Цочмог миелойд лейкеми - Acute myeloid leukemia (AML) эмнэлзүйн шинж тэмдэг , оношилгоо
Цочмог миелойд лейкеми нь эсийн үүслийн миелойд эгнээг үүсгэдэг анхдагч үүдэл эсүүдийн хавдар юм. AML нь бие гүйцсэн эс болох ялгаран хөгжил нь буурахын хамтаар миелойд үүдэл эсүүдийн пролифераци үүсэхээр нөхцөлддөг. Үүний үр дүнд ясны чөмгөнд , захын цусанд ховор тохиолдолд бусад эдүүдэд лейкемийн бластуудын болон бүрэн гүйцэд боловсроогүй эсийн хэлбэрүүд ийн хуримтлал бий болох ба хэвийн улаан эс, ялтас эс, бие гүйцсэн гранулоцитүүдийн тоо буурдаг. Эдгээр өөрчлөлтүүдийн дүнд анеми, цус алдалт, халдварт өртөмтгий болох зэрэг системийн шинж тэмдгүүд илэрнэ.
Тархвар зүй
AML нь насанд хүрэгчдэд хамгийн элбэг тохиолддог цочмог лейкеми бөгөөд ойролцоогоор 80% - г нь эзэлдэг. [1,2] АНУ болон Европт жил бүр 100.000 хүн ам тутамд 3-5 шинэ тохиолдол тогтмол нэмж бүртгэгдсээр байна. [3-5] Харин 10 – аас доош насны хүүхдүүдийн AML - ийн тохиолдлын тоо 10% - иас бага байна. Насанд хүрэгчдийн оношлогддог дундаж нас 65 нас байдаг. 100.000 хүн ам тутамд <65 насныханд 1.3 тохиолдлоор өсч байхад, >65 насны хүмүүст 12.2 тохиолдол нэмж бүртгэгддэг байна. Хүйсийн харьцаа эрэгтэй : эмэгтэй 5:3. [6]
Энэ нийтлэлийг гишүүд уншина
Гишүүн болж бүх нийтлэл, тохиолдлын шинжилгээ, шинэ материалыг хязгааргүй уншаарай.
Гишүүдэд жагсаалт доторх сурталчилгаа харагдахгүй. Эмнэлгийн чиглэлийн цөөн сурталчилгаа хажуу болон нийтлэлийн төгсгөлд хэвээр байна. Сурталчилгааны бодлого
Аль хэдийн гишүүн үү? Нэвтрэх