Medwave

medwave.mn

Гишүүн болох
Эх барих, эмэгтэйчүүдГишүүдэд

HELLP хам шинжийн эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо

Хс
М
N
b

Хүүхэд судлал

HELLP хам шинж нь жирэмсний хүндрэл болохын зэрэгцээ эхийн амь насанд заналхийлсэн эмгэг нөхцөл бөгөөд эмнэлзүйд илэрч буй гурван шинжээр (Hemolysis цус задрал, Elevated Liver enzyme levels -элэгний энзимүүдийн хэмжээ нэмэгдэх, Low Platelet levels  - ялтас эсийн тоо цөөрөх) уг хам шинжийг HELLP гэж нэрлэдэг юм. 20 – дугаар зууны эхэн үед уг хам шинжийг хаван – протейнури – гипертензи бүхий гестозын В хэлбэр гэж үзэж байсан ч хожим 1982 онд Люс Вейнштейн /Louis Weinstein/ одоогийн нэрээр нэрлэх болжээ.

Олон улсын өвчний 10 - р ангилалд бие даасан өвчин биш, манас таталтын урьдлын хүнд хэлбэрийн хүндрэл гэж оруулсан байна. Хэдхэн жилийн өмнө энэ нэр шинэ мэт байсан ч сүүлийн жилүүдэд тохиолдол нэмэгдэж оношилгоо, эмчилгээ оройтсоноос эх - ургийн ноцтой хүндрэл үүсч эндэгдлийн ноцтой шалтгаан болж байна.

HELLP хам шинж нь жижиг судасны гэмтэл бүхий цус задрал, элэгний энзимүүдийн ихсэлт, ялтас эсийн тоо буурах эмгэг шинжүүдээр нөхцөлддөг юм. Манас таталтын урьдлын хүнд хэлбэр  гэж үзэх нь бий ч энэ хоёр өвчний харилцан хамаарал тодорхойгүй хэвээр байна. HELLP хам шинжтэй өвчтнүүдийн 15 – 20% - д өмнө нь даралт ихсэлт эсвэл протейнури илрээгүй байдаг нь зарим судлаачид уг хам шинжийг манас таталтын урьдлаас ялгаатай эмгэг гэж үзэх шалтгаан болдог юм. Манас таталтын урьдлын хүнд хэлбэр, HELLP хам шинжийн аль алиных нь үед элэгний талаас шигдээс, цус алдалт, язралт зэрэг эмнэлзүйн шинжүүд гарна.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Холбоотой нийтлэл

Их уншсан