Гепатит В ба жирэмслэлт - /Hepatitis B and pregnancy/




Хүүхэд судлал
Жирэмсэн үеийн гепатит В вирусын эмгэг нь эх, ургийн аль алинд нь онцгой менежмент шаарддаг өвчнүүдийн нэг билээ. Үүнд элэгний В вирусын эх – ургийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, элэгний В вирусын халдварын үед жирэмслэлтэнд үзүүлэх нөлөө, жирэмсэн үед элэгний В вирусыг эмчлэх, урагт халдварлахаас сэргийлэх гэх мэт асуудлууд багтдаг юм. Урагт халдварлахаас сэргийлэх үйл явц бол хамгийн чухал хэсэг бөгөөд дэлхий дахинд буй В вирусын архаг халдварын бараг тал хувь нь босоо замын буюу эхээс урагт шууд халдварлагдсан байдаг ажээ.
Элэгний В вирусын архаг халдвар үүсэх эрсдэл нь настай урвуу хамааралтай байдаг. Төрөх үед халдварлах магадлал 90% хүртэл өндөр байдаг бол хүүхэд насанд ойролцоогоор 20 – 30% хүртэл багасдаг байна. Эхийг хянах, вакцинжуулалтанд бүрэн хамруулах болсноор халдвар дамжилтыг ихээхэн бууруулаад байна. Эрсдэл бүхий жирэмсэн эхийг эрт хяналтанд авч, урьдчилан сэргийлэлтийг сайн хийснээр халдварлах эрсдэл буюу 90% - ийг 5 – 10% хүртэл бууруулах боломжтой.

Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх