Мэс засал
Анхнаасаа элгэнд халдвар орох юм уу, эсвэл хэвлийн эрхтний идээт хүндрэл болж элэгний аль нэг хэсэгт идээ хуралдан тогтохыг ийнхүү нэрлэдэг. /Мэс заслын өвчиний сурах бичиг/
Тархалт
Ochsner and DeBakey гэх эрдэмтэд 1938 онд элэгний идээт бэтэгний 47 тохиолдлыг илрүүлж, шинжлэх ухааны бүтээл хийж байжээ.
Ойролцоогоор, нийт насанд хүрсэн эрчүүдийн 10 – 25%, үргүйдэлтэй гэж оношилогдсон эрчүүдийн 1/3 – т варикоцеле оношилогддог. Гэвч, варикоцеле өвчтэй эрчүүдийн 10 – 15% – д л үргүйдлийн асуудал үүсдэг байна.
16 – р зуунд варикоцелийг эмнэлзүйд илрүүлжээ. Ambroïse Paré (1500-1590) гэгч алдартай мэс засалч анх удаагаа төмсөгний венийн судасны эмгэг өөрчлөлтийг илрүүлжээ.
Мухар олгойн цочмог үрэвсэл нь жирэмсэний хугацаанд хамгийн их тулгардаг ерөнхий мэс заслын асуудал юм [1]. Жирэмсний физиологийн лейкоцитоз, умай томорсонтой холбоотой анатомийн өөрчлөлт, мөн хэвлий/хоол боловсруулах замын эмгэг харьцангуй өндөр тохиолддог учраас жирэмсэн эмэгтэйн мухар олгойн үрэвслийг оношлоно гэдэг онцгой шалгуур болдог.
Аноректал /хошного – шулуун гэдэс/ идээт өвчнүүдийн ихэнх нь шулуун гэдэсний дотор – сфинктерийн булчирхайнуудын (криптогландуляр халдвар) халдварын шалтгаантай байдаг. Эдгээр булчирхайнуудын цорго дотор – сфинктерээр дамжин, шулуун гэдэсний шүдлэг бүсийн түвшинд хошногны криптрүү шүүрлээ ялгаруулдаг.