Гардан үйлдэл

Хавирга завсрын мэдрэлийн хориг

Хавирга завсрын мэдрэлийн хориг нь хөхний мэс ажилбар, торакотоми, торакоскопи, цээжинд гуурс байрлуулах болон хэвлийн дээд хэсгийн мэс ажилбаруудын үед мэс ажилбарын үеийн болоод мэс ажилбарын дараах мэдээгүйжүүлэгт ерөнхий мэдээгүйжүүлгийг дэмжин хэрэглэгддэг үйлдэл юм.

Нугаламын хажуугийн соматик мэдрэлийн хориг /Paravertebral somatic nerve block/

Уг хоригийг нурууны аль ч түвшинд хийж болох боловч, ихэнх тохиолдолд цээжний болон бүсэлхийн нугалмаас дээшхи түвшинд гүйцэтгэдэг. Нугаламын хажуугийн хоригийг түгээмэл заалт бол хөх ба цээжний мэс ажилбар, мэс ажилбарын дараах өвдөлт намдаалт, хавирганы хугарлын үед өвдөлт намдаах зэрэг болно.

Хүзүүний мэдрэлийн сүлжээнд хориг хийх

Хүзүү орчмын мэс ажилбарын үед захын мэдрэлийн хоригийг  хүзүүний өнгөц ба гүний мэдрэлийн  сүлжээнд хийнэ. Эдгээр хоригийг мэс засал хийхэд (жишээ нь: гүрээний төгслөглийн артерийг тайрах /carotid endarterectomy/) мөн мэс заслын дараа мэдээгүйжүүлж өвдөлт намдаах (жишээ нь: бамбай булчирхайн мэс засал) зорилгоор хийж болно.

Захын мэдрэлд хориг хийх ерөнхий ойлголт

Захын мэдрэлийн  хориг нь мэс заслын олон ажилбарт хэрэглэгддэг аюул багатай, үр дүнтэй хэсгийн мэдээгүйжүүлгийн арга юм. Ерөнхий унтуулгатай мэс ажилбарын бэлтгэл үед ч хэсгийн мэдээ алдуулалт хийх нь өвчтөнд сайн нөлөө үзүүлдэг.

Ясанд шингэн сэлбэх

Цусны эргэлтийг тогтворжуулах нь сэхээн амьдруулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Зүрх-уушигны сэхээн амьдруулалтын үед сэхээн амьдруулалтыг тасалдуулах шаардлагагүй, хамгийн боломжит, том венд хатгалт хийж авах хэрэгтэй болдог.