Шээсээ чөлөөтэй гадагшлуулж чадахгүй байх нөхцлийг шээс цочмог хаагдалт гэнэ. Энэ бол урологийн салбарт хамгийн түгээмэл тохиолддог яаралтай тусламж шаарддаг эмгэг юм. Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагдах нь түрүү булчирхай томролтой холбоотой хоёрдогчоор ихээхэн тархалттай байдаг бол эмэгтэйчүүдэд ховор тохиолдоно.
Яаралтай тусламж
Верник – Корсакоффийн синдром нь тиамин (витамин B1) – ы дутагдлаас үүсдэг сайтар судлагдсан мэдрэлийн талаас илэрдэг хүндрэл юм. Уг хам шинжийн нэршил нь ч гэсэн тухайн өвчний үе шатыг илэрхийлдэг юм. Верникийн энцефалопати бол амь нас, мэдрэлийн үхжилтээс урьдчилан сэргийлэх яаралтай эмчилгээ шаарддаг цочмог хам шинж юм.
Парацетамол буюу ацетаминофенийн хордлоготой өвчтний түүхийг нарийн цуглуулсаны дараа “элэгний хордлого” үүссэн гэж үзвэл насанд хүрэгсэд, хүүхэд гэж ялгахгүйгээр гарааны эмчилгээг хийнэ. Хордлогын менежмент нь идэвхжүүлсэн нүүрсээр хоргүйжүүлэх, ацетаминофенийн антидот болох N – ацетилцистейныг хэрэглэхэд чиглэнэ. Парацетамолын хордлогын талаар эндээс дарж үзнэ үү.