Хавдар задралын хамшинж (Tumor lysis syndrome)




Хүүхэд судлал
Урьдчилж бэлтгэхгүйгээр хавдрын эсийг устгаж эхлэх нь аюултай ажээ.
Хавдрын эс хэт их задарч тогтолцооны цусны эргэлтэд кали, фосфор, нуклейн хүчил их хэмжээгээр чөлөөлөгдөж амь тэнссэн төлөвт хүргэдэг эмгэгийг хавдар задралын хамшинж (Tumor lysis syndrome) гэдэг. Нуклейн хүчил задарч шээсний хүчилд (uric acid) хувиран гиперурикеми үүсгэж улмаар бөөрний сувганцарт шээсний хүчлийн тунадас үүсгээд зогсохгүй бөөрний судас агшааж, бөөрний цус эргүүлгийн өөрийн зохицуулгыг хямрааж бөөрний цусан хангамжийг бууруулж үрэвсүүлэн бөөрний цочмог гэмтэц үүсгэдэг. Мөн гиперфосфотемийн улмаас бөөрний түүдгэнцэрт кальцийн фосфатийн бөөгнөрөл үүсгэж бөөрний цочмог гэмтэц үүсгэж болно.
Цочмог лимфобластын лейкоз, хүндэрсэн лимфомтой (ялангуяа Буркиттийн хэлбэр) өвчтөнд цитотоксик эмчилгээ эхэлсэний дараа хавдар задралын хамшинж түгээмэл үүсгэдэг. Гэхдээ ургалт эрчимтэй явагдаж байгаа, түгмэл хавдар, цитотоксик эмчилгээнд хэт мэдрэг хавдрын үед эсвэл аяндаа үүсэх нь ч бий.
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх