Нугаламын хажуугийн соматик мэдрэлийн хориг /Paravertebral somatic nerve block/




Хүүхэд судлал
Уг хоригийг нурууны аль ч түвшинд хийж болох боловч, ихэнх тохиолдолд цээжний болон бүсэлхийн нугалмаас дээшхи түвшинд гүйцэтгэдэг. Нугаламын хажуугийн хоригийг түгээмэл заалт бол хөх ба цээжний мэс ажилбар, мэс ажилбарын дараах өвдөлт намдаалт, хавирганы хугарлын үед өвдөлт намдаах зэрэг болно.
Хөхний мэс ажилбарын үед Т4 түвшинд нугаламын хажуугийн хориг хийж ерөнхий мэдээгүйжүүлэг хэрэглэхгүйгээр хагалгааг гүйцэтгэж болно. Түүнчлэн дүрсийн – хяналтад торакоскопи /video-assisted thoracoscopic/ хийх үед мэдээгүйжүүлэх цорын ганц арга нь нугаламын хажуугийн хориг гэж үздэг.
Эмнэлзүйн судалгаагаар, нугаламын хажуугийн хоригоор мэдээгүйжүүлж (T4 нугаламын түвшинд 0.3 mL/kg, 0.5% бупивакайн тарьсан) хөхний мэс ажилбар хийхэд эдгэрэх хугацаа илт богиносч, мэс ажилбарын дараах өвдөлт мэдрэх нь бага байснаас гадна бөөлжих гаж урвал илрэх хувь ерөнхий мэдээгүйжүүлэгтэй харьцуулахад маш бага илэрсэн байна.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх