Author: Баярцогт Болдбаатар

Бамбай булчирхайн зангилаа

40 настай эмэгтэйд урьдчилан сэргийлэх үзлэгээр бамбай булчирхайн баруун дэлбэнд тэмтрэлтээр 2:2см орчим хэмжээтэй зангилаа байгааг илрүүлсэн. Тэрээр хүүхэд байхдаа цацраг туяанд өртөж байгаагүй.Мөн гэр бүлд бамбайн эмгэгээр өвдөж байсан хүн байхгүй.Тухайн хүнд уур уцаартай болох, айх ,цочих, жин буурах, зүрх дэлсэх, хүзүүний орчим эвгүй оргих зэрэг зовиур илэрдэггүй гэнэ. Хэт авиан шинжилгээгээр бамбай булчирхайн баруун дэлбэнд  2:2:2.5 см-ийн (эзэлхүүн, 5.23 см3)зангилаатай бөгөөд бамбайн эход хавдар сэжиглэх шинж илрээгүй. Хүзүү орчмын тунгалагийн зангилаа хэвийн байв.

Валентино хам шинж

18 настай эмэгтэй нэг өдрийн турш хэвлийн баруун доод хэсэгт өвдсөн өгүүлэмжтэй.  3 цагийн өмнөөс өвдөлт улам ихсэж , байнгын болсон. Өвдөлт нь маш хурц , 10/10 баллын хүчтэй, маш их хөлөрсөн, дотор муухайрч огиулна гэсэн зовиуртай. Ибупрофен 1 ширхэгийг уусан бөгөөд тухайн үедээ өвдөлт бага зэрэг намдсан. Дизури , сарын тэмдэгийн алдагдал, идэвхитэй бэлгийн амьдрал  асуумжаар үгүйсгэгдсэн.