Цистит болон Уретритын эмнэлзүй, оношилгоо

Мэс засал
Orgilbold bayartsogt
Spread the love

Бактериури буюу шээсэнд бактери гарах нь ихэнхдээ халдварын (заавал биш) шинж тэмдэг болдог. Тийм учраас өвчтний бусад илрэлүүд үүнд эмнэлзүйн, лабораторын сорилууд, төдийгүй хэрэглэсэн шинжилгээний аргуудын хамт шээсэнд бактер өсгөвөрлөж үр дүнг анхаарч үзэх нь чухал юм. Шээсний дээжийг янз бүрийн аргаар авч болно. Насанд хүрэгчдэд бэлэг эрхтний гадна хэсгийг сайтар угаалгаж цэвэр аяганд шээсний (clean-catch voided urine) дээж авахыг хамгийн нийтлэг хэрэглэдэг. Харин 1 хүртэлх насны хүүхдээс умдаг ясны дээр давсганд хатгалт хийж шээс цуглуулахыг, явж сурсан хүүхдээс хүүдийд цуглуулж авахыг илүү нийтлэг зөвлөдөг. Шээсний замд катетр байрлуулсан өвчтнөөс шээсийг  катетраас дамжуулан авна. Эдгээр шээснийг цуглуулах аргын ялгаатай байдлаас  бактерийн хэмжээ болон хэв шинж өөр өөр болдог.

Тодорхойлолт

Ерөнхийдөө шээс дамжуулах замын халдвар (ШДЗХ) шинж тэмдэгтэй эсвэл шинж тэмдэггүй байх боломжтой. Шинж тэмдэгтэй ШДЗХ –ыг шээсний доод замын халдвар (давсаг болон шээсний сүв), ба шээсний дээд замаар (бөөр) хязгаарлагдсан эсвэл уросептикемитэй системийг хамарсан халдвар гэж хувааж авч үздэг.

Энэ сэдэвт шээсний доод замын халдварын эмнэлзүй болон оношилгоог тусгасан. Шээсний доод замын халдварын эмчилгээг тусад нь сэдэв болгоно. Эрсдэлт хүчин зүйл болон эмгэг жамыг дараах сэдвүүдээс дэлгэрүүлэн уншина уу.

Шинж тэмдэгтэй Шээсний Замын Халдвар

Цочмог Цистит болон Уретрит цистит

Уретрит гэдэг нь шээсний сүвний үрэвсэл, харин цистит гэдэг нь давсагны үрэвсэл юм. Аль аль шээсний доод замын халдварт багтах бөгөөд  маш нийтлэг тохиолдолд бактерийн халдвараар үүсгэгддэг билээ.

Шээсний доод замын сонгомол шинж тэмдгүүдэд дизури, байн байн шээх, болон умдагны дээхэн өвдөх багтдаг ч заримдаа гематури хамт илэрдэг, харин биеийн халуун хэвийн байдаг. Өөр өөр өвчтнүүдэд маш хөнгөнөөс маш хүнд зэргээр илэрч болохуйц өргөн хүрээний эмнэлзүй илэрч болно. Вагинит, завсрын эдийн цистит, болон аарцгийн үрэвсэлт эмгэгүүд шээсний доод замын халдвартай ижилхэн илрэлтэйг анхаарах хэрэгтэй..

Шинж тэмдэггүй бактериури

 Шинж тэмдэггүй бактериури нь эмнэлзүйгүй шээсний замын халдвартай өвчтөнд бактериури илрэхийг хэлдэг. Дараалан авсан 2 шээсний дээжинд эмэгтэй хүнд литр тутамд 105 CFU (colony forming units) илэрвэл, эрэгтэйд зөвхөн нэг удаагийн шээсний дээжинд 105 CFU/литр илэрвэл, шээсний дээжийг катетраар авсан бол эрэгтэй, эмэгтэй аль алинд нь нэг удаагийн дээжинд 102  CFU/литр илэрвэл шинж тэмдэггүй бактериури гэж онош тавих ёстой.

Ангилал

Цочмог цистит болон уретритыг хүндрэлтэй ба хүндрэлгүй ШЗХ, эмнэлгийн дотоод ба гадуурх-олдмол ШЗХ, сэдрэлтэт ба дахилтат ШЗХ гэж тус тус ангилдаг.

Хүндрэлгүй ШЗХ нь хэвийн шээсний хүнд тохиолддог бол хүндэрсэн ШЗХ нь үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлттэй, бактериурид өртөмхий байдал нэмэгдсэн хувь хүнд тохиолддог.

Эмнэлгийн дотоод ШЗХ гэдэг нь эрүүл мэндийн туслаж авсан буюу эмнэлэгт хэвтснээс хойш 48 цагаас илүү хугацаа өнгөрсний дараа халдвар илрэхийг хэлдэг бол гадуур-олдмол ШЗХ гэж дээрхээс өмнөх хугацаанд буюу ирсэн даруйд шууд оношлогдохыг хэлнэ.

Сэдрэлтэт ШЗХ гэдэг нь 6 сарын дотор нэг антибиотикоор ШЗХ-ыг эмчлүүлсэн эсвэл дээд тал нь 1 жилийн өмнө 2 антибиотикоор ШЗХ-ыг эмчилсэн ч ШЗХ дахин илрэх, харин дахилтат ШЗХ гэдэг нь 6 сарын доторх хугацаанд багадаа 2 антибиотикоор ШЗХ эмчлэгдсэн, эсвэл 3 буюу түүнээс олон антибиотикоор 1 жилийн өмнө ШЗХ-ыг эмчилсэн ч өмнө илэрснээс өөр бактериар үүсгэгдсэн халдвар дахин илрэхийг хэлдэг. Антибиотик эмчилгээний үед хэрэглэж буй антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн шинэ халдвар илрэхийг суперинфекци гэнэ.

Этиологи

Ихэнх нийтлэг уропатоген бактерит: Амбулаториор үзүүлсэн ШЗХ-тай эмэгтэй өвчтнүүдийн >80% нь Escherichia coli-р үүсгэгдсэн байдаг. Эрэгтэй болон эмнэлэгт хэвтсэн өвчтнүүд одоо ч Escherichia coli маш нийтлэг илэрдэг боловч давтамжтай бага юм. бусад нийтлэг уропатогенд Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, enterococci, Streptococcus agalactiae, болон Staphylococcus saprophyticus багтдаг билээ. S. Saprophyticus нь аль ч улиралд зөвхөн шээсний эмгэг үүсгэдэг ч ихэнхдээ зуны сүүлч болон намрын эхэн саруудад тохиолддог.

Удаан хугацаанд катетр тавиулж буй өвчтөнд, ойролцоогоор тавиулснаас 14 хоногийн дараа бактериури бараг гарцаагүй илэрдэг ажээ. Эхлээд бактерийн ганц зүйл илэрдэг боловч хэсэг хугацааны дараа олон бактерийн флора өргөн хүрээгээр илрэх нь нийтлэг юм. Удаан хугацаанд катетр тавиулж буй өвчтөнд Proteus mirabilis, Providencia stuartii, Morganella morganii, Klebsiella pneumoniae, E. coli, болон Pseudomonas aeruginosa үүсгэгчид маш нийтлэг илэрдэг. Staphylococci шинж тэмдэгтэй ШЗХ-ыг хааяа нэг үүсгэдэг хэдий ч тэдгээр нь бактерийн биофилм бүрдэхэд оролцдог.

Ховор ч Neisseria gonorrhoeae болон Chlamydia trachomatis –аар үүсгэгдсэн уретрит болон цистит үүсдэг бөгөөд бэлгийн замаар дамждаг үүсгэгчид билээ. Эдгээрийн эмнэлзүй болон эмгэг жам нь ялгаатай хэдий ч цочмог цистит үүсгэдгээрээ ижил байдаг. Аденовирус  (үндсэндээ хэвшинж 11) хүүхдэд ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд эпидемийн цусархаг цистит үүсгэдэг боловч магадгүй азаар эндемийн цистит үүсгэж болох юм. Бусад нийтлэг бус ШЗХ үүсгэгчдэд: Herpes simplex virus; atypical bacteria, like Mycoplasma genitalium болон  Ureaplasma urealyticum; Mycobacteria; мөөгөнцөр болон шимэгчид; Trichomonas spp.; болон Schistosoma haematobium багтана. Мөн халдварын бус цистит үүсдэг ж нь: гэмтлийн шалтгаант цистит, завсрын эдийн цистит, эозинофилийн цистит, болон цусархагшлын цистит хааяа тодорхойлогдож байдаг.

Тархварзүй

Шээс дамжуулах замын халдвар маш нийтлэг бактерийн халдвар юм. Тархалт нь өвчтнүүдийн нас болон хүйснээс хамаарч өөр өөр байдаг. Өсвөр наснаас өмнөх насны хүүхдэд нийт эрсдэлтэй харьцуулахад хөвгүүдэд 1-2% бол охидод 3-5% байдаг. Нярай үед бактериурийн шинэ тохиолдол ойролцоогоор 1% бөгөөд зөвхөн энэ хугацаанд эмэгтэйгээс эрэгтэйд шээсний замын халдварын тохиолдол илүү байдаг. Харин нөхөн үржихүйн идэвхтэй үед шээсний замын халдварын тохиолдол хүйсийн хувьд эрс өндөр ялгаатай бөгөөд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 50 дахин өндөр байдаг. 24-64 хоорондох насны ойролцоогоор 20%-д нь жил бүр дизурийн багадаа нэг удаа тохиолдсон байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь бактерийн халдвараар үүсгэгддэг. Нийт эмэгтэйчүүдийн талаас илүүд нь амьдралын хугацаандаа шээсний замын халдварт багадаа нэг удаа өртсөн байдаг бол эдгээрийн ойролцоогоор 25%-д халдвар дахидаг ажээ.

 Халдварын зам

Үтрээ эсвэл гэдэсний замд хадгалагддаг бактерийн өгсөх замын халдвараа шээсний замын халдвар үүсэх нь маш нийтлэг юм. Биеийн өөр нэг хэсэгт халдвар үүсгэснээр шээсний замруу цусаар тардаг (гематоген) бактер ховор боловч цөөн хэдэн эмгэг төрөгч энэхүү замаар шээсний замын халдвар үүсгэдэг: тухайлбал S. Aurua болон Mycobacterium tuberculosis багтана. Биеийн аль нэг халдварын голомтоос халдвар тунгалгийн замаар, Гэдэсний фистулаар болон түрүү булчирхайнаас ретрогради халдвар бөөрөнд очих нь маш ховор боловч тохиолдохыг үгүйсгэхгүй юм.

Хярзан нь анал болон шээс-бэлгийн хэсгүүдийн хоорондох 2 см квадрат арьсан талбай юм. Энэ хэсэгт шээсний замруу хүрч болзошгүй ходоод-гэдэсний болон үтрээний бактериудын их хэмжээний колонжилт байрласан байдаг. Ихэнх тохиолдолд бактериуд давсганд хүрэхээс өмнө цэвэрлэгддэг. Заримдаа тэдгээр бактериуд шээсний замд оршмол байх эсвэл колонжилт үүсгэснээр шинж тэмдэггүй бактериури шинж тэмдэгтэй халдварын шалтгаан болно.  Эмэгтэй хүний шээлэй богино тул халдварын эсрэг анатомийн хангалтгүй хориг болдгоос давсаг руу халдвар амархан ордог. Үүгээр бэлгийн идэвхтэй үеийн бактериурийг тайлбарлаж болох билээ. Мөн шээсний сүвээр давсганд катетр тавьсан үед давсаг руу бактери орж болзошгүй. Амбулаторын өвчтөнд давсганд катетр нэг удаа тавихад шээсний замын халдварын тохиолдол 1% байдаг ажээ. Эцэст нь хүүхдэд шээх үйл ажиллагааны алдагдал нь шээс дамжуулах замын дахилтат халдвартай хамааралтай нь тодорхой байдаг бөгөөд үйл ажиллагааны алдагдлыг бүрэн эмчлэхэд сэдрэлийн давтамжийг бууруулж чаддаг. Шээсний сүв рүү хярзангаас бактерийн өгсөх халдвар болон давсаг шээс дамжуулах замын халдварын хамгийн нийтлэг зам болдог гэдгийг бүгдийг нь ажиглалтаар мэдэгдсэн.

Зовиур

Халдварын хэлбэр болон наснаас хамаарч шээс дамжуулах замын халдварын эмнэлзүй өөр өөр байдаг. Нэгээс бага насны болон бага насны хүүхдэд шээсний замын халдварын эмнэлзүй маш өвөрмөц бус тул шээсний дээд замыг хамарсан шатандаа эсвэл септикеми болсон үедээ анх оношлогддог. Шинж тэмдгүүд: амьсгал олшрох (тахипноэ), диспноэ, төдийгүй нярайд шарлалт (иктерус) болон  хөхөндөө дургүй болох, халууралт мөн нэгээс бага насны хүүхдэд бөөлжилт илэрдэг. Эдгээр шинжүүдтэй, тодорхойгүй халууралттай хүүхэд эсвэл өвчтэй хүүхдэд заавал шээсний замын халдварыг ялган оношилсон байх ёстой. Нэгээс дээш насны хүүхдэд шээсний замын халдварын сонгомол шинжүүд (дизури, байн байн шээх, болон давтамж) маш нийтлэг. Зарим халдварын үед эмнэлзүй үүнд: нуруугаар өвдөлт, халууралт, болон бөөлжилт үүсч хөгжихөд 1 эсвэл 2 өдрийн үйл явц шаардлагатай боловч цочмог циститийн үед маш хурдан септикеми үүсдэг. Ялгаатай нь халдвар бактерийн эсрэг эмчилгээгүйгээр өөрөө аяндаа эдгэрэх боломжтой ч бактерийн эсрэг эмчилгээ хийхгүй гэсэн үг биш юм.

Лабораторын шинжилгээгээр хэсэг газрын бактерийг шинжлэх эсвэл дүрс оношилгооны арга нь эмнэлзүйн онцлог болон хэсэг газрын үр дагавар хоорондоо муу хамааралтай нь харагдсан байдаг. Гэхдээ шээсний замын халдвар ихэнхдээ настай хүмүүст шинж тэмдэггүй байдаг, мөн энэ насны бүлгийн хүмүүст байн байн шээх болон шээс хүрэх, шөнө шээх, шээс задгайрах шинжүүдээр илэрдэг бусад эмгэгүүд байж болзошгүй.  Мэдрэлийн гаралтай давсагны эмгэгтэй өвчтнүүдэд удаан хугацаанд катетр тавих эсвэл түр зур катетр тавьснаар шээсний замын халдвар давсганд өвөрмөц бус эсвэл шинж тэмдэггүйгээр үргэлж байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн бүлэгт шээсний микробиологийн шинжилгээний босго бага байх ёстой.

Оношилгоо

Шээсний шинжилгээнд бактеруиури болон лейкоцитури үзэх нь шээсний замын халдварыг сэжиглэх эн тэргүүний лабораторын чиглэл болдог.

Оношийн алдаа

Цистит болон уретрит төдийгүй шээсний замын халдварын бусад хэлбэрийн оношийг шээсэнд бактери болон лейкоцит илрүүлснээр баталж болно. Гэхдээ бактериурийг үнэлэхэд 2 үндсэн алдаа байдаг: а. шинж тэмдэггүй бактериуритай андуурагдах болон б. шээс бохирдох. Эдгээр асуудал өвчтнүүдийн тодорхой бүлэгт (үүнд: хүүхэд, настан, болон катетр байршуулсан өвчтнүүдэд шээс цуглуулахад бэрх мөн эмнэлзүй нь өвөрмөц бус байдаг учраас) илүү ажиглагддаг.

Умдагны дээхнүүр давсганд хатгалт хийж авсан шээс болон цэвэр шээлгэж авсан шинжлэгдэхүүнүүдийг харьцуулан судлахад алдааны давтамж 25% гарсан байжээ.

Нэгээс бага насны хүүхдэд алтернатив шээсийг хүүхдийнд (bags) болон катетраар цуглуулах нт нийтлэг ч эдгээр хоорондоо эрс ялгаатай. Эдгээрийн бооирдолтын хэмжээ тус бүр хүүдийнд авахад 63%, бол катетраар авахад 9% байдаг. Нэгээс бага насны хүүхдийн шээсийг цэвэрхэн авах нь ур чадвар шаарддаг бөгөөд эрэгтэй хүүхдэд шодойн шээсний сүв хэсгийг угааснаас парафимоз үүсгэж болзошгүй. Тийм учраас нэгээс бага насны хүүхдээс шээсний дээжийг алдаагүй цуглуулж үнэн зөв оношилохын тулд давсганд хатгалт хийж шээс цуглуулахыг зөвлөдөг. Нэгээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдээс шээс авахдаа бохирдуулахаас зайлсхийхийн тулд бэлэг эрхтнээ сайтар угааж цэвэрлэн, шээсний урсгалын дунд хэсгээс дээж авч өсгөвөр бэлдэнэ.

Өөр нэг асуудал бол шинж тэмдэггүй бактериуритай жинхэнэ шээсний замын халдвар эндүүрэгдэх юм. Шинж тэмдэггүй бактериури нь нийтлэг тохиолддог боловч антибиотик эмчилгээ зөвлөдөггүй учир нь шээсний замын шинж тэмдэгтэй халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ өндөр халууралт болон бактериури илэрч буй нэгээс бага насны хүүхдэд системийн эмгэгүүдээс (ж нь: аденовирусын халдвар) пиелонефрит болон шинж тмэдэггүй бактериурийг ялган оношлоход маш хэцүү байдаг.

Өндөр настанд мөн адил шээсний шинжилгээнд бактери илэрлээ ч шээсний замын халдвартай хамааралгүй эмгэгүүд байн байн шээх (гарах шээсний хэмжээ бага), шээхээс өөр аргагүй болох, шөнө шээх болон шээс задгайрах шинжүүдээр илрэх боломжтой, учраас шээсний доод замын халдвар болон шинж тэмдэггүй бактериурийг хооронд нь ялган оношлоход бэрхшээлтэй болдог.

1950 онд Ed Kass сонгомол цуварал судалгаа хийж ач холбогдол бүхий бактериурийн босгыг ≥105 бактери/мЛ гэж санал болгож байсан.

Сүүлийн үед, бактерийн тоо багатай циститийн эмгэг жам ижил байгаа тул бактерийн тоо ижил өвчнүүдийн өөр өөр үе шатыг илэрхийлж байж болзошгүй нь тодорхой болоод байна. Циститийн эмнэлзүйтэй эмэгтэйчүүдээс шээсний урсгалын дунд хэсгээс шээс авч бактери өсгөвөрлөхөд 40%-д нь 105 бактери/мЛ-ээс бага байдаг. Мөн нэгээс бага насны 366-н хүүхдээс умдагны дээр хатгалт болон хүүдий аль алинаар хамт шээс авч өсгөвөрлөхөд 20%-д нь 105 бактери/мЛ –аас бага гэсэн үр дүн гарчээ. Шээс авсан арга барил шээсний өсгөврийн хариунд ач холбогдолтойгоор нөлөөлдөг нь тодорхой.

Өнөө үед халдвар үүсгэж буй бичил-организмаас хамаарч бактерийн тоо 104 зарим тохиолдолд 103 CFU/мЛ бол шээсний замын халдварын ач холбогдол бүхий эмнэлзүйтэй өвчтөнтэй адил авч үзэж байна.

Шээсний замын халдварыг илэрхийлэх лабораторын өөр нэг үзүүлэлт бол лейкоцитури болон пиури (шээсэнд идээ гарах) билээ. Пиури нь уретрит болон циститэд өвөрмөц биш нь харамсалтай. Эдгээрийн аль аль нь системийн үрэвсэл болон шинж тэмдэггүй бактериурийн үед шээсэнд цагаан эс илэрснээр хамт байж ч болно. Тиймээс шээсний замын халдварын нэг илтгэгч болдог бөгөөд бусад шинжилгээний хамтаар оношийг батална.

Шээсний өсгөвөр

Бактериурийн микробиологийн тоон энгийн арга бөгөөд тодорхой урьдчилан сэргийлэлттэйгээр, урьдаас тогтоосон тодорхой хэмжээний ихэнхдээ 1 эсвэл 10 микроЛ шээсийг зохистой тавган агарт  хийж 370С –т битүүмжлэн шөнөжин байлгаснаар бактерийн зүйлийг тодорхойлох болон бактерийн колонжилтын тогтоох боломжтой болдог. Мэдрэмтгий сорилууд нь бактерийн колонжилтоос дэд өсгөврийг эсвэл шээснээс шууд өсгөврлөлтийн аль алиныг нь гүйцэтгэх боломжтой байдаг. Тиймээс бактерийн зүйл болон хэрэглэхэд зохистой антибиотик 24 цагийн дотор тодорхой болох боломжтой. Matrix-assisted laser desorption ionization-time of  flight mass spectrometry (MALDI-TOF MS) бол бактерийн эмгэгтөрүүлэгчийг хурдан тодорхойлох шинэ техник бөгөөд бахалдварлагдсан шээснээс шууд тодорхойлох боломжтой. Энэ нь өндөр нарийвчлалтай хэдий ч энгийн өсгөвөр нь бактерид мэдрэг сорилыг хийхэд одоо болтол хэрэглэгдсээр байна.

Ялангуяа эмнэлгээс гадуур нөхцөлд бактерийн ургалтыг хянах өөр нэг арга бол dip slide test юм. Dip slide нь өсгөврийн агар бүхий пластик савхнаас тогтох бөгөөд талбай тус бүрийг шээсэнд үрж 37 0C –т, инкубатанд шөнөжин байлгана. Центрфугдсэн шээсний тунадасны шинжилгээ нь дахин сэргээгдэггүй учраас центрифугдээгүй шинэхэн шээсэнд тоон анализийг хийхийг зөвлөдөг.

Зураг №1

Зураг №1

Энэхүү аргын хэд хэдэн дутагдлын нэг нь антибиотик мэдрэг чанар сорил хийх боломжгүй. Өөр нэг хязгаарлагдмал байдал бол холимог бактерийн өсгөвөр ялангуяа грам-сөрөг бактер хэт үнэлэгдэх эрсдэлтэй бол эсрэгээр грүп В стрептококкыг харахад ихэнхдээ бактерийн өсгөвөр сул үнэлэгдэх болон харах боломжгүй байх эрсдэлтэй.

Шээсийг микроскопоор үнэлэх

Шээсийг микроскопиор харснаар лейкоцит болон бактерийг илрүүлдэг бөгөөд өсгөврөөс хурдан, энгийн арга юм. грамын будах арга нь бактерийн төрөл буюу грам сөрөг эсвэл эерэг, морфологи, савханцар эсвэл кокк аль нь болохыш шинжлэхэд төдийгүй тооны анализ хийхэд бүрэн тус болдог. Өсгөвөр дээр 10 бактери/мЛ илрэхийн амт центрфугдээгүй шээсэнд дүрсэн талбай бүрт нэг буюу түүнээс олон бактери илэрвэл оношилгооны мэдрэг болон өвөрмөц чанар 90%-аас илүү байдаг. Гэхдээ энэ аргаар цөөн тооны халдварыг илрүүлэх боломжгүй, мөн антибиотик тэвчил болон бактерийн зүйлийг тодорхойлж чадахгүй. Центрфугдсэн шээсний тунадасны шинжилгээ нь дахин сэргээгдэггүй учраас центрифугдээгүй шинэхэн шээсэнд тоон анализийг хийхийг зөвлөдөг. Шинж тэмдэгтэй шээсний замын халдвартай өвчтний 95%-аас дээшид нь ач холбогдолтойгоор лейкоцитури байдаг. Гэхдээ пиури нь шээсний замын халдварт хамааралгүй бусад хэд хэдэн өвчнүүдийн үед илэрдэг. Маш нийтлэг арга бол гемоцитометр хөндийг хэрэглэж микроскопиор тоолох юм. Үүгээр миллитр тутамд 10 буюу түүнээс олон лейкоцит тоологдвол хэвийн гэж үзнэ. Харин шинж тэмдэг бүхий шээс дамжуулах доод замын халдвартай эмэгтэйчүүдэд 60 лейкоцит/мл байдаг. Өмнө хэлсэнчлэн лейкоцитури нь шинж тэмдэг бүхий шээсний замын халдварын оношийг батлахад хангалтгүй буюу мэдрэг чанар муу учраас оношийн үзүүлэлтүүдийн нэг болдог. Шээсэнд лейкоцитыг микроскопиор үнэлэх нь dipstick дээр хурдавчилсан эстераз сорилоос үнэлэмж муу юм.

Оношилгооны хурдавчилсан сорил

Хэд хэдэн аргыг лейкоцитури болон бактериурийг хурдан илрүүлэхэд хэрэглэж эхэлсэн. Тухайн аргууд нь хурдан оношлох нь чухал бол эмнэлзүйн нөхцөлд хэрэглэхэд маш сайн туслах боломжтой. Гол нь хурдавчилсан сорилын үнэ хямд , мэдрэг чанар өндөр, бөгөөд өвөрмөц чанар өндөр байдаг. Эдгэр аргыг эрсдэлт бүлэгт тухайлбал жирэмсэн эмэгтэйд илрүүлэг хийхэд бүрэн тусална. Хоёр биохимийн сорил боловсруулсан байгаа: нитрит болон лейкоцит эстераз сорил.

Нитритийн сорил нь бактери нитратыг нитрит рүү хувиргадаг чадвар дээр үндэслэгдсэн. Энэ нь тайлбарлахад, үнэлэхэд болон гйүцэтгэхэд хялбар, бөгөөд хурдан. Тестийн зурвасыг шээсэнд дүрж 2 минут ажиглахад хэрвээ эерэг бол өнгө нь хувирна. Энэхүү  аргын өвөрмөц чанар өндөр боловч мэдрэг чанар бага, учир нь дүрэхэд эерэг гарах нь бактерийн тархалтыг илэрхийлдэг бөгөөд бактерийн концентраци өндөр байх шаардлагатай байдаг тул сөрөг үр дүн нь бактериурийг үгүйсгэнэ гэсэн үг биш юм. мөн зарим нийтлэг уропатоген нитратыг нитрит рүү хувиргадаггүй бол псевдоманоз ниритыг аммони болон нитроген болтол хувиргадаг учраас эдгээр бактериуд эерэг гарах боломжгүй юм.

Хуурамч эерэг хариу феназолпиридин идсэн үед хуурамч гардаг , харин витамин С-ийн төвшин өндөр үед хуурамч сөрөг хариу гардаг.

Лейкоцит эстераз сорил лейкоцит илрүүлэх хурдан сорил бөгөөд энгийн арга юм. Энэ нь өндөр өвөрмөц, мэдрэг арга бөгөөд шээсний тунадсыг микроскопоор харсантай ижил үр дүн өгдөг. Энэхүү шинжилгээ лейкоцитурийг илрүүлэх (эерэг) болон үгүйсгэхэд (сөрөг) чухал юм. Гэвч шээсний замын халдвараас гадна бусад өвчнүүдийн үед лейкоцит эстераз эерэг гарах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.


Эх сурвалж:


  • Schrier’s Diseases of the Kidney 9th Edition 2013