Батганы эмчилгээ (Treatment)

Арьс судлал
Khongorzul
Spread the love

Өвчний түүх болон бодит үзлэгээс хамааран эмчилгээний төлөвлөгөө гаргах нь үр дүнтэй байдаг . Эмч тухайн өвчтөний бүх жор,  батгатай болон өөр бусад шалтгааны улмаас хэрэглэж байсан эмийн бэлдмэлүүд болон эмнэлзүйн бусад өөрчлөлтүүд зэргийг үнэлж үзэх шаардлагатай болдог.

Хүснэгт 3. Батгатай өвчтөнд хийгдэх бодит үзлэг болон өвчний түүх. EGFR- epidermal growth factor receptor

Гоо сайхны бүтээгдэхүүн, нарнаас хамгаалалт, цэвэрлэгч болон чийгшүүлэгч нь мөн чухал байдаг. Эмэгтэй өвчтөнүүдэд сарын тэмдэг болон жирэмснээс сэргийлэх эм  зэргийн нөлөөгөөр дааварт өөрчлөлт орж улмаар батга үүсэхэд нөлөөлдөг тул өвчний түүх дээр тодорхойлон асуух хэрэгтэй болдог. Бодит үзлэгт тууралтын морфологи элементэд анхаарах хэрэгтэй болдог үүнд комедон, үрэвсэлт тууралт, зангилаа болон хүүдийт өөрчлөлтийн илрэл зэрэг нь хамаардаг. Өвчтөний арьсны өнгө болон төрлөөс хамаараад хэсгийн эмчилгээний сонголт хийгддэг. Тослог арьстай өвчтөнүүдэд хуурай гель болон шингэн лосион, эсрэгээрээ  хуурай арьстай үед кремийг илүү түлхүү хэрэглэдэг. Батганы эмчилгээг хүснэгтлэн харуулсан байдал.

Хүснэгт 4. Энгийн батганы эмчилгээ

 

Хэсгийн эмчилгээнүүд (Topical treatments)

Хэсгийн ретиноидууд (topical retinoids)

Хэсгийн ретиноидын батганы эсрэг үйлдэл нь фолликулын эвэршилт болон эвэрлэг эс хоорондын  холбоосыг хэвийн болгох бөгөөд үүнийг комедон хайлуулах болон ахин шинэ комедон үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Хэсгийн ретиноид нь  мөн үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг ба батганы  бага зэргийн үрэвсэлт болон комедонт өөрчлөлтийн үедэх монотерапи эмчилгээний үед хэрэглэдэг. Нэмэлтээр хэсгийн ретиноидыг бензоилпероксид болон хэсгийн антибиотиктой хавсарган хэрэглэж болдог ба дараагийн эмийн тосны булчирхайд нэвчих нэвчилтийг сайжруулах зорилгоор мөн хэрэглэдэг. Батганы үед хэрэглэдэг хэсгийн ретиноидуудад третиноин (tretinoin), адапален (adapalene), тазаротен (tazarotene), болон изотретиноин (isotretinoin), хэсгийн третиноин эсвэл адапаленийг клиндамицинтэй, эсвэл адапаленийг бензоилпероксидтай холисон бүтээгдэхүүнүүдийг мөн хэрэглэдэг.

Хэсгийн ретиноидын хамгийн нийтлэг гаж нөлөө нь улайлт, хуурайшил болон хайрсжилтйн үр дүнд хэсгийн цочрол үүсгэдэг. Хэсгийн ретиноидыг өндөр тунгаар нэвтрүүлэхийн зэрэгцээ цочролыг бууруулсан, хяналттайгаар удаан хугацаагаар ялгаруулдаг хүргэлтийн систем хөгжиж бий болж байна. Хэсгийн ретиноидын эмчилгээ эхэлснээс эхний 3-4 долоо хоногт батганы идээт цэврүүнцэрт тууралтын огцом тархалт үүсдэг. Энэ нь эмийг үргэлжлүүлэн хэрэглэж байх явцад аяндаа арилдаг. Эвэрлэг давхаргын нимгэрэл болон цочролын улмаас наранд түлэгдэх байдал нэмэгддэг. Тиймээс нарны тос хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.

Третиноин (all-trans- retinoic acid- бүх транс ретиноид хүчил), ретинолийн метаболит бөгөөд батганы эмчилгээнд хамгийн анх хэрэглэж байсан комедон хайлуулагч бүтээгдэхүүн юм. Третиноин нь гэрэлд мэдрэг учраас задралаас сэргийлж шөнийн цагаар хэрэглэдэг. Цочрол үүсгэх идэвхийг нь бууруулах зорилгоор, эмчилгээг бага тунгаар хэрэглэж эхэлдэг ба цаашдаа тунг нь нэмдэг (эсвэл гель хэлбэрт шилжүүлж болно). Эмийн тэвчлийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдах шөнө бүр тунг нь нэмэгдүүлдэг. Аажмаар тунг нэмэгдүүлэн 3-4 долоо хоног хэрэглэж, завсарладаг.

Хэдийгээр эпидемиологийн судалгаагаар жирэмсний эхний триместерт хэсгийн третиноиныг хэрэглэж байх явцад эхээс урагт ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл нэмэгддэг судалгаа байдаггүй ч, үе үе ургийн гаж хөгжил үүсгэдэг нь тэмдэглэгдсэн. Системийн ретиноидууд нь тератогенийн нөлөөтэй байдаг учраас жтрэмсэн эмэгтэйчүүдэд хэсгийн ретиноид хэрэглэхийг хориглодог. Гэсэн хэдий ч хоол хүнсээр хэрэглэж буй витамин А нь арьсаар хэрэглэж буй третиноиноос илүү  сийвэнгийн ретиноидын түвшинг нэмэгдүүлдэг байна.

Синтетик аргаар гаргаж авсан ретиноид нь адапален юм. Арьсанд ретиноины хүчил нь γ рецептортой холбогддог (RARγ), эсрэгээр третиноин нь RARα болон RARγ хоёулантай нь холбогддог. Хэдийгээр амьтанд хийсэн судалгаагаар адапален нь третиноиныг бодвол комедолитик буюу хайлуулах идэвхи нь бага байдаг, мөн цочроох нөлөө багатай байдаг ч третиноинтой харьцуулахад адапален нь гэрэлд тэсвэртэй мөн  бензоилпероксидын нөлөөгөөр хэт исэлдэлтэнд өртөх тэсвэржилт сайтай байдаг байна.

Тазаротен (tazaroten) нь синтетик ретиноид. Адапалентай адил RARγ-тай холбогддог, гэвч RARα болон RXR-тай холбогддоггүй. Тазаротенийг өдөр болон шөнийн цагаар хоёуланд нь хэрэглэдэг ба богинохон хугацаагаар үйлчилдэг, үүнийг комедон болон үрэвсэлт батгыг эмчлэхэд хэрэглэдэг. Хэсгийн тазаротенийг жирэмсэн эмгэтэйд Х категорын заалттайгаар хэрэглэдэг, тиймээс жирэмслэх насны бүх эмэгтэйчүүд энэ эмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд жирэмснээс сэргийлэх эмийг ууж байх хэрэгтэй болдог.

Бензоил пероксид болон бусад хэсгийн бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд (Benzoyl peroxide and other topical antimicronial agents)

Бензоил пероксид нь бактероцид үйлдэлтэй ба фолликулд байрлах P.acnes-ийн хэмжээг бууруулдаг. Мөн бага зэргийн комедолитик үйлдэлтэй. Хэсгийн антибиотиктай харицуулахад бактер нь бензоил пероксидэд тэсвэржилт үүсдэггүй нь судлагдсан. Бүх төрлийн арьсанд хэрэглэх боломжтой байдаг. Шингэн саван, угаагч шингэн, гель, лосион, крем, саван зэрэгт  2.5-10%-ийн бензоил пероксид болон клиндамицин, эритромицин,  адапаленийг холимог байдлаар агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Бензоил пероксид нь мөн цайруулагч бөгөөд хувцас болон ор дэрний хэрэглэлийг цайруулдаг. Бензоил пероксидыг хэрэглэж байх үед  хавьтал харшлын дерматит ( цочруул ˃ харшил) мөн бий болж болдог, энэ бэлдмэлийг хэрэглэж буй өвчтөнүүдэд улайлт үүсвэл харшилж байна гэж үздэг.

Батганы эмчилгээнд хэсгийн антибиотикуудыг өргөнөөр хэрэглэдэг ба дангаар эсвэл бензоил пероксид болон ретиноидтой хавсарсан хэлбэрээр хэрэглэж болдог. Клиндамицин болон эритромицин 2 нь хамгийн их хэрэглэгддэг антибиотикууд бөгөөд олон янзын крем болон гелэнд суурилсан шингэн, бигнүүр зэрэгт багтаж эмчилгээнд хэрэглэгддэг.

Азелайны хүчил(azelaic acid) үр тарианаас гаргаж авсан байгалийн гаралтай дикарбоксилын хүчил юм. Үүнийг хэсгийн крем болон гель хэлбэрээр хэрэглэх боломжтой, комедонт батга болон үрэвсэлт батганы үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. P.acnes-ийн үржлийг дарангуйлж, батганы үрэвслийг бууруулдаг. Мөн батганы үед фолликулын эвэршлийг бууруулж улмаар комедолитик үйлдэл үзүүлдэг. Азелайны хүчлийн идэвхи нь комедоны эсрэг үйлдлээс илүү үрэвслийн эсрэг үйлдэл нь илүү байдаг. Азелайны хүчлийг өдөрт 2 удаа хэрэглэдэг ба ретиноидыг бодвол гаж нөлөө багатай байдаг. Нэмэлтээр энэ бэлдмэлийг үрэвслйин дараах гиперпигментацийг бууруулж цайруулахад хэрэглэдэг.

Натрийн сульфацетамид (sodium sulfacetamide) нь тэсвэржилт сайтай хэсгийн антибиотик бөгөөд претидины урьдалтай пара-аминобензоины хүчлийг өтгөрөлтийг дарангуйлснаараа P.acnes-ийн үржлийг хязгаарлаж өгдөг. Энэ нь 10%- оор лосион, суспенз, саван болон цэвэрлэгч зэргийн найрлаганд дангаараа болон 5%-ийн хүхэртэй холбогдсон хэлбэрээр багтдаг.

Хэсгийн дапсонын 5%-н гель нь энгийн батганы эмчилгээнд хэрэглэгддэг нь батлагдсан. Хэсгийн дапсон болон бензоил пероксидыг хэрэглэх үед арьс, үсэнд түр хугацаагаар улбар-шар өнгийн толбло тогтдог.

Бусад хэсгийн эмчилгээнүүд (other topical medications)

Салицилийн хүчил нь өргөн хүрээгээр хэрэглэгддэг комедо хайлуулагч (comedolytic) ба бага зэргийн үрэвслийн эсрэг үйлдэлтэй бүтээгдэхүүн юм. Энэ нь тууралттай хэсэгт үйлчилж хуурайшуулснаар  бага зэргийн химийн цочроогч болдог. Салицилийн хүчил нь 2%-ийн концентрацитайгаар олон янзын бүтээгдэхүүний найрлаганд багтдаг, жишээлбэл гель, крем, лосион, саван, уусмал болон угаагч зэрэгт ордог. Хэсгийн салицилийн хүчлийн гаж нөлөө нь улайлт болон хайрсжилт зэрэг болно.

Уух эмчилгээнүүд (Oral treatments)

Антибиотикууд (Antibiotics)

Тетрациклины бүлгийн бэлдмэл, ялангуяа доксициклин, миноциклиныг мөн макролидын бүлгийн антибиотикийг (жш: эритромицин, азитромицин) дундаас хүнд явцтай батганы үед хэрэглэдэг. Эдгээр бэлдмэлүүдийн механизм нь P.acnes-ийн өсөлтийг дарангуйлдаг улмаар бактерийн шалтгаант үрэвслийн хүчин зүйлүүдийн нийлэгжилтийг бууруулдаг.

P.acnes нь эритромицин болон тетрациклины  бүлгийн гурван төрөлд (тетрациклин, доксициклин нь миноциклиноос илүү ) тэсвэртэй байдаг. Тетрациклины бүлгийн липофилик чанарын үр дүнд миноциклины тосны фолликулд нэвчиж орох нь нэмэгддэг, гэсэн хэдий ч энэ бэлдмэл нь олон янзын гаж нөлөөнүүдтэй байдаг, миноциклин хамааралт хэт мэддрэг хам шинж болон аутоиммун хариу урвал илэрдэг. Эмчилгээний хэдэн сараас хэдэн жилийн дараагаар хепатит болон лупус эритематоз төст хам шинж болон полиартритын зангилаа зэрэг өөрчлөлтүүд илэрдэг.

Даавар эмчилгээ (Hormon therapy)

Даавар эмчилгээ нь батгатай эмэгтэйчүүдийн 2-р шатны эмчилгээнд багтдаг  ба андрогены түвшний хэвийн бус байдлаас үл хамааран хэрэглэдэг, үр дүн маш сайтай байдаг. Батгатай  эмэгтэйчүүдийг батгагүй  эмэгтэйчүүдтэй харьцуулахад сийвэн дэх андрогены түвшин өндөр байдаг хэдий ч  батгатай өвчтөнүүдийн ихэнхид нь  андрогены түвшин хэвийн хэмжээнд байдаг.  Даавар эмчилгээг насанд хүрсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхийн өмнөх долоо хоногт үрэвсэлт гүвдрүүт болон зангилаат батга нүүрний доод хэсэгт болон хүзүү хэсгээр тархах хандлагатай тохиолдолд хэрэглэдэг. Эдгээр өвчтөнүүдэд антибиотик эмчилгээг олон удаагийн курсээр хийсэн ч батганы эмчилгээнд маш бага үр дүнтэй байдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Эдгээр өвчтөнүүдэд хэрэглэж буй жирэмснээс сэргийлэх эмтэй (ЖС) даавар эмчилгээ нь өндгөвч болон бөөрний дээд булчирхайн хоёулангийнх нь андрогений нийлэгжилтэнд хориг тавидаг, эмчилгээ эхэлж байгаа үед уухаар хэрэглэж буй антибиотик эмчилгээг зогсоодог. Хэрвээ эмчилгээнд верошпирон хэрэглэж байгаа үед жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдэд  жирэмснээс сэргийлэх эм хэрэглэхийг зөвлөдөг.

Ихэнхи ууж хэрэглэж буй жирэмснээс хамгаалах эм нь эстроген болон прогестрины холимгоос бүрддэг бөгөөд эндометрийн хавдар үүсэх эрсдлийг багасгаж байх шаардлагатай байдаг. Гэхдээ прогестрин нь андроген үүсгэх идэвхийг нэмэгдүүлдэг ч хоёрдугаар үеийн прогестин нь андрогенийг үүсгэх идэвхи нь бага болж сайжирсан.  (жш: ethynodiol diacetate, norethindrone, levonorgesterol). Шинэээр үүсэж буй гуравдугаар үеийн прогестинүүд (desogesterol, norgestimate, gestodene[Eorupe]) нь андроген үүсгэх идэвхи нь өмнөх эгнээнийхнээсээ маш багассан ба зарим прогестинүүд нь антиандроген чадвартай болж байна. (жш: drospirenone, cyproterone acetate, dienogest)

Америкийн хүнс,эмийн нийгэмлэгээс (FDA) батганы эмчилгээнд хэрэглэх гурван төрлийн ууж хэрэглэх жирэмснээс сэргийлэх эмийг зөвлөсөн, гэсэн хэдий ч бусад эмгүүд нь ч гэсэн үр дүнтэйг нотолсон.

Хүснэгт 5. Ууж хэрэглэдэг жирэмснээс сэргийлэх нийтлэг эмүүд.

Эхний эгнээнд норгестимат-этинил эстрадиолын (norgestimate–ethinyl estradiol -35mcg) холимгоос тогтсон   гурван үеийн жирэмснээс сэргийлэх эмийг багтаасан байна. Хоёрдугаар эгнээнд этинил эстрадиол (ethinyl estradiol 20-35mcg) болон норэтиндрон ацетатын(norethindrone acetate) холимгоос бүрдсэн бэлдмэлүүд, гуравдугаар эгнээнд этинил эстрадиол(ethinyl estradiol 20 mcg) дроспиренон(drospirenone 3mg)-оос тогтсон 24 цагийн хугацаанд үйлчилдэг бэлдмэлүүдээс тогтсон байна.

Ууж хэрэглэж буй ЖС эмийн гаж нөлөөнд дотор муухайрах, бөөлжих, сарын тэмдэг хэвийн бус үргэлжлэх, жин нэмэгдэх болон хөх өвдөх, дроспиренон агуулсан эмийн бэлдмэл хэрэглэхэд сийвэнгийн калийн хэмжээ нэмэгдэх зэрэг болно. Ховор тохиолдолд даралт ихсэх болон тромбоэмболи (жш: гүнийн венийн тромбоз, уушигны эмболи) гэх өвөрмөц хүндрэл үүсдэг. 35 дээш насны  , тамхи татдаг болон бусад тромбо үүсгэх эрсдэлтэй эмэгтэйчүүд (жш: удамшлын тромбофили) дезогестрел (desogestrel), дроспиренон (drospirenone), ципротерон ацетат (cyproterone acetate) хэрэглэх үед дээрх эрсдэл 3.5-7 дахин, норэтиндрон (norethindrone) эсвэл левоноргестрол (levonorgestrel) хэрэглэхэд 2-4 дахин эрсдэл нь нэмэгддэг.

Прогестрины антиандроген үйлдэлтэй ципротерон ацетат(cyproterone acetate) нь Европ болон Канадаар худалдаалагддаг ч Америкд борлуулагддагүй бүтээгдэхүүн. Энэ эмийн батганы эсрэг үйлдэл нь андогены рецепторт анхдагчаар хориг үүсгэдэг.  Үндсэн найрлагад нь ципротерон ацетат (cyproterone acetate 2mg) болон этинил эстрадиол (ethinyl estradiol 35-50 mcg)  багтсан байдаг. Энэ эмийг Европд дааврын шалтгаант батгатай бэлгийн идэвхитэй амьдралтай эмэгтэйчүүдэд эмчилгээнд сонгодог. Судалгааны үзүүлэлтээс үзэхэд өвчтөнүүдийн ойролцоогоор 75-90%-д нь 50-100 мг өдөрт хэрэглэхэд  ( этинилэстрадиол 50 mcg агулсан эсвэл агуулаагүй) үр дүнтэй байдаг. Гэсэн хэдий ч хүнд гиперандрогенизмтай эмэгтэйчүүдэд өндөр тунгаар ( сарын тэмдгийн 5-14 хоногт) 2мг ципротерон ацетатыг хэрэглэхэд ижил үр дүн гарсан байна.  Хамгийн их тохиолддог гаж нөлөөнд хөхөөр эмзэглэж өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах болон сарын тэмдгийн алдагдал, нийтлэг бус хүндрэлд элэг хордуулах эсвэл тромбоэмболи үүсэх багтдаг.

Спиронолактоны ( верошпирон) үйлдэл нь 5-α редуктазыг дарангуйлах болон андрогены рецепторт хориг үүсгэдэг. 50-100 мг тунгаар өдөрт 2 удаа уухад, тосны нийлэгжилтийг бууруулж батганд сайнаар нөлөөлдөг. Тун хамааралт гаж нөлөөнд гиперкалиеми, сарын тэмдгийн алдагдал, хөхний өвчин эмзэглэл, толгой өвөх, сульдах зэрэг багтана. Гэсэн хэдий ч эрүүл залуу өвчтөнүүдэд гиперкалиеми ховор тохиолддог. Хэдийгээр хулганад хийсэн туршилтаар спиронолактоны нөлөөгөөр хөхний хавдар үүсдэг нь тэмдэглэгдсэн ч, энэ эмийн нөлөөгөөр хүнд хавдар үүсгэх шууд нөлөө байдаггүй. Энэ эм нь антиандроген үйлдэлтэй учраас жирэмсэн эмэгтэйчүүд уухад эр урагт эмших шинж илрэх эрсдэлтэй байдаг. Ууж хэрэглэж буй ЖС эмийг спиронолактонтой хавсруулан хэрэглэхэд урагт илрэх эрсдэл болон сарын тэмдгийн алдагдлын улмаас үүсэх цус алдалтын эрсдлийг бууруулдаг. Бага тунгаар эхэлж буй тохиолдолд (25-50 мг/өдөрт) илрэх гаж нөлөө бага байдаг. Эмчилгээний үр дүнгээс үндэслэн 25-200 мг хүртэл тун нь хэлбэлзэж болдог. Даавар эмчилгээг клиник шинж тэмдгээс хамаараад 3 сар хүртэл хэрэглэдэг.

Изотретиноин (Isotretinoin)

1971 оноос изотретиноиныг (13-cis-retinoic acid) батганы эмчилгээнд Европчууд хэрэглэх болсон. 20 жилийн дараагаар америкийн хүнсний хобооноос (FDA) хүнд явцтай, зангилаат хүүдийт батганы эмчилгээнд ууж хэрэглэх антибиотиктай хавсруулан хэрэглэхийг зөвлөсөн. Жил ахих тусам, изотретиноин нь батганы эмнэлзүйн бусад  хэлбэрүүдэд үр дүн сайтай байсаар байгаа юм.  Эн эм нь эмчилгээнд үр дүнгүй (ууж хэрэглэх антибиотик) ба/эсвэл сорвижилт бий болж буй батганд , түүнчлэн Гр(-) нянгийн шалтгаант фолликулит, пиодерма болон түргэн явцтай батга (acne fulminans) зэргийн үед хэрэглэдэг.

Батгатай өвчтөнүүдэд эмчилгээнд хэрэглэж буй изотретиноины тун нь 0.5-1 мг/кг/өдөр

(өөхтэй мах нь хоол боловсруулах замын шингээлтийг нэмэгдүүлдэг), эмчилгээний эхний сард батганы тууралт эрчтэй нэмэгдэх болон тун-хамааралт гаж нөлөө илрэхээс урьдчилан сэргийлж эхний нэг сарын туршид бага тунгаар эхэлдэг.  Хуримтлагдах тун нь  120-150 мг/кг (жш: 1 мг/кг/өдөр тунгаар 4-5 сар ) болсноор сэдрэл үүсэхээс сэргийлдэг. Гэсэн хэдий ч изотретиноиныг бага тунгаар 6 сарын хугацаанд хэрэглэхэд (жш: 0.25–0.4 мг/кг/өдөрт, 40–70 мг/kг хурималал ) дунд зэргийн явцтай батганы үед үр дүн сайтай байдаг, мөн цөөн тооны гаж нөлөө илэрч өвчтөнд хэрэглэхэд таатай байдаг. Зангилаат хүүдийт батгатай 16 доош насны өсвөр үеийн хүүхдүүд, болон дааврын хэвийн бус байдалтай хүнд, хүнд явцтай батгатай эмэгтэйчүүдэд олон удаагийн курс эмчилгээ шаардлагатай байдаг. Изотретиноиныг зогсоосноос хойшхи хэдэн сарын хугацаанд сайжрал нь үргэлжилсээр байдаг, дараагийн курс эмчилгээ эхэлхээс өмнө 2-3 сар завсарлахыг зөвлөдөг.

Изотретиноины хамгийн нийтлэг илэрдэг гаж нөлөөнд тун хамааралт арьс болон салстын мембраны өөрчлөлт багтдаг. Үүнд хейлит, ам болон хамрын хөндийн салстын мембраны хуурайшил, ерөнхий биеийн хуурайшил болон арьсны эмзэгшил үүсдэг. Изотретиноин эмчилгээний явцад түргэн явцтай батга төст тууралт гарах,  арьсны халдварт өртөмхий болох (Staphylococcus aureus) зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. (Зураг 1.14)

Ургийн гажиг үүсгэх (Teratogenicity) нь хамгийн ноцтой хүндрэл болдог, жирэмслэх боломжтой эмэгтэйчүүд эмчилгээ эхлэхээс өмнө жирэмсний тестээр дор хаяж нэг удаа (АНУ-д 2 удаа) үгүйсгэх мөн эмчилгээний туршид болон эмчилгээний дараа 1 сарын хугацаанд жирэмснээс сэргийлэх эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай болдог. АНУ-д изотретиноины жор бичиж буй эмч бүхэн өвчтөнүүдийг жирэмсний эрсдлийн менежмент программд бүртгүүлж байх шаардлагыг тавидаг. (pregnancy risk management program- iPLEDGE) бөгөөд үүнд сар бүхэн бүртгүүлж байх ( эмийг өөр хэн нэгэнд шилжүүлэхгүй байх гэх мэт зөвлөгөө өгөх) мөн жирэмслэх боломжтой эмэгтэйчүүд сар бүхэн тестээр шалгаж байх зэргийг зөвлөдөг. Изотретиноин эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн 25-50% нь сийвэнгийн триглицеридийн хэмжээ нэмэгддэг ба яс булчингийн систем (ихэвчлэн булчингаар өвдөх), нүд, элэгний (заримдаа трансаминазын хэмжээ нэмэгддэг ), гэдэсний (гэдэсний үрэвсэлт өвчин) болон төв мэдрэлийн системийг хамарсан гаж нөлөөнүүд илэрдэг.

Мэс засал эмчилгээ (Surgical Treatment)

Мэс заслын эмчилгээ нь комедог нээснээрээ батганы үеийн гоо сайхны үзэмж болон хэсгийн комедо хайлуулах эм бэлдмэлийн үйлчлэлийг сайжруулж өгч байдаг. Комедо шахагчийг хэрэглэж нээлттэй батганы кератинжсан агууламжийг гадагш ялгаруулдаг. Шамберг, Унна болон Саалфилдийн комедо шахагчийг хэрэглэдэг. Хаалттай комедоны үед 18 номерийн зүү эсвэл #11 ирийг хэрэглэж бөглөөсийг нээж, гаргадаг. Шахагч нь гүнд байрласан, өтгөрсөн мөн тогтвортой батганы үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Энэ процедурын явцад бусад комедо хайлуулагч болон хэсгийн эмчилгээг хавсруулан хэрэглэх нь өндөр үр дүнтэй байдаг. Комедо шахагчийг үрэвсэлт батга болон идээт цэврүүнцэрт батганы үед хэрэглэдэггүй учир нь сорви үүсгэх эрсдэлтэй байдаг. Гэрлийн электрокаутер (Light electrocautery) болон электрофулгураторыг (electrofulguration) комедо эмчилгээний үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Электрофулгураторын (electrofulguration) үед хэсгийн мэдээгүйжүүлэгч хэрэглэх шаардлагагүй байдаг.

Фитодинамик эмчилгээ нь 5-аминолевулений хүчлийг (5-aminolevulinic acid) олон янзын гэрлийн эх үүсвэртэй (цэнхэр, улаан, хүчтэй пульс) эсвэл лазер (635 улаан диод), түүнчлэн метил аминолевуленаттай хавсруулан хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Нэмэлтээр, цэнхэр эсвэл хүчтэй пульс эмчилгээний аль нэг болон лазер эмчилгээ тухайлбал 1320 нм неодимум: YAG болон 1450 нм диодын хэмжээтэй нь үрэвсэлт батганы үед үр дүнтэй байдаг.

Тууралтын дотор хийх кортикостероид тариа нь (triamcinolone acetonide2–5 mg/ml) гүний өвдөлт эмзэглэл, үрэвссэн зангилаа болон цистийн үед мөн батганы гадна илрэлийг сайжруулж байдаг. Томорсон цист буюу хүүдийний үед зүсэлт хийх болон урсгуур (drainage) хийх шаардлагатай байдаг. Кортикостероид тариаг тууралтанд хийх хамгийн их хэмжээ  нь 0.1 мл-ээс хэтрэлгүй байх хэрэгтэй байдаг. Кортикостероид тарианы эрсдэл нь гипопигментаци ( ялангуяа нөсөөжилт ихтэй арьсанд), атрофи, телеангиоэктази болон тариа тарьсан газрын сорвижилт үүсэх зэрэг болдог.

Бага концентрацитай химийн гуужуулагч нь комедоны хэмжээг бууруулж өгч байдаг. α- гидрокси хүчил (гликолийн хүчил агуулсан), салицилийн хүчил болон трихлороацидын хүчил нь хамгийн нийтлэг хэрэглэдэг гуужуулагч бүтээгдэхүүнүүд юм. Тосонд уусдаг комедо-хайлуулагч бүтээгэдхүүнүүдийн үйлдэл нь корнеоцит эсүүдийн хоорондын холбоог багасгаж өгснөөрөө фолликулыг нээж өгөх ба комедоны бөглөөсийг гадагшилахад дөхөм болдог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүх төрлийн арьсны төрөл болон өнгөнд тохирдог ба гэрийн нөхцөл болон эмнэлгийн орчин аль алинд нь хэрэглэхэд тохиромжиой байдаг. Өндөр концентрацитай гликолины хүчил нь гуужуулдаг ( 20-70%, өвчтөний арьсны төрлөөс хамаараад). Химийн гуужуулагчдын эрсдэл нь цочроох, нөсөөжилтийн өөрчлөлт, болон сорвижилт үүсгэх болдог

Энгийн батганы хамгийн гол үр дагавар нь сорви үүсгэх байдаг. сорвины илрэлээс хамаараад дээр дурдсан мэс заслын эмчилгээнүүдээс  сонгон хийдэг.


Эх сурвалж: Jean L Bolognia MD, Joseph L Jorizzo MD, Julie V Schaffer MD “Dermatology” third edition 2012  ADNEXAL DISEASES SECTION 6, Acne Vulgaris