Эх барих, эмэгтэйчүүд

TORCH бүрдэл, “О” буюу бусад халдварт өвчний оношилгоо, эмчилгээ

TORCH бүрдлийн “O” буюу бусад халдварууд болох Варицелла зоостер, Парвовирус – В19, Тэмбүү, Коксаки вирус, Листерозын оношилгоо, эмчилгээний талаар энэхүү мэдээлэлд хүргэж байна.

Варицелла зоостер

Варицелла Зоостер вирус нь херпес вирусын бүлд хамаарагдана. Өөрөөр Chickenpox гэж нэрлэх нь ч бий. Энэ нь цочмог, анхдагч халдварт өвчин юм. Бид энэхүү үүсгэгчээр нөхцөлддөг өвчнийг Салхин цэцэг гэж нэрлэдэг билээ. Өвчний нууц үе 15 өдөр бөгөөд тууралт гарахаас 2 өдрийн өмнө ба тууралтаас хойшхи 5 өдрийн хугацаанд халдвар дамждаг. Анх удаагаа Варицелла зоостер вирусын халдвар авч салхин цэцэг өвчин туссан бол уг вирус нугасны арын зангилаанд байрлан хэдэн жилээр далд хэлбэрт шилжинэ. Эзэн биеийн дархлаа өөрчлөгдмөгц дахин идэвхжиж бүслүүр үлд гэх мэт мэдрэл дагасан цэврүүт тууралт гардаг.

TORCH бүрдэл: Токсопламз Гондий оношилгоо, эмчилгээ

TORCH бүрдлийн Токсоплазм халдварын талаарх оношилгоо, эмчилгээний мэдээллийг энэхүү сэдэв багтаасан. Түүний эмнэлзүйн талаарх мэдээллийг энд дарж уншаарай. Харин TORCH бүрдлийн оношилгоо, шинжилгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Магнийн сульфатийн ургийн мэдрэл хамгаалах үр нөлөө 

Танилцуулга  — Тархины саажилт өвчин нь бага насны хүүхдүүдийн мэдрэлийн үйл ажиллагаа хямрахын тэргүүлэх шалтгаан нь бөгөөд уг өвчин үүсч хөгжих хамгийн чухал эрсдэлт хүчин зүйл нь дутуу болон бага жинтэй төрөх явдал юм. Дутуу төрсөн хүүхдүүдийн 40 – 50% – д тархины саажилт үүсдэг. 1 – 1,5 кг төрсөн хүүхдүүдийн 6% – д тархины саажилт илэрдэг.

HELLP хам шинжийн үед тохиолдох элэгний хүндрэл, түүний менежмент

Элэгний гематом, шигдээсийг сэжиглэх нь — Ийлдсийн аминотрансфераза ферментүүд илэрхий ихэссэн байх нь хүндрээгүй HELLP хам шинжийн өвөрмөц өөрчлөлт биш ч, хэрэв тэдний хэмжээ ихэссэн байвал элэгний шигдээс, түүний хальсны доорх гематом эсвэл шалтгаан өөр эмгэг (жнь: вирусын гепатит) зэрэг өвчний талаар бодох хэрэгтэй.

HELLP хам шинжийн менежмент

HELLP хам шинийн эмчилгээнд таталтаас урьдчилан сэргийлж магний сульфат тарьж хэрэглэх ба даавар эмчилгээ хийх нь чухал. Хамгийн гол арга хэмжээ бол төрөлтийг шийдэх явдал юм.

HELLP хам шинжийн эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо

HELLP хам шинж нь жирэмсний хүндрэл болохын зэрэгцээ эхийн амь насанд заналхийлсэн эмгэг нөхцөл бөгөөд эмнэлзүйд илэрч буй гурван шинжээр (Hemolysis цус задрал, Elevated Liver enzyme levels -элэгний энзимүүдийн хэмжээ нэмэгдэх, Low Platelet levels  – ялтас эсийн тоо цөөрөх) уг хам шинжийг HELLP гэж нэрлэдэг юм.