Архины гүнзгий хордлого буюу Верникийн Энцефалопати /Wernicke Encephalopathy/




Хүүхэд судлал
Верник – Корсакоффийн синдром нь тиамин (витамин B1) – ы дутагдлаас үүсдэг сайтар судлагдсан мэдрэлийн талаас илэрдэг хүндрэл юм. Уг хам шинжийн нэршил нь ч гэсэн тухайн өвчний үе шатыг илэрхийлдэг юм. Верникийн энцефалопати бол амь нас, мэдрэлийн үхжилтээс урьдчилан сэргийлэх яаралтай эмчилгээ шаарддаг цочмог хам шинж юм. Харин Корсакоффийн синдром бол Верникийн Энцефалопати эмгэгийн дараагаар үүсдэг мэдрэлийн архаг эмгэг байдал юм.
1881 онд Карл Верник сэтгэцийн өөрчлөлт /mental confusion/, нүдний саажилт /ophthalmoplegia/, алхалтын атакситай /gait ataxia/ төдийгүй аутопси буюу задлан шинжилгээгээр гурав ба дөрөвдүгээр ховдол, усан цоргоны орчимд цус харвасан голомт бүхий цочмог энцефалопатийг тодорхойлжээ. Түүнээс хэдхэн жилийн дараа, Оросын сэтгэл судлаач Сергей Корсакофф архаг ойгүйдлийн хам шинжийг тодорхойлсон бөгөөд санах ой нь бусад мэдрэхүйгээсээ илүү их алдагдсан байжээ. Дээрх хоёр ажиглалт хоёулаа архаг архидалтын сууринд үүссэн байв. Верник, Корсакофф хоёрын хэн нь ч эдгээр эмнэлзүйн өөрчлөлтийг архины нөлөөтэй холбож тодорхойлоогүй ба энэ нь сүүлд бусад эрдэмтдийн судалгаагаар батлагдсан юм. Гэвч, энэ хам шинжийг анх тодорхойлсон эрдэмтдийн нэрээр Верник – Корсакоффийн синдром гэж нэрлэх болжээ.
Энэ сэдвийн хүрээнд Верникийн энцефалопати өвчний талаар дэлгэрэнгүй бичих юм.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх