HELLP хам шинжийн үед тохиолдох элэгний хүндрэл, түүний менежмент




Хүүхэд судлал
Элэгний гематом, шигдээсийг сэжиглэх нь — Ийлдсийн аминотрансфераза ферментүүд илэрхий ихэссэн байх нь хүндрээгүй HELLP хам шинжийн өвөрмөц өөрчлөлт биш ч, хэрэв тэдний хэмжээ ихэссэн байвал элэгний шигдээс, түүний хальсны доорх гематом эсвэл шалтгаан өөр эмгэг (жнь: вирусын гепатит) зэрэг өвчний талаар бодох хэрэгтэй.
Хэвлийн баруун дээд талд гэнэт хүчтэй өвдөх, мөр – хүзүүрүү дамжих, даралт огцом унах зэрэг гэнэтийн өөрчлөлтүүд элэгний шигдээс, гематом, эсвэл элэгний задрал зэргээс шалтгаалсан байж болох тул КТ /комьпютер томографи/ эсвэл соронзон үелзүүрт дүрслэл (MRI) зэрэг дүрслэл оношилгооны сорилууд тэдгээр өвчнийг танихад тустай.
Нэгэн судалгаагаар, дээр дурдсан эмнэлзүйн шинжүүд илэрсэн, HELLP хам шинжтэй 33 эмэгтэйг дүрслэл оношилгооны аргаар шинжилхэд эмгэг өөрчлөлтийг 15 буюу 45% - д илрүүлж чадсан. Түгээмэл оношилогдсон эмгэг өөрчлөлтүүд нь Глиссоны хальсны доорх гематом, интерпаренхимийн цус алдалт зэрэг байжээ.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх