Захын мэдрэлд хориг хийх ерөнхий ойлголт




Хүүхэд судлал
Захын мэдрэлийн хориг нь мэс заслын олон ажилбарт хэрэглэгддэг аюул багатай, үр дүнтэй хэсгийн мэдээгүйжүүлгийн арга юм. Ерөнхий унтуулгатай мэс ажилбарын бэлтгэл үед ч хэсгийн мэдээ алдуулалт хийх нь өвчтөнд сайн нөлөө үзүүлдэг.
Захын мэдрэлийн хориг нь ерөнхий болон дамжуулах мэдээгүйжүүлгийн аль алинд онцгой ач холбогдолтой. Ялангуяа, амбулаторын мэс ажилбарт захын мэдрэлийн хориг өндөр ашиглагддаг юм. Захын мэдрэлд хоригоор аливаа мэс ажилбарыг хийх нь эдийн засагт ихээхэн ач тустай. Учир нь хагалгааны дараах сэрээх өрөө, мэдээгүйжүүлгийн дараах урт хугацааны хяналтын өрөө зэргийг дамжидгүй юм. Мэс заслын дараах ч өвдөлтийг захын мэдрэлийн хоригоор намдааж болно.
Заалт: Захын мэдрэлийг онцгойлон тусгасан удирдамж гэж байхгүй. Ерөнхий болон дамжуулах мэдээгүйжүүлгийг ашиглах эсрэг заалттай үед захын мэдрэлийн хоригийг ашиглаж болно. Жишээлбэл, амьсгалын дутагдалд байгаа хүмүүст (жнь: нойрсолтын апноэ, хэт таргалалт, хэт өндөр нас) захын мэдрэлийн хориг хийн мэс ажилбарыг удирдахад ихээхэн давуу талтай байдаг. Америкийн Анестезиологийн Холбооноос нойрсолтын бөглөрөлтөт апноэ өвчинтэй хүмүүст мэс ажилбар хийхээр бол ерөнхий мэдээгүйжүүлгийн оронд захын мэдрэлийн хориг хийж болохыг зөвлөсөн байдаг. захын мэдрэлийн хоригоор мэс ажилбар хийснээр ерөнхий болон дамжуулах мэдээгүйжүүлгийн үед гардаг гаж нөлөөнөөс зайлсхийх боломжтой.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх