Хайрст үлд өвчин нь хайрст гүвдрүүн тууралтаар илэрдэг, арьсны архаг, дахилтат өвчин бөгөөд даамжрах тусам хумс, үе мөч, бөөрийг хамруулан гэмтээдэг. Дэлхийд өргөн тархсан бөгөөд тархалт нь нийт хүн амын 1,5-2% гэж үздэг. Хайрст үлд өвчнөөр өвчлөхөд гэр бүлийн өгүүлэмж чухал байдаг.