Medwave

medwave.mn

Гишүүн болох
Гардан үйлдэлГишүүдэд

Хүзүүний мэдрэлийн сүлжээнд хориг хийх

Хс
М
N
b

Хүүхэд судлал

Хүзүү орчмын мэс ажилбарын үед захын мэдрэлийн хоригийг  хүзүүний өнгөц ба гүний мэдрэлийн  сүлжээнд хийнэ. Эдгээр хоригийг мэс засал хийхэд (жишээ нь: гүрээний төгслөглийн артерийг тайрах /carotid endarterectomy/) мөн мэс заслын дараа мэдээгүйжүүлж өвдөлт намдаах (жишээ нь: бамбай булчирхайн мэс засал) зорилгоор хийж болно. Хүзүүний өнгөц мэдрэлийн сүлжээнд хориг хийх нь ажилбарын дараах хүндрэл үүсэх эрсдэл бага байхаас гадна ерөнхий мэдээгүйжүүлэг үүсгэх байдал нь гүний мэдрэлийн сүлжээнд хийсэн хоригоос бага байдаг давуу талтай.

Эмнэлзүйн судалгаагаар, ерөнхий мэдээгүйжүүлгийн дор бамбай булчирхайн мэс ажилбар хийлгэсэн 159 өвчтнийг 4 бүлэгт хувааж судалжээ. Үүнд: хүзүүний өнгөц мэдрэлийн сүлжээнд 0,5% - ийн 20 мл бупивакайнаар хориг хийх ба нөгөө бүлэг өвчтнүүдийг хяналтын бүлэг,  хүзүүний гүний мэдрэлийн сүлжээнд 0,5% - ийн 20 мл бупивакайнаар хориг хийх ба нөгөө бүлэг өвчтнүүдийг хяналтын бүлэг болгосон байна. Мэдрэлийн хоригийг мэс ажилбарын дараа ч шаардлага гарсан тохиолдолд хийсэн байна. Үр дүнд, хүзүүний өнгөц мэдрэлийн сүлжээнд хориг хийсэн өвчтнүүдийн өвдөлт мэдрэх байдал хяналтын бүлгээс хамаагүй бага байжээ. Хориг хийх хугацаа (зүслэгийн өмнө ба шархыг хаасны дараа) – д ялгаатай үр дүн ажиглагдаагүй байна.

Хүзүүний мэдрэлийн сүлжээнд хийсэн хориг нь нугасны хатуу бүрхэвчинд дамжиж нугасны мэдээгүйжүүлэгтэй төстэй эмнэлзүйн шинж үүсгэж болох ба энэ нь хэсгийн мэдээгүйжүүлэх бодисын тун ихэдсэн үед үүсдэг.

Энэ нийтлэлийг гишүүд уншина

Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.

Гишүүнчлэлийн хугацаа
Гишүүн болох

Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого

Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх

Холбоотой нийтлэл

Их уншсан