Энгийн батганы эмнэл зүй(Acne vulgaris)
Батганы үед ихэвчлэн нүүр болон их биеийн дээд хэсэгт сайн ялгаран хөгжсөн тосны булчирхайнууд харагддаг.
Үрэвсэлт бус батга нь нээлттэй болон хаалттай комедоноор(comedone) илэрдэг онцлогтой.
Комедон гэдэг нь үсний хүүдийн амсар хэсгийн кератиноцитүүдийн пролифераци, гиперкератоз буюу хэт эвэршилт, андроген дааврын нөлөөгөөр тосны булчирхайн хэт их ялгаралтын үр дүнд үүсдэг.
Хаалттай комедон (цагаан толгойтой) нь ерөнхийдөө жижиг хэмжээтэй(ойролцоогоор 1мм), арьсны өнгөтэй ойролцоо гүвдрүүнүүд байх ба фолликул нь нээгдээгүй байдаг. Тууралтын харагдац нь үл мэдэг боловч сайн тэмтрэгддэг, нүүрний сунадаг хэсэг болон гэрэл тусдаг хэсэгт харагддаг.
Эсрэгээрээ нээлттэй комедон нь (хар толгойтой ) бухал хэлбэрийн гүвдрүүдтэй, фолликул нь мэдэгдэхүйц нээгдсэн, төв хэсэг нь гуужсан кератинаар дүүрсэн байдаг.
Меланины хуримтлал болон липидийн хэт исэлдэлтийн үр дүнд хар өнгөтэй болдог.
Үрэвсэлт батганы үед мөн ( жижиг) комедо үүсдэг ба гүвдрүү, идээт цэврүүнцэр, зангилаа, цист буюу хүүдий зэрэг өөрчлөлтүүд хүндийн зэргээсээ хамааран үүсдэг.
Улайсан гүвдрүүнүүд(erythematous papules) нь 1-5мм диаметртэй байдаг. Гүвдрүүт-идээт цэврүүнцрүүд нь хэмжээний хувьд хоорондоо ижил хэмжээтэй ба цагаан идээ болон хэвийн флоруудаар дүүрсэн байдаг. Тууралтын хүндрэлийн явцад үрэвсэж, хатуурсан, өвчин эмзэглэлтэй зангилаа үүсдэг. Батганы хүүдий(cysts of acne) нь гүн байрлсасан идээ болон сийвэнгийн шингэний холимгоос бүрдэн дүүрсэн байдаг. Хүнд явцтай зангилаат хүүдийт батгатай (nodulocystic) өвчтөнүүдэд эдгээр тууралтууд бүлэглэж, томрон нийлж, үрэвсэлт хөрзөнг үүсгэдэг.
Батганы эрт үеийн эмчилгээнд гоо сайхны хувьд өөрчлөгдөн, сорвижилт үүсэхээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал байдаг. Үрэвсэлт батганы тууралтын дараагаар улайлт болон үрэвслийн дараах хэт нөсөөжилт үүсдэг. (зураг 1.6). Хэдийгээр нөсөөжит нь эмчилгээний хяналтын явцад хэдэн сарын дараагаар арилдаг ч хааяа тогтож үлддэг. Харамсалтай нь зангилаат хүүдийт(nodulocystic) батганы үр дүнд барзгар(pitted scars) болон гипертрофик сорви (hypertrophic scars) үлддэг.
Эх сурвалж: Jean L Bolognia MD, Joseph L Jorizzo MD, Julie V Schaffer MD “Dermatology” third edition 2012 ADNEXAL DISEASES SECTION, Acne Vulgaris