Агрануляцит (үүнд: Lymphocytes and Monocytes): Эсийн адгези болон миграци нь хамгаалах механизмын үед эсийн үндсэн шинж бөгөөд лейкоцит гол үүрэг гүйцэтгэдэг. Бактери, шимэгч, вирус, хавдрын эстэй цаашлаад эндотельтэй харилцан үйлчлэхэд онцгой ач холбогдолтой.
Альдостерон эпител эсийн ион зөөвөрлөлтөнд нөлөөлснөөр ус, электролитын зохицуулгад оролцдог. Нягт эпител давхарга Ж нь: бөөрний дистал суваг, цуглуулах сувганцрын систем, бүдүүн гэдэсний дистал, мөн шүлсний булчирхайд альдостерон нөлөөлдөг байх боломжтой.
Артерид VSMCs (Vascular Smooth Muscle Cells)-ийн миграци болон пролифераци нь атеросклерозын, мэс заслын дараах нарийсалтын патофизиологид чухал үүрэгтэй оролцдог. Ө
Гавлын дотоод даралт ихсэх нь эмнэлэгт буюу мэс заслын тусламжид нийтлэг тохиолддог. Архаг эсвэл цочмог суурин дээр гавлын дотоод даралт ихсэж өвчин эмгэгт хүргэдэг (хүснэгт 1).
Рейногийн феномен нь хүйтэн болон сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр үе үе эргэлттэйгээр захын цусны ишеми үүсдэг бөгөөд илрэл нь цайх, дараагаар нь хөхрөх, эцэст нь улайх гэсэн үндсэн 3 өнгөний солигдолтын үе шаттай, анхдагч болон хоёрдогч хэлбэрээр тохиолддог эмгэг юм.
Хайрст үлд өвчин нь хайрст гүвдрүүн тууралтаар илэрдэг, арьсны архаг, дахилтат өвчин бөгөөд даамжрах тусам хумс, үе мөч, бөөрийг хамруулан гэмтээдэг. Дэлхийд өргөн тархсан бөгөөд тархалт нь нийт хүн амын 1,5-2% гэж үздэг. Хайрст үлд өвчнөөр өвчлөхөд гэр бүлийн өгүүлэмж чухал байдаг.