
Хэвийн төрсөн нярайн 60% – д амьдралын эхний долоо хоногтоо ямар нэгэн байдлаар шарлалт тохиолддог. Нярайн элэг билирубиныг бүрэн зайлуулж чаддаггүй учир цусанд билирубины хэмжээ илүүдэж холбоот бус гипербилирубинеми үүсдэг.
Хэвийн төрсөн нярайн 60% – д амьдралын эхний долоо хоногтоо ямар нэгэн байдлаар шарлалт тохиолддог. Нярайн элэг билирубиныг бүрэн зайлуулж чаддаггүй учир цусанд билирубины хэмжээ илүүдэж холбоот бус гипербилирубинеми үүсдэг.
Анх 1932 онд Харвей Кушинг стеройдууд ясны эдэд нөлөөлж байгаа тодорхойлжээ. Дотоод шалтгаантай (жнь: Кушингийн хам шинж – Cushing’s syndrome) эсвэл гадаад шалтгаантай глюкокортикойдыг илүүдэл нь остеопороз, ясны хугаралд хүргэх боломжтой.
Керниктерус, (kernicterus) эсвэл билирубины энцефалопати нь тархины суурийн зангилаа, тархины баганын бөөмүүдэд шууд бус – билирубин хуримтлагдсанаас үүсч буй мэдрэлийн хам шинж юм.
Эхийн сүүгээр бойжиж буй гүйцэд төрсөн нярайн амьдралын эхний 7 хоногийн дараачаас цусны ийлдсэнд холбоот бус билирубин илэрхий ихэсч, 2 – 3 дахь долоо хоногт дээд хэмжээндээ буюу 10-30 mg/dL хүрдэг.
Шинэ төрсөн нярайд гипербилирубинеми болох нь түгээмэл тохиолддог ч ихэнхдээ хоргүй зөөлөн явцтай байдаг. Гүйцэд төрсөн нярайн амьдарлын эхний 7 хоногийн дунд үед шарлалт ажиглагдах нь ойролцоогоор 60%, дутуу төрсөн нярайд 80% байдаг.
Билирубин бол гемийн задралын дүнд үүсдэг хоруу чанартай биологийн бүтээгдэхүүн юм. Гэвч, билирубиныг хоргүйжүүлдэг, биеэс зайлуулдаг механизм хүний биед үүссэн байдаг нь юутай завшаантай.