Гардан үйлдэл
Хүзүү орчмын мэс ажилбарын үед захын мэдрэлийн хоригийг хүзүүний өнгөц ба гүний мэдрэлийн сүлжээнд хийнэ. Эдгээр хоригийг мэс засал хийхэд (жишээ нь: гүрээний төгслөглийн артерийг тайрах /carotid endarterectomy/) мөн мэс заслын дараа мэдээгүйжүүлж өвдөлт намдаах (жишээ нь: бамбай булчирхайн мэс засал) зорилгоор хийж болно.