Тодорхойлолт
Орчин үеийн консенсусаар /зөвшилцөл/ эмнэлзүйд зүрхний булчингийн үхжил, түүний ойролцоо цус хомсрол нотлогдсон тохиолдлыг “зүрхний цочмог шигдээс” гэж тодорхойлж байна.
Тодорхойлолт
Орчин үеийн консенсусаар /зөвшилцөл/ эмнэлзүйд зүрхний булчингийн үхжил, түүний ойролцоо цус хомсрол нотлогдсон тохиолдлыг “зүрхний цочмог шигдээс” гэж тодорхойлж байна.
Оршил — Илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл, нас баралт 2500 гаруй жилийн өмнөөс буюу Гиппократын үеэс анагаахын салбарт танигдсан. Биеийн жингийн индексийг тодорхойлсны үндсэн дээр хэрэв БЖИ 25-29.9 кг/м2 бол илүүдэл жинтэй, БЖИ ≥30 кг/м2 бол таргалалттай, БЖИ ≥40 кг/м2 (эсвэл ≥35 кг/м2 ба хавсарсан өвчтэй) бол хүнд хэлбэрийн таргалалттай гэж үзнэ.
Өвчтөн 44 настай эрэгтэй, ходоод улаан хоолойн сөргөөт өвчний өгүүлэмжтэй, өнгөрсөн 2 жилийн турш аманд нь шархлаа байнга гарах болсноор сэтгэл түгшүүртэй болсон. Шархлаа нь өвдөлттэй ба 2 долоо хоногийн дотор арилдаг боловч дахин салстын өөр газарт гарч ирдэг. Түүний удамд нь ийм шархлаатай хүн байгаа эсэхийг тэрээр мэдэхгүй. Өмнө нь өвчин намдаах ам зайлагч, флуконазол хэрэглэсэн ч үр дүн өгөөгүй өөр бусад эм, хоол хүнс, ам ариутгах бүтээгдэхүүн хэрэглээгүй, арьс салстад юу ч хүргээгүй. Одоогоор омепразол, лоразепам хэрэглэж байгаа. Амны хөндийн үзлэгээр Хэлний зүүн хажуу талд гарсан хуурамч мембрант, улайсан халотой, 8мм х 8мм орчим хэмжээний, тэгш хэмтэй, дугуй шархлаа илэрсэн. Бодит үзлэгээр бусад зүйл хэвийн байсан.
Өнчин тархины хавдрууд (голчлон дандаа хоргүй аденома байдаг) нь гавлын доторх нийт хавдрын 10%-г эзэлдэг. Тэдгээрийг хэмжээгээр нь микроаденом /<1cм/ ба макроаденом />1cм/ гэж хуваадаг.Харин гистологи бүтцээр нь дараах байдлаар 3 ангилдаг.
Бамбай булчирхайн үрэвслийн үед тухайн хүнд түр зуурын тиреотоксикоз илэрч дараа нь гипотироидизм-д ордог. Аутоиммунийн шалтгаант энэхүү гипотироидизм нь Хашимотогийн тироидит, атрофик тироидит гэсэн 2 үндсэн хэлбэртэй.
ЧШ 1 ба 2-р хэлбэрийн үед гипергликемийн хяналт сайн байх нь бичил судасны хүндрэлүүдээс сэргийлэх гол түлхүүр гэдгийг проспектив судалгаанууд харуулж байна. Цогц байдлаар эмчлэхийн тулд судасны ерөнхий эрсдлүүдийг үнэлнэ, жнь: артерийн даралт, холестрол, тамхидалт гэх мэт.