Author: Мягмарсүрэн

Цус тогтоох эмчилгээнд Дицинон хэрэглэх нь

Этамсилате /Ethamsylate/ буюу Дицинон (Dicynene/Dicynone) нь гемостазыг өдөөдөг эмийн зүйл юм. Уг эм нь капиллярийн эндотелийн эсэргүүцлийг нэмэгдүүлж, ялтас эсийн адгезийг дэмждэг. Түүнчлэн ялтас эсийн аггрегацийг бууруулдаг, судас өргөсгөдөг, капиллярийн нэвчилтийг нэмэгдүүлдэг простагландинуудын үйлдэл, биосинтезийг хориглох нөлөө үзүүлдэг.

Цус тогтоох эмчилгээнд Витамин К – г хэрэглэх нь

Витамин К нь цус рибосомын дараах хэлбэржилтэнд орсоноор цус бүлэгнэх тогтолцооны протромбин ба VII, IX, X хүчин зүйлийн биологийн идэвхийг сэдээдэг үйлчилгээ үзүүлдэг. Витамин К хамааралт цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд буюу уургууд цус бүлэгнэх шат дараалсан урвалыг гүйцэтгэхийн тулд кальцийн ионтой (Ca2+) холбогдох чадвартай байх хэрэгтэй.

Парацетамол гэж юу вэ?

Анх 1955 онд эмнэлзүйд  нэвтэрснийхээ дараагаар ацетаминофен буюу acetaminophen (N-acetyl-p-aminophenol; APAP; парацетамол – paracetamol) Америкийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг өвчин намдаах – халуун бууруулах /analgesic-antipyretic/ эмийн зүйл болж эхэлсэн юм.

Хөвчин биеийн бусад хоригууд /ташаа – хэвлий орчим/

Хөвчин биеийн бусад хоригууд сэдвийн дор: Ташаа цавины ба ташаа – аюулхайн мэдрэлийн хориг, Хэвлийн хөндлөн сүлжээнд хориг хийх сэдвүүдийг багтаасан. эдгээр аргууд нь мэс ажилбарын үед өвдөлтийн менежментэд чухал ач холбогдолтой юм.

Хавирга завсрын мэдрэлийн хориг

Хавирга завсрын мэдрэлийн хориг нь хөхний мэс ажилбар, торакотоми, торакоскопи, цээжинд гуурс байрлуулах болон хэвлийн дээд хэсгийн мэс ажилбаруудын үед мэс ажилбарын үеийн болоод мэс ажилбарын дараах мэдээгүйжүүлэгт ерөнхий мэдээгүйжүүлгийг дэмжин хэрэглэгддэг үйлдэл юм.

Нугаламын хажуугийн соматик мэдрэлийн хориг /Paravertebral somatic nerve block/

Уг хоригийг нурууны аль ч түвшинд хийж болох боловч, ихэнх тохиолдолд цээжний болон бүсэлхийн нугалмаас дээшхи түвшинд гүйцэтгэдэг. Нугаламын хажуугийн хоригийг түгээмэл заалт бол хөх ба цээжний мэс ажилбар, мэс ажилбарын дараах өвдөлт намдаалт, хавирганы хугарлын үед өвдөлт намдаах зэрэг болно.