэнэ (ЛаПлас-н Хууль), төдий чинээ урагдах эрсдэл их байна. 5 см-ээс бага диаметритэй бол урагдах эрсдэл бага. Мэс заслын насбаралт ойролцоогоор 5%, гэвч урагдсан бол мэс заслын үед насбаралт 50%.

Хэт авианы оношилгоог яагаад хэрэглэх вэ?

Бодит үзлэгт оношийг батлах боломжгүй. КТ гэх мэт шинжилгээ биеийн байдал тогтворгүй өвчтөнийг ЯТТ-аас гаргаж тээвэрлэлт, хугацаа шаарддаг. Харин орны дэргэдэх түргэвчилсэн хэт авианы оношилгоо хурдан, аюулгүй, мэдрэг (97-100%), цаашид сэхээн амьдруулалт хийх боломж олгодог. Допплер шинжилгээ үүрэг бага бөгөөд заавал шаардлагагүй.

Эмнэлзүйн зураг

Эмнэлзүйн зураг янз бүр ч туршлагатай эмчид хялбар байх болно.

  • Өвчтөн: ихэнх нь эрэгтэй (10 дахин их), 50 наснаас дээш
  • Өвдөлт: үргэлж хүнд зэргийн хэвлийн өвдөлт, нуруу руу дамжиж болно.
  • Шок: ихэнхэд нь илэрдэгүй (ж нь: урагдалтай)
  • Хэвлийн масс: хүйсний дээр. Масс үгүй бол хэвлийн гол судасны цүлхэнг үгүйсгэхгүй.
  • Дистал пульс: дийлэнхэд хэвийн.
  • Бусад илрэл: ховор ч жишээлбэл гол судас-нарийн гэдэсний фистулаас хоол боловсруулах замын цус алдалт илрэх.
  • Ерөнхий ялган оношилгоо: Жишээлбэл цоорсон эрхтэн, ходоодны хорт шарх, цочмог титмийн хам шинж.

Хэрвээ эргэлзээтэй бол бусад онош батлагдтал хэвлийн гол судасны цүлхэн гэж үз.

Шинжилгээний өмнө

  • Сэхээн амьдруулах хэсэгт өвчтөнийг байлга
  • АВС-д хаягла (NB: эрчимтэй шингэн сэлбэлт аюултай байх боломжтой. Тохиромжтой агшилтын даралт 90-100 мм.муб)
  • Эмч шинжилгээ хийж байхад өвчтөнд сэхээн амьдруулалт гүйцэтгэж байх ёсгүй.

Хэвлийн гол судасны цүлхэн сэжиглэсэн шоктой өвчтөн ЯТТ-н шинжилгээ (Хэт авианы оношилгоо багтана), эмчилгээ нь мэс засалд орох хугацааг хойшлуулах ёсгүй.

Өвчтөний байрлал

  • Эмнэлзүйн зураглал
  • Ихэнхдээ эмнэлзүйд хэвтээ байрлал

Проб ба шинжилгээний тохиргоо

  • Гүдгэр проб: ердийн 2,5-3,5 МГц давтамжтайг ашигла.
  • Ердийн В дэглэмд тохируул.
  • Фокусын гүн 10 см
  • Гүний тохиргоо 15-20 см.

Пробын байршил ба Баримжаа

  • Пробын тэмдгийг өвчтөний баруун тал руу харуулж, аюулхайн доохон хөндлөн байрлуулна (Зураг 3).

Зураг 2: Эхний байрлал-пробыг аюулхайд хөндлөн байрлуулах ба пробын маркер өвчтөний баруун тал руу харна

  • Тодорхойлох баримжаа: Гол судасны чанх ард нурууны нугалам (ясны сүүдрээр батлагдана) , баруун урд нь элэг, гэдэс харагдана (зураг 3).

Зураг 3: Хэвлийн гол судасны хэвийн хөндлөн зүслэг. Аортын хөндлөн хэмжээг хэмжсэн байдал. Normal transverse view aorta, IVC, superior mesenteric artery (SMA) and vertebral
body (VB)

  • 2 том судсыг ялгах, тодорхойлоход чухал: доод хөндийн вен ба гол судас (хүснэгт 1). Доод хөндийн вен гол судасны баруун талд зэрэгцээ оршдог бөгөөд ялангуяа тууш зүслэг дээр гол судастай андуурагдаж болзошгүй. Доод хөндийн вен рүү дамжсан пульсаци андууралд хүргэх боломжтой. Хэрвээ эргэлзээтэй бол өнгөт эсвэл пульсацийн долгионтой Допплер ашигла.
  • Бусад судсыг шинжлэхэд тусалдаг, ялангуяа гол судастай зэрэгцээ оршдог чацархайн дээд артерийг тойрсон хальс цайж харагдснаар ялгахад хялбар болдог (зураг 4). Бөөрний артерийг харахад бэрхшээлтэй бол чацархайн дээд артерийн эхлэл бөөрний артерийн түвшинд байдаг. Жишээлбэл: хэвлийн гол судасны цүлхэн чацархайн дээд артерийн эхлэлийн доохон харагдаж байвал бөөрний дор гэсэн үг юм.

Зураг 4: Хөндлөн зүслэг хэвийн харагдац

  • Дүрслэлийг сайн харахын тулд фокус, гүн, gain-р гүний тохиргоор өөрчил.
  • Хөндлөн зүслэг дээр гол судасны урд ханын гадна ирмэгээс хойд ханын гадна ирмэг хүртэл хэмж. Зургийг хадгал.
  • Хөндлөн байрлалаар дистал тал руу салаалалт (бифургаци) хүртэл гулгуулж хар (зураг 5). Диаметрийг хэмж, зургийг хадгал.

Зураг 5: Хэвлийн аортын хөндлөн зүслэг, хөндийн тромботой, цүлхэн. урд хойд ханын хэмжилт.
— дотор ханаар хэмжилт БУРУУ
– гадна ханаар хэмжилт – ЗӨВ

  • Пробыг тууш байрлуулж шинжил. Гол судасны сoeliac trunk эсвэл чацархайн дээд артериийн эхлэлийн хэсгийг шинжлэхийг хичээ (зураг 6). Урд-хойд диаметрийг хэмж, зургийг хадгал.

Зураг 6: Хэвлийн аортын цүлхэн, тууш зүслэг урд-ар ханын хэмжилт

  • Эцэст нь давсгийг шинжил. Хүнд өвчтөнд, шээс хаагдсан үеийн өвдөлтөнд туршлагагүй оператор хуурагдаж болзошгүй.
Хүснэгт 1: Цусны том судсуудыг тодорхойлох
Доод хөндийн вен

Анатомийн байрлал баруун талд (дэлгэц дээр зүүн талд)

Шалчийлттай (дистал бөглөрөлт жишээлбэл том уушгины эмболизм үгүй үед)

Нимгэн хана

Хөндлөн зүслэгт зуувин

Гол судас

Зүүн талд

Шалчийлтгүй

Зузаан хана, шохойжилттой

Хөндлөн зүслэгт дугуй

ХГСЦ үгүй бол жижиг

ХГСЦ -хэвлийн гол судасны цүлхэн

Үндсэн харалтууд

Хэвлийн гол судасны цүлхэнг үгүйсгэхийн тулд бүтэн харж багадаа гурван зураг гаргасан байх хэрэгтэй үүнд:

  • Дээд хөндлөн зүслэг
  • Доод хөндлөн зүслэг
  • Тууш зүслэг (аюулхайн судас эсвэл чацархайн дээд артерийн эхлэлийг харсан) (зураг 4)

Дээрх гурван харалтад бүгдэд нь диаметрийг хэмжсэн байх ёстой.

Хэрвээ та гол судасны уртыг бүхлээр нь харж чадаагүй бол гол судасны цүлхэнг үгүйсгэхгүй.

Хэрэгтэй санамжууд

Чадварлаг операторууд гэдэсний хий их хангалтгүй зураг харж магадгүй. Хэрвээ гэдэс хийтэй бол хэвлийн ханан дээр пробийг дарж (өвдөлтгүй бол) гэдсийг хөдөлгөх арга бий. Мөн трансдусерын өнцгийг өөрчлөх нь тус болж магадгүй.

  • Тарган өвчтөнд бэрхшээлтэй байх талтай. Таны дүрслэлийг сайжруулж болох дараах аргуудыг турш:
    • Дүрслэлийн гүнийг нэмж, фокусыг өөрчил
    • Пробын давтамжийг бууруул
    • Саарал өнгийг багасга/ялгаралтыг ихэсгэ (төхөөрөмжөө гар аргаар тохируул)
    • Бусад цонхоор шинжил: элгээр дамжуулан баруун дээд квадратаар харахад хэвлийн аортын дээд хэсэг харагдах болно.
  • Урд-арын ханын гадна ирмэг хооронд хэмж, дотор ирмэгээр хэмжилтээ авахгүй гэдгийг анхаар: энэ нь диаметрийг буруу үнэлж болзошгүй бөгөөд судасны хөндий дэх тромбын үед хуурамч сөрөг хариу гаргахаас болгоомжил.
  • Гол судас экстатик байгаа үед диаметрийг хэмжихэд төвөгтэй болдог. Гэвч диаметрийг перпендикуляр хэмжилтээр авахыг хичээ: хэмжилтийг ташуу хийвэл буруу үнэлэгдэнэ.
  • Гол судсыг доод хөндийн венээс ялгахад Допплер туслана.
  • Хэрвээ эхний эсвэл хоёрдахь харалтанд хэвлийн гол судасны цүлхэн харагдсан биеийн байдал тогтворгүй өвчтөнийг эн тэргүүнд мэс засал руу тээвэрлэ. Дахин харж цаг үрэх шаардлагагүй.

Хэт авианы оношилгоо танд юу хэлж чадах вэ?

  • Хэвлийн гол судасны цүлхэн байна уу? Хэт авианы оношилгоо энэ тохиолдлыг оператор ба өвчтөний байдлаас (ж нь: тарган) хамаарч 97%-аас дээш илрүүлдэг.
  • Гол судасны ханын цууралт байна уу? Хэрвээ хэвлийн гол судас цуурсан бол ханаас цуурсан тэндээс хөдөлгөөнт зүйл харагддаг онцлогтой.

Зураг 7: Гол судасны ханын цууралт

Хэт авианы оношилгоо танд юу хэлж чадахгүй вэ?

  • Цууралтыг үгүйсгэж чадах уу? Ихэнх тохиолдолд аортын цуурлат хэвлийн хэсэг хүртэл явдаггүй бөгөөд хэт авианы оношилгоо мэдрэг чанар бага буюу 5%. Хэрвээ цууралт сэжиглэсэн бол бусад шинжилгээнд илгээ (ж нь: СТ).
  • Цүлхэнгийн задрал байна уу? Хэт авианы оношилгоо хэвлийн арын зайн цусыг илрүүлэхэд мэдрэг бус. Хэрвээ та хэвлийн гол судасны цүлхэн илрүүлсэн ба өвчтөн шоктой бол урагдсан эсвэл задарсан гэж үз.
  • Өвдөлтийн бусад шалтгаан (шээс хаагдалтаас бусад). Аюулхайн хүнд зэргийн өвдөлттэй биеийн байдал тогтворгүй өвчтөн олон. Элгээрийн ялган оношилгоонд түргэвчилсэн хэт авианы оношилгоо оновчтой үгүйсгэх эсвэл оношлох боломжгүй.

Одоо юу?

  • Биеийн байдал тогтворгүй өвчтөн ба Хэвлийн аортын цүлхэн: Мэс заслын баг яаралтай дууд. Өвчтөнг яаралтай мэс засал руу эсвэл хэвлийн аортын цүлхэнг нөхөх ажилбар руу яаралтай тээвэрлэх ёстой.
  • Биеийн байдал тогтворгүй өвчтөнд хэвлийн аортын цүлхэнг үгүйсгэх боломжгүй бол: энэ нь цогц байдал юм. Сэхээн амьдруулах явцад яаралтай мэс засал хэлэлц, хэвлийн аортын цүлхэн төст эмнэлзүйн байдалд үндэслэн мэс заслын явцыг шийд (цаашид КТ гэх мэт).
  • Хэт авианы оношилгоогоор хэвлийн аортын цүлхэнг үгүйсгэсэн бол эмнэлзүйн бусад шалтгаануудыг хай.
  • Биеийн байдал тогтвортой өвчтөн ба хэвлийн аортын цүлхэн: судасны мэс засалчид үзүүл. Шаардлагатай бол дүрс оношилгооны аргуудаар (КТ гэх мэт) бөөрний артери гэх мэт бусад шалтгааныг үнэл.

Санамж

  • Хэвлийн аортын цүлхэн сэжиглэсэн үед орны дэргэдэх түргэвчилсэн хэт авианы оношилгоо хурдан, аюулгүй, мэдрэг, ЯТ-т сэхээн амьдруулалт хийх боломж олгодог арга юм.
  • Гэвч хэт авиа ба бусад ЯТТ-н аргууд хэвлийн гол судасны цүлхэн сэжиглэсэн шоктой өвчтөнийг яаралтай тээвэрлэх хугацааг хойшлуулах ёсгүй.
  • Эргэлзээтэй бол хэвлийн гол судасны цүлхэнтэй гэж үз.
  • Хэрвээ хэвлийн гол судасны цүлхэн илэрсэн шоктой өвчтөн бол задарсан эсвэл урагдалтай гэж үз.
  • Та хэвлийн гол судсыг тууш бүрэн харж чадаагүй бол хэвлийн гол судасны цүлхэнг үгүйсгэхгүй.
  • Хэвлийн гол судасны цүлхэнг үгүйсгэхийн тулд багадаа 3 харалт хийж зураг авсан байх хэрэгтэй: дээд, доод хөндлөн зүслэг, тууш зүслэг. Бүх харалтанд диаметрийн хэмжилт хийсэн байх ёстой.

Эх сурвалж:


Emergency Ultrasound  Made Easy