HELLP хам шинж, ерөнхий ойлголт
HELLP хам шинж гэдэг нь жирэмсэн эмэгтэйд тохиолддог бүлэг эмнэлзүй юм. Үүнд:
- H – Улаан эсийн задрал (hemolysis)
- EL – Элэгний энзимүүд нэмэгдэх (elevated liver enzymes)
- LP – ялтас эсийн тоо багасах (low platelet count)
Шалтгаан
HELLP хам шинжийн шалтгаан нь тодорхойгүй. 1000 жирэмсний 1-2 жирэмсэнд тохиолддог бол манас таталтын өмнөх болон манас таталттай жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-20% -д нь тохиолддог. HELPP ихэнхидээ жирэмсний 37 долоо хоногоос өмнө үүсдэг. Зарим тохиолдолд дараах 7 хоногт үүсч болдог. Зарим эмэгтэйчүүдэд HELLP үүсэхийн өмнө цусны даралт өндөрөөр преэклампси оношлогдсон байдаг. Зарим тохиолдолд HELLP-ийн эмнэлзүй манас таталтын өмнөх байдлын анхны анхааруулга байж болох бөгөөд дараах эмгэгүүд буруу оношлогдсон байж болно:
- Томуу болон болон бусад вирусны өвчнүүд
- Цөсний хүүдийн өвчнүүд
- Элэгний үрэвсэл
- Шалтгаан тодорхойгүй тромбоцитопени пурпура
- Тромботик тромбоцитопени пурпура
Зовиур
- Ядрах эсвэл бие эвгүй оргих
- Шингэн биед баригдах болон жин хэт нэмэгдэх
- Толгой өвдөх
- Дотор муухай оргих болон бөөлжих
- Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх
- Хараа бүрэлзэх
- Хамраас цус гарах эсвэл бусад цус алдалт зогсохгүй байх (ховор)
- Татах эсвэл ухаан алдах (ховор)
Үзлэг ба шинжилгээ
- Хэвлий эмзэглэлтэй байх ялангуяа баруун дээд хэсэгт
- Элэг томрох
- Цусны даралт нэмэгдэх
- Хөл хавагнах
Элэгний үйл ажиллагааны сорил (элэгний ферментүүд) өндөр байх боломжтой. Ялтасын тоо багасаж болно. СТ шинжилгээнд элгэнд цус алдалт харагдаж болно.
Нярайн эрүүл мэндийн шинжилгээ хийнэ. Шинжилгээнд: ургийн стресс-бус сорил (fetal non-stress test), болон бусад.
Тавилан
Эмгэгийг эрт эмчлээгүй бол 4 эмэгтэйн 1-д нь ноцтой хүндрэл үүсдэг. Цөөн тооны эмэгтэй эмчлэгдээгүй нас бардаг. HELLP хам шинж 4 жирэмсэн эмэгтэйн 1-д нь дахилт өгч болдог.
Болзошгүй хүндрэлүүд
Төрөхийн өмнө болон дараа хүндрэл гарч болдог үүнд:
- Судсан доторх түгмэл бүлэгнэлт
- Уушгины хаван
- Бөөрний дутагдал
- Элэгний цус алдалт болон дутагдал
- Ихэс ховхрох
HELLP хам шинжээс сэргийлэх арга зам нь мэдэгдээгүй. HELLP хам шинжийг эрт илрүүлж, эрт эмчилэх нь чухал юм.
Эх сурвалж:
http://www.nlm.nih.gov/